image

Л.Энх.Амгалан: Үнэндээ ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй цөөн хүний нуруун дээр төрийн ажил явж байгаа

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шууд нэвтрүүлгийн үеэр дараах мэдээллийг хийлээ. 

УЛСТӨРИЙН ШАЛТГААНААР АЖЛААС ХАЛАГДДАГ МЯНГА МЯНГАН ТӨРИЙН ЯДАРСАН АЛБАН ХААГЧДЫНХАА ТӨЛӨӨ ЮУ Ч ДУУГАРДАГГҮЙ МӨРТЛӨӨ ЯАМДЫН УГЖНЫ ХУРГА ШИГ БОЛСОН ЗАДАРСАН, ЯЛЗАРСАН ТҮШМЭДИЙГ ӨМӨӨРЧ ШИНЭЧЛЭЛИЙН ӨМНӨ ЧӨДӨР ТУШАА, БУЛ ХАР ЧУЛУУ ШИГ ХӨНДӨЛСДӨГ ХОЁР НҮҮРТЭЙ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ БОЛЖЭЭ ...

Миний бие УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа төрийн албаны шинэчлэлийн гол эрхзүйн орчныг хийж өгсөн. Сайд болоод энэ шинэчлэлийг яамнаасаа эхэлье гэж зориглосон. Үнэндээ ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй цөөн хүний нуруун дээр төрийн ажил явж байгаа. Ажил хийдэггүй хүмүүсийг Монголын төр тэжээх ёсгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө.

Бүтцийн өөрчлөлт хийж чадварлаг багтай ажиллахыг Монгол Улсын Засгийн газар дэмжсэн байхад Төрийн албаны зөвлөлийн түшмэдүүд шинэчлэлийнхээ эсрэг байгаад суурьтай байгаад харамсаж байна.

Сонгууль бүрийн дараа улстөрийн шалтгаанаар халагддаг мянга мянган иргэдийнхээ төлөө юу ч дуугардаггүй байж шинэчлэл хийе гэхээр яамдын угжны хурга шиг дарга нарыг өмөөрч Төрийн албаны шинэчлэлийн өмнө бул чулуу шиг хөндөлсдөг байж таарахгүй.

Монгол төрийн албанаас шалгалт авсан, сорилт болсон цаг үед бид амьдарч байна. Ковидын үед 30 хувиар ажиллаад үлдсэн нь зайнаас ажиллаж болдогийг бид мэдэрлээ. магадгүй төрийн албаны зарим үйлчилгээ цахим болсноор авилга хүнд суртал багассан. Иргэд ийм боломж байдаг юм байна гэдгийг мэдэрсэн.

Төрийн алба бол цомхон чадварлаг байх ёстой гэж боддог. Боловсрол, шинжлэх ухааны яам гэхэд 12 газартай байсныг нэгтгээд 8 газартай, 120 орчим хүнтэй байсныг 88 болгох бүтэц батлуулсан. Яамд, агентлагууд бодлогын гэхээс илүү хэрэгжүүлэгч болсон. Манай яам гэхэд ихэнх цагаа тендер шалгаруулахад зарцуулдаг байсан.

Тийм учраас яам нь яг бодлогын яам шиг ажиллаад хэрэгжүүлэгч агентлаг нь тусдаа ажиллах нь зөв гэдэг үндэслэлээр бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн. Энэ дээр Төрийн албаны зөвлөл манлайлж оролцох байх гэж ойлгосон ч цагаа тулахаар өөр юм байна. Харамсалтай нь Төрийн албаны зөвлөл нь өөрөө яамыг цомхон чадварлаг багаар ажиллуулах хүсэлгүй. Уг нь энэ цомхон чадварлаг болгох шинэчлэл бол яамдын түүхэнд хийгдэж байгаа анхных нь. Гэтэл манлайлж оролцох ёстой Төрийн албаны зөвлөл нь эсрэг байр суурьтай байгаад үнэхээр харамсаж байна.

Төрийн албаны зөвлөлийг Монголын төрийг цомхон, чадварлаг байлгахын төлөө сэтгэл, зүрхтэй байх юм бодсон чинь шинэчлэлийг дэмжих биш шинэчлэлийн чөдөр тушаа болоод сууж байдаг хүмүүс юм байна. Дахин хэлэхэд ажил хийдэггүй хүмүүсийг Монголын төр тэжээх ёсгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах ёстой.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх