image

Тоби апп: Бага насны хүүхэд уншиж сурах илүү амархан боллоо

Бага насны хүүхдэд цагаан толгойг илүү амархан, хөгжилтэйгөөр сурахад туслах “Тоби” апп “мэндэллээ”. Тоби апп нь орчин үеийн хүүхдүүдийн сурах арга барил болох технологид суурилсан, хүүхдийн фантази сэтгэлгээнд тохирох дүр дүрслэл бүхий, 35 орноор аялаж мэдлэг хуримтлуулах явцдаа үсгээ нүдэлж, уншиж сурахад зориулсан боловсролын аппликейшн юм.

“Тоби” аппликэйшныг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө 3-6 насны хүүхдүүд дээр туршиж үзэхэд амжилттай хэрэгжсэн буюу 100 хувийн үр дүн үзүүлсэн юм. Мэргэжлийн контент бүтээгчид, сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч, монгол инженерүүдийн бүтээл болох “Тоби” апп нь хэдийгээр хэрэглээнд нэвтрээд удаагүй ч аль хэдийн 10 мянган хэрэглэгчтэй болоод байна. Энэ хугацаанд гурван настай хүүхдүүд ч “Тоби”-гоор тоглонгоо үсгээ сурч, нүдэлсэн гэдгийг дуулгахад таатай байна.

Мөн “Тоби” апп-ыг бүтээсэн “Систем Зоне” ХХК боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг хангахын тулд, хөгжлийн тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулан дохионы хэлний сонголтыг багтааж өгсөн гэдгээрээ онцлог. Үнийн хувьд ч хамгийн “хямд” хувилбарыг сонгосон бөгөөд 90 хоногийн хугацаанд ердөө 15 мянган төгрөгөөр ашиглах боломжтой.

Хүүхдэд тоглонгоо, бие даан уншиж сурах боломж олгох “Тоби” апп-ыг ашиглахыг хүсвэл дараах холбоосыг татаарай.

Apple- https://apps.apple.com/us/app/id1524963592

Android - https://play.google.com/store/apps/details...

Дэлгэрэнгүй мэдээллийг 9451-2382 дугаараас аваарай.

90 хоногийн хугацаанд “Цагаан толгой”-г хөгжилтэй аргаар цээжлүүлэх ач холбогдолтой.

 Хэдийгээр бид нээлтээ хийгээд удаагүй ч апп-ыг одоогийн байдлаар 10 мянган багачууд хэрэглэж байна. Энэ хугацаанд хамгийн бага нь 2.6 настай хүүхэд үсгээ сурч бидэнд бичлэг болгон илгээжээ.

Мөн бид боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулж дохионы орчуулгыг ч нэмсэн юм. Ингэснээр “Тоби” апп-ыг ашиглаж хүүхэд бүр бие даан суралцаж, үсгээ нүдэлж, уншиж сурах боломжтой боллоо. Үнэ ердөө 15 мянган төгрөг.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх