image

Эмэгтэйчүүдийн эмнэлэгт заавал үзүүлэх ёстой ДӨРВӨН ШАЛТГААН

Эмэгтэйчүүдийн бэлгийн боловсрол нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандах соёлд суралцахаас эхтэй. Тэгвэл хэн хэзээ, ямар тохиолдолд хандах ёстой вэ гэдэг асуулт байдаг. Тэгвэл дараах дөрвөн энгийн шалтгаан таныг эмэгтэйчүүдийн эмнэлэгт заавал очих ёстой гэдгийг сануулах болно.


1.Улиралд нэг удаа тогтмол дотуур үзлэгт орох

Эмэгтэй хүний биеийн хамгийн чухал хэсэг бол үтрээ байдаг. Харин тухайн хэсэгтээ анхаарал тавихгүй байсаар элдэв төрлийн өвчинтэй болж,эцэс сүүлд нь харамсах нь тохиолдолд их түгээмэл байна. Эмчийн дотуур үзлэгт хамрагдсанаар бэлэг эрхтний байдал, үтрээний уйланхай, хярзангийн урагдал, үтрээ давсагны унжилт, умайн хүзүүний байдал, үтрээний ялгадас, умай өндгөвчний байрлал хэмжээ, хөдөлгөөн, эмзэглэл байгаа эсэхэд дүгнэлт хийн бүсгүй танд зөвлөгөө зөвлөмжийг  өгөх юм.

2. Үүсэж болох эрсдэлээс өөрийгөө хамгаалах

Эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн үрэвсэлт өвчнүүд тэр дундаа 15-25 насны залуу охидод элбэг тохиолдож тэр дундаа бэлгийн замын халдварт өвчин, умайн хүзүүний үрэвсэл, цистит буюу давсагны үрэвслийн архаг хэлбэрүүд элбэг тохиолдож байна. Энэ нь эмийн замбараагүй хэрэглээ, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, илэрсэн шинж тэмдгийг хайхрахгүй хайнга хандаснаас болж өвчин хүнд шатандаа ордог байна. Ийм тогтмол урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

3.Жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд

Жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүдийн хамгийн эхний алхам бол эмэгтэйчүүдийн эмчид хандан эмэгтэйчүүийн үзлэгт болон биеийн ерөнхий шилжилгээнд хамрагдан, эмчийн хяналтанд орох нь хамгийн нэн тэргүүний хийх ёстой зүйл юм. Жирэмслэхээр бэлдэж буй эмэгтэйчүүд шинжилгээнд бүрэн хамрагдан биеэ бэлдсэнээр эрүүл ээжээс, эрүүл хүүхэд төрөх тул өөрийн биедээ онцгой анхаарал халамж тавих хэрэгтэй.

4. Бэлгийн харьцаанд орсон бол…

Бүсгүй та 18 нас хүрсэн эсвэл бэлгийн харьцаанд орсон бол. Жирэмслэсэн бол аль болох эрт үзүүлэх шаардлагатай. Мөн таны хөх, хэвлийн доод хэсэг, гадна бэлэг эрхтэн, үтрээ, шээсний сүвэг зэргээр ямар нэгэн хэвийн бус шинж тэмдэг илэрсэн бол. Сарын тэмдэг, мөчлөг өөрчлөгдсөн эсвэл жирэмснээс хамгаалах асуудалтай бол үзүүлнэ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 09
23

SEX EDUCATION | Нойтон зүүдний талаарх үнэн ба худал баримтууд

Унтаж байхдаа үрийн шингэн буюу эр бэлгийн эсийг ялгаруулах үйл ажиллагааг нойтон зүүд гэж нэрлэдэг. Эрэгтэй хүн ийм төрлийн зүүд зүүдлэх үед дотуур хувцас болон орны даавуу норсон байдаг тул нойтон зүүд гэж нэрлэсэн аж. Нойтон зүүд нь заавал "эротик" зүүд зүүдлэх үед тохиолдох албагүй бөгөөд хувцас болон ор дэрний даавууны үрэлт, унтаж буй байрлал зэргээс хамаардаг. Мөн нойтон зүүд зүүдлэх нь хүний бие махбодод тохиолддог ердийн нэг үзэгдэл учраас ичиж, санаа зовох хэрэггүй.

Цааш үзэх
Image 09
15

SEXEDUCATION | Эмэгтэйчүүд эмзэг эрхтнээ "ХАЙРЛАХ"-ын тухайд

Эмэгтэйчүүдийн эмзэг эрхтэн бол гоо сайхны хэмжүүр мөнөөсөө мөн. Энэ нь эрүүл, аюулгүй байснаар үнэлэгдэнэ. Бид нүүрнийхээ арьсанд анхаарал тавьж, өмсөх хувцсаа цэвэрхэн байлгахад санаа зовдог шигээ эмзэг эрхтнээ ч төдий чинээгээр хайрлах хэрэгтэй. Бэлгийн боловсрол олгох булангийн энэ удаагийн нийтлэлээр эмзэг эрхтнээ хайрлах аргуудаас танд сануулъя.

Цааш үзэх