image

FromINNA | "ӨНӨӨДӨРТ ЗОРИУЛСАН" төгөлдөр хуурын сонгомол ТАВАН АЯ

Хар, цагааны хачин гайхалтай ноотнууд ая тоголж сонор баясгана. Сонсохын жаргал гэдэг мэдрэхүйн бүхий л гайхамшгийг эзэмддэг урлагийн оргил мөнөөсөө мөн ажээ. Өнөөдөр бүхэн үргэлжилдэг хорвоогийн өдрүүдэд эдгээр гайхалтай сонгодог аяуудыг танд зориулъя.

Иохан Себастиан Бах - "Prelude in C Major (Ave Maria)"

Христийн сүмийн хуриман дээр ихэвчлэн тоглодог энэхүү ая тэр чигээрээ сайн сайхан, ариун гэгээнд хөтлөгдөн алхах мэт мэдрэмжийг төрүүлнэ. Иохан Бахын си мажор дахь “Prelude”-ийг бичигдсэнээс нь хойш 137 жилийн дараа Францын романтик хөгжмийн зохиолч Чарльз Гунод өөрийнхөөрөө өөрчлөн, илүү аялгуулаг болгоод “Ave Maria” гэсэн нэрийг өгчээ. Сонирхуулахад Лучиано Паваротти, Крис Корнел зэрэг дуучид уг аяыг дуу болгон амилуулж байсан түүхтэй.

Людвиг Ван Бетховен - "Сарны сонат"

 

Ай агуу Бетховен минь. Түүний зохиосон аягүйгээр урлаг хоосорч, дэлхийн түүх үгүйрэх мэт санагддаг аа. Сарны сонат бол жинхэнэ сэтгэл, жинхэнэ ая юм. Учир гэвээс Хорьхон настай гоо үзэсгэлэнт гүнгийн авхайд ухаангүй дурласан суут хөгжмийн зохиолчийн сэтгэлд ямархан ая эгшиглэж байсан нь энэ буй за. Тиймээ, тэрээр шавь Жюли Гичардиг санагалзахдаа 1801 онд сарны сонатыг бичжээ. Агуу бүтээл бүр эмэгтэй хүнтэй холбоотой төрдөг нь үнэн хийгээд хачирхалтай тохиол ажээ. Хайр дурлал гээч яасан гэгэлгэн юм бэ?

Клод Дебюсси - "Clair de Lune (Сарны гэрэл)"

"Сарны гэрэл"-д харж болох гайхам сайхан байгалийн тохиолуудыг бүгдийг нь мэдэрч болмоор энэ ая бол аргагүй сод бүтээл билээ. Клод Дебюсси уг аяаа 1890 онд бичиж дуусгасан ч 1905 онд олны сонорт хүрч байсан нь цаг хугацааны нууц болон яригддаг. Магадгүй алдарт зохиолч энэхүү гайхалтай аяа зөвхөн өөртөө зориулж бичсэн ч юм билүү?

Фредерик Шопен - "Fantasie impromptu"

 

Сууж байгаа газраас чинь өндийлгөж, бодож буй бодлоос чинь салгаж чадах увдист уг бүтээлийг сонсож буй даа талархана.

Фредерик Шопены 24 нас, дэлхийн сод уран бүтээл бас түүний харамсал. Яагаад энэ ая гайхалтай бичсэндээ харамсаж байсныг тэрээр өөрөө л хамгийн сайн мэдэх байх. 

 

Франц Лист - "Liebesträume (Хайрын мөрөөдөл)"

Хайран гашуун амтыг сонсож болдог байх нь. Хайрын мөрөөдөлд зориулж бичсэн Германы яруу найрагч Фердинанд Фрайлигратын шүлэг:

“...Хайрлахын жаргалаар би түрхэн зуур нас нөгчөөд

Хайрт бүсгүйнхээ гарт булшлагдсан чигтээ хэвтсэн ч

Үнсэлтийнх нь ярууд цохигдон, нүдээ нээгээд хартал

Үнэнч түүний минь нүдэнд диваажин хөвж байв...”

 

Орондоо орохоос өмнө, 45 минутын турш сонгодог хөгжим сонсоход нойр сайжирч, сайн амардаг. 

Сонгодог хөгжим сонсох нь тархины үйл ажиллагаа болон даралтыг хянадаг допамины дааврын шүүрлийг ихэсгэдэг. (Допамин гэдэг нь энгийн үгээр: талархал, сэдээлтийн дааврыг хариуцдаг.  Энэ дааврын ачаар бид аливаа зүйлийг сурах хүсэл эрмэлзэлтэй болдог)

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 09
22

Заларсан газар бүрдээ ухамсар мэдрүүлэх "УХАМСАР" бүтээл "Урлагийн хот Улаанбаатар" аянд

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Энх тайвны өргөн чөлөө, нийтийн эзэмшлийн (хуучнаар Ахмадын холбооны) талбайд орчин үeийн контемпорари бүтээлүүдийг цувралаар байрлуулах юм.

Цааш үзэх
Image 09
20

141 жил үзэсгэлэнт баллетчдын чуулсан "Хунт нуур" | П.И.Чайковский өөрөө цагаан хун уу

П.И.Чайковскийн сонгодог уран бүтээлээс 141 жилийн турш "Хунт нуур"-нд баллетын үзэсгэлэнт хунгууд чуулсаар буйг FromINNA онцолж байна. Цагаан хунгийн нисэх мэт хөдөлгөөн танд ямар мэдрэмж төрүүлж байсан бэ? Гагцхүү П.И.Чайковский уран бүтээлүүдээ хэрхэн төрүүлж байв...

Цааш үзэх
Image 09
20

Уран бүтээлийн "НАМАР-2021" үзэсгэлэн маргааш өндөрлөнө | ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД

Монголын Урчуудын Эвлэлээс жил бүр уламжлал болгон "НАМАР" уран бүтээлчдийн уран бүтээлийн үзэсгэлэнг толилуулдаг билээ.

Цааш үзэх
Image 09
17

Хоёулаа хичээдэг харилцаа хамгийн ГОЁ | БИЧИГДЭЭГҮЙ ДҮРЭМ

Өөрөө хайртай нь гол биш өөртөө хайртай хүнээ л сонгож амьдрах хэрэгтэй гэж хэн нэгнээс сонсож эсвэл хэн нэгэнд хэлж байсан уу?

Цааш үзэх