image

ЭРЧҮҮД ЦЭЦЭГ АВАХЫГ ХҮСДЭГ ҮҮ | Бид ч гэсэн цэцэг сторидохыг хүсдэг

Цэцэг гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдэд хамаардаг, зөвхөн бүсгүйчүүдийн хүртэх ёстой мэдрэмжийн баглаа биш юм. Цэцгийг эр эм, хүйс ялгалгүй сайхан мөчийг нь хуваалцахаар эсвэл хэн нэгний баярлан догдолж буй царайг харахын тулд энгийн үед ч бид цэцгийг нэгэндээ өгч болно. Би ингэж бодож байгаа ч болзоон дээрээ эмэгтэй нь эрэгтэйдээ хэзээ ч цэцэг өгдөггүйтэй адил нийгэмд ч эмэгтэй хүн л цэцэг авах эрхтэй мэт ойлголт бий болсон.

Бүсгүйчүүд бид энгийн үед ч хэн нэгэн надад цэцэг өгөөсэй гэж нууцхан хүсдэг хэрнэ эрэгтэй хүнд өөрөө өгөх талаар бодож байв уу. Эрэгтэй хүн дургүй бол яах юм, эмэгтэйлэг дэмий шдээ гэж бодож байвал үгүй ажээ. Эр хүн эмэгтэй хүн шиг байнга цэцэг авахыг хүсэхгүй ч хааяа зөвхөн тэдэнд зориулсан баглаа авахдаа таатай байх болно гэсэн юм. Тиймээс нэгэндээ цэцэг бэлэглэж, цэцэгнээс ирдэг тэр сайхан мэдрэмжийг эрчүүдэд ч гэсэн хуваалцацгаая.

Бид эрэгтэй хүн цэцэг авах тал дээр ямар бодолтой байдаг талаар тодруулахад хэрхэн хариулсныг хүргэж байна.  

Би хэзээ нэг өдөр цэцэг авахыг хүсэхгүй байна. Авбал маш их ичих байх. А.Тэмүүжин

May be an image of А. Тэмүүжин

Би ер нь цэцэг эмэгтэй хүнд өгч үзсэнээс өөрөө авч үзээгүй. Хэрвээ нэг өдөр авбал нэг тийм сонин байдалд орох байх аа. Баярлах, эргэлзэх, сандрах нь зэрэгцээд л. Гэхдээ мэдээж цэцэг авахыг хүсэхгүй бол биш шүү. Ч.Золбилэг

May be an image of Zolbileg Zoloo

Хонхны баяраараа эмэгтэй найзаасаа цэцэг авч байсан. Өөр гэвэл жилийн өмнө тасалгааны цэцэг таньдаг хүнээсээ авч байлаа. Тэр цэцэг одоо ч миний ажлын ширээн дээр байдаг. Цэцгийг жирийн нэг ургамал гэхээсээ илүү маш том бэлэг тэмдэг гэж боддог. Бүхий л сайхан зүйлсийг цэцгээр зүйрлүүлдэг шүү дээ. Цахирмаа цэцгийг харахад уйтгар гуниг замхардаг гэдэг. Хүн бүр л цэцэг аваад догдолдог, үнэр, өнгө, гоо үзэсгэлэнгээс нь таашаал авдаг гэж боддог. Эрчүүд ч гэсэн халуун дулаан үг, цэцгийн анхилам үнэрээр дутаж явдаг шүү. Тиймээс би цэцэг авахаас хэзээ ч татгалзахгүй. Б.Амартүвшин

May be an image of 1 person, nature and treeЭмэгтэй хүнээс цэцэг авж үзэж байгаагүй юм байна. Цэцэг бэлгэнд авах юм бол гайхах болон баярлах мэдрэмжүүд давхцаад ямар хариу үйлдэл үзүүлэхээ л мэдэхгүй болох байхдаа. Цэцэг авахыг мэдээж хүсэж байна авахыг хүсэхгүй хүн ховор байхаа. А.Лхагвацэнд