image

Э.Содномпилжээ паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож АВАРГА боллоо

Хүндийн өргөлтийн тамирчин МУГТ Э.Содномпилжээ Токио-2021 Олимпын наадамд өрсөлдөж, олимп, дэлхийн рекордыг шинэчилж алтан медаль хүртлээ. 

Пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьсон тэрбээр хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлэв.

Үнэндээ манай тамирчин түрүүлэх нь эхний захиалга, эхний өргөлтийн дараа л тодорхой болсон гэхэд хилсдэхгүй. Тэрбээр эхний оролдлогодоо 141 кг-ыг захиалсан нь паралимпын дээд амжилтаас дөрвөн кг-аар илүү байв. Арын өрсөлдөгч нь энэ үед 231 кг-тай байв.

Улмаар Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, түрүүлэх нь үндсэндээ тодорхой болов. Тэрбээр сүүлийн оролдлогоороо өөрийн дээд амжилт болох 247 кг-ыг ахиулж, 248-ыг захиалсан ч өргөлтийг тооцоогүй. Ийнхүү гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөсөн амжилтаар паралимпын наадмын аварга боллоо. Тэрбээр арын тамирчнаас найман кг илүү өргөжээ.

Ийнхүү Содномпилжээ алтан медаль авснаар Монголын баг медалийн хүснэгтийн 42-р байрт бичигдэж эхэллээ. Одоогоор 74 улс паралимпын наадмаас медаль хүртээд байна.

Эрэгтэйчүүдийн 107 кг-ын дүн

1. Э.Содномпилжээ (Монгол) 245 кг

2. Жон Ие Хи (Малайз)           237 кг

3. Рази Саман (Иран)              231 кг

1 Сэтгэгдэл:

  1. uneheer mundag ymaa.asar ih hudulmuriin ur dun ymdaa.

Сэтгэгдэл илгээх