image

CRYPTOTUUKH | Ашиглалтад ормогц нь нураасан Андлалын өргөөний тухай

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2018 оноос эхлэн Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө" цогцолбор барьсан. Энэ санаачилгыг одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан юм. Батноров сумыг Их Эзэн Чингис хааны үнэнч анд жанжин Боорчийн өлгий нутаг гэж ард түмэн хүндэтгэн ярьдаг учир түүхт хөшөөг тус нутагт үлдээе хэмээн санасан биз. Хөшөөний загварыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, загвар зохион бүтээгч Д.Эрдэмбилэг агсан гаргаж, гүйцэтгэлийг нь “Хос санаа” компани хийсэн юм. Энэ өргөөнд монгол эрчүүд бие биедээ үнэнч нөхөрлөлийн андгай өргөж, хүндэтгэлтэй хандах, үл ойлголцлоо тайлах зан үйл хийнэ хэмээн бэлэгдэж, гадны жуулчдад ч шинэ соёл танилцуулна гэж төлөвлөжээ. Том зургаар нь харж чадвал ач холбогдлын хувьд “Андлалын өргөө”-г босгоход буруудахгүй бүтээн байгуулалт байв. Гэвч энэ бүтээн байгуулалтыг оюуны өмчийн маргаанаас болж цаашид ашиглах боломжгүй хэмээн 2021 оны наймдугаар сарын 25-ны өдөр нураасан юм. Хэдий салбарын сайд Н.Уртнасан тус хөшөөг нураасан шалтгааныг оюуны өмчтэй холбон тайлбарлаж, загварыг нь гаргасан хүн гүйцэтгэл хийх үед өвчний улмаас нас барсан гэж мэдээлсэн ч олон нийтийн эгдүүцэл арилаагүй. Улсын төсвөөс 1.9 тэрбум төгрөг зарлагадаж хөшөө барьчихаад буцаад нураасан энэ үйлдэл цар тахлын үед хүндхэн амьдарч байгаа иргэдэд таалагдаагүй нь мэдээж. Нөгөө талаар жуулчдад зориулсан бүтээн байгуулалт гэхэд үзэмжгүй, ямар ч дэд бүтэц болон нүд хужирлах зүйлгүй байгаа нь олны дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм. Очсон хүн бүр халаглан бичлэг хийж, ийм бүтээн байгуулалт гэж байх уу хэмээн зэвүүцэн гоочилж байсан. Үүнийг дагаад тус хөшөөг санаачилсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний нэр хүндэд ч халтай мэдээллүүд олон нийтийн хэрэгслээр шуурсан юм. Юутай ч манай улсын түүхэнд хамгийн богино настай бүтээн байгуулалт “Андлалын хөшөө” байлаа. Одоогоос 50 жилийн дараа энэ үйл явдал түүх болон дурсагдана. Магад илүү сайн загвараар дэлхийд танигдах өвөрмөц бүтээн байгуулалт сүндэрлэсэн байхыг үгүйсгэхгүй.

Юутай ч монголчуудын дуу нэгтэй шүүмжлэн, тоглоом шоглоомоор эсэргүүцсэн гунигтай харцтай хоёр эрийг харуулсан богино настай бүтээн байгуулалт хэдхэн цагийн дотор сүр дуулиантайгаар газрын хөрснөөс арчигдсан юм. 

ТӨЛӨВЛӨЖ БАЙСАН ХӨШӨӨНИЙ ЗАГВАР

 

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АШИГЛАЛТАД ОРСНЫ ДАРАА

 

 

2 Сэтгэгдэл:

  1. Хэний уран бүтээл байсан нь яахав хийж гүйцэтгэсэн компан нь ямар ч чанаргүй хачин юм баричихаад үүд хаалга нь эвдэрхий эзэнгүй болоод эвдрээд дэлбэ үсрэхээ нь аргагүй эрхэнд нураагаа биз дээ одоо өнгөрсөн хойно нь олон юм ярих юм даа тэгээд бас тэрнийгээ 1 тэр бум 800 саяын өртөгтөй ухааны юм салиаранаа инээдтэй юм ...

  2. Удам муутай мсыг төрд бүү ойртуул гэж багадаа өлөн өссөн мс өлөнгөө таихгүй гэж.муу юмандаа гаргууд байх юм.

Сэтгэгдэл илгээх

Image 09
24

Б.Ринчен: Хятадууд их ухаантай хүмүүс ээ, тэд хэзээ ч... | ШАГ МАД

Бямбын Ринчен абугай БНХАУ-д зочилон явж байхдаа нэг удаа Түмэн газрын Урт Цагаан хэрэм үзжээ.

Цааш үзэх
Image 09
01

Аягаа өвөртөлж явдаг монгол ухааны цараа | АЯГАНЫ СОЁЛ

Уран шаглаа, угалз хээ бүхий уутанд ур хийц сайхан, мөнгөн аягаа хийчхээд авч явах нь Монгол эр хүний нүнжиг, бэл бэнчинтэйг илтгэх гоёл гангараа нь ч болдог байсан. Эртнээс уламжлалт эл соёл өнөө цагт сэргэж хүмүүс бие биедээ бэлэг бэлгийн дээд хэмээн дээш харсан сав мөнгөн аяга бэлэглэх болжээ.

Цааш үзэх
Image 08
24

Найтаахад "БУРХАН ӨРШӨӨГ" гэж хэлдгийн учир

Найтаахад хэн нэг хажууд чинь байгаа хүн бухан өршөөг эсвэл дархи өршөөг гэж хэлдэг үү?. Тэгвэл яагаад энэхүү сүсэг бишрэлийн гэмээр энэ үгийг найтаахад хэлдэг болсон тухай өгүүлснийг уншигч танд хүргэе.

Цааш үзэх