image

Х.Оюунцэцэг: Дэлхий хайдаг ч бидний хайхардаггүй монгол баялаг бол ӨӨХӨН ТОС

Манай улсын иргэд сүүлийн жилүүдэд эко амьдралын хэв маягт дадалжих хандлагатай болсон нь баярлууштай. Ундны усаа хадгалах болон хүнсний бүтээгдэхүүн хийх хуванцар савнаас татгалзаж, элдэв химийн найрлагатай бараа бүтээгдэхүүнийг өрхийн хэрэглээнээсээ хассаар... Тэгвэл импортын барааны өндөр хувийг эзэлдэг саван, шампунь, бие арчилгааны бүтээгдэхүүнийг монголдоо эх орны баялгаар бүтээж үйлчлүүлэгчдэдээ эрүүл, эко бүтээгдэхүүнийг хүргэж буй “Anu Eco Brand”-ийг онцлон, үүсгэн байгуулагч Х.Оюунцэцэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Ярилцлага эхлэхээс өмнө бараа бүтээгдэхүүний зөв мэдээ мэдээллийг авах ерөнхий дүр зураглал л бууж байсан бол алсдаа Монгол ахуйн онцлог, зөв хэрэглээтэй иргэн байх, цааш үлдээх хэрэглээний өвийг ухварлан ойлгож уншигч танд хүргэж буйгаа нуух юун.

No description available.

ЦАР ТАХЛЫН ҮЕД ШИНЭ АЖЛЫН БАЙР ӨӨРСДӨДӨӨ БИЙ БОЛГОВ...

Дэлхий нийтийг хамраад буй аюулт ковидын үр нөлөөнд эрхэлдэг ажил зогсолтод орсон юм. Аялал жуулчлалын салбар тул харамсалтай нь одоо ч сэргэлтэд ороогүй л байна. Мэдээж эрх баригчдын шийдвэрээр удаа дараагийн хөл хорионд орж, ажиллах чиглэлээ хаалгаж, олон улсыг зориход хүндрэлтэй болсон ч амьдрах аргаа зогсоохыг хүссэнгүй. Тиймээс цоо шинэхэн ажлын байраа  өөрсдийн хийдэг ажлын туршлага, ажиглалтаасаа бий болгож чадсан. Манай аяллын компаниар үйлчлүүлдэг гадны аялагч, жуулчид эко хэрэглээг илүүд үздэгХарин манай компани гал тогооны зориулалттай эко саванг жуулчлалын ажлууддаа хэрэглэж, нэвтрүүлдэг байсан. Учир нь аяга, таваг, халбага сэрээг угаахад хүчтэй химийн найрлагатай шингэн угаагч нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйн дээр сав баглааны хувьд байгальд асар хор хөнөөл учруулж байдаг. Харин шинэ ажлын санаагаа үүнээс улбаалуулж бусад хүний хэрэгцээнд шаардлагатай эко бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг баталгаат эх сурвалжуудаар дамжуулан судалж эхэлсэн юм. Харин одоо үйл ажиллагаа эхлүүлээд нэг жилийн нүүр үзэх гэж байна.

/Хүнснээс бусад төрөлд ашиглаж болдог өөхөн тос гэдэг нэршил хүмүүсийн чихэнд дасал болоогүй учраас олон улсын нэршлээр нь “ТАЛЛО” хэмээн нэрлэв. Энэхүү нийтлэлд өөхөн тосыг “талло” нэрээр дурдсан болно/

Мэдээж брэнд үүсгэн байгуулж, хэвийн үйл ажиллагаанд хүргэхийн тулд дэмжлэг хэрэгтэй. Санаагаа бодит болгоход бүхий л талын дэмжлэг үзүүлсэн хүн бол миний том охин С.Анударь. Охин маань Австрали улсын Сидней хотод мастерын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа. Тиймээс ч брэндийнхээ нэрийг охиныхоо нэрээс өгч албан ёсны ANU ECO BRAND-ийг үүсгэн байгуулж үнэ цэнийг бүтээж байна. 

1 хүн болон инээмсэглэж буй гэх мэтийн зураг байж болноhttps://www.facebook.com/anuka.belinda.7

 

Бидний өдөр тутмын амьдралд өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд маргааргаангүй хэрэгцээт чухал байрыг эзэлдэг. Тэдгээр бүтээгдэхүүнийг сонгох сонголтод таны ирээдүйн амьдрал шийдэгдэнэ. Үүнд: эрүүл мэнд, санхүү, зөв дадал гэх мэт.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

https://www.facebook.com/AnuEcoBrand

ДЭЛХИЙ ХАЙДАГ Ч БИДНИЙ ХАЙХАРДАГГҮЙ МОНГОЛ БАЯЛАГ

Нэгэнт эко хэрэглээг өөрсдөдөө дадалжуулж олон талын ач холбогдлыг биеэр мэдэрсэн тул илүү олон хүмүүс энэ мэдлэгийг олж амьдралын хэв маягаа өөрчлөөсэй гэж хүссэн. Энэхүү санаанд өмнөх эко хэрэглээний туршлага ч дэм болж байлаа. Гал тогооны саван л үйлдвэрлэдэг байсан бол үйлчлүүлэгчдийн эрэлт бидний ажлыг улам эрчимжүүлэхийг шаардсан тул үнэртэн, лаа, ахуйн бүтээгдэхүүн болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдээр нэр төрлөө нэмсэн. Манай бүтээгдэхүүнүүд мэргэжлийн хяналтын газрын болон Номин Эко лабораториудаар шинжлэгддэг.

Хүмүүс эко хэрэглээг хүсдэг болж...

хоол хүнс гэх мэтийн зураг байж болно

Монгол улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийн нийт улсуудаас дөрөвдүгээрт жагсдаг. Энэ харамсалтай нийгмийн нөлөөллөөс хүмүүс гарахын тулд эрүүл хэрэглээг эрхэмлэдэг, тэр талын хэрэглээг нэмэгдүүлэхийн зорьдог болсон нь ажиглагдсан. Эргээд орчны бохирдол хог хаягдлаас ч ангид байх сонголт гэдгийг ухаарцгааж байна шүү дээ.

Эко бүтээгдэхүүн хийхийн тулд эко түүхий эд шаардлагатай. Тиймээс бид эхний хагас жил түүхий эдээ гаднаас оруулж ирдэг байлаа. Үүнд нь бэлэн савангийн суурийг хайлуулж хийх дарааллаар бүтээгдэхүүнээ бэлэн болгоно. Харин ажлын судалгаагаа улам гүнзгийрүүлэн мэдсэний үр дүнд дотооддоо байгаа баялгаа зөв зарцуулах үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Тэрхүү эрүүлээс эрүүл баялаг бол өөхөн тос. Бидний танил америк бизнес эрхлэгчид мөн л ийм эко төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг эрхлэн явуулдаг ч түүхий эддээ сэтгэл ханамжгүйн дээр нийлүүлэлт хомс байдгийг онцлон ярьж байсан. Учир нь америкт мал аж ахуй манай улсынх шиг хүн амдаа хүрэлцээтэй биш. Фермерийн мал аж ахуй зонхилох тул бэлчээрийн мал аж ахуйтай 100 хувь эн зэрэгцсэн чанартай байж чаддаггүйн дээр өртөг өндөртэй. Тиймээс монголд өөхөн тосоороо бүтээгдэхүүн хийж дотооддоо хангахаас гадна экспортод гаргахад ч тохиромжтой тул хамгийн сайн бизнес болно гэж тодорхойлон урам өгсөн.

Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр манай улсын 2020 оны зөвхөн савангийн импорт 11,556.5 ам долларын 5,969.7 тн-ы хэмжээтэй. Гэвч тэдгээр импортын саван, гоо сайхны бүтээгдэхүүнүүд эко бус синтетик тул дээр хэлсэнчлэн хор уршиг ихтэй. Арьсандаа хүргэж буй тос, савангийн шингэлт нь ходоодонд орсон хоолноос хурдан бидний цусанд очдог. Ходоодонд орсон хоол олон шүүлтүүрийг давж цусанд очдог бол, арьсанд хүрсэн бүхэн ямар ч шүүлтүүргүй цусанд очдог. Тиймээс химийн найрлагатай баталгаагүй бүтээгдэхүүнээс татгалзаж хорт хавдраас сэргийлэх нь бидний үйлдвэрлэл болон хэрэглээнээс шууд хамааралтай. 

Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэж олон олон үйлчлүүлэгчдэд хүрч ажиллах шаардлагатайг онцолмоор байна. Учир нь худалдан авалт хийх сонголтод эко бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлж иргэдэд эрүүл хэрэгцээний мэдлэгийг түгээн, амьдралд нь хэвшүүлэх нь ирээдүйд тулгарах олон талт сөрөг нөлөө, үзүүлэлтээс ангид байлгаж чадна. Цаашлаад эко үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр ажлын байр нэмэгдэж, иргэдийн ашиг орлогод өсөлт авчирна шүү дээ.

Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх шаардлагатай...

Мэдээж өөхөн тос болон дэлхий хайдаг ч бидний хайхардаггүй баялаг мөнөөсөө мөн. Бид энэхүү хүнсний эрүүл соёлоосоо цааргалах болсон шалтгаан нь худалдан авалтыг хялбарчлах, хэрэглэхэд хурц үнэр, амархан царцдаг шинж чанарыг нь таашаахаа больсонд. Харин одоо үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой зах зээл нийгмийн хүрээнд энэ байдлыг өөр тийш нь эргүүлэх чадамжийг жижиг, дунд бизнес эрхлэгчид бүтээж чадна. Энэ чиглэлийн хүрээнд хамгийн эрүүл органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн түгээн дэлгэрүүлж сурталчлан, дотооддоо ханган гадаадын зах зээлд экспортлох алсын харааг тавин бид ажилладаг.

Ургамлын тосны импорт: 16,161.8ам.долларын 16,376.8тн /статистикийн мэдээллийн нэгдсэн-2020/

ӨӨХӨН ТОСНЫ ҮНЭТ ЧАНАР...

Савангийн түүхий эд бол тос. Малаас гарч байгаа дотор өөхийг өөхөн тос болгохдоо зөв боловсруулалт хийж чанартай бүтээгдэхүүн гаргах зорилт төсөл болгохоор зэхэж байна. Тэгэхдээ хоол хүнсэнд, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд гэсэн ангиллаар түүхий эд боловсруулна. Хүнсний салбарт транс тосыг халж эрүүл чанарыг эрхэмлэнэ. Өргөн хэрэглээний салбарт өөхөн тосоо цэвэршүүлж боловсруулан дэлхийн савангийн зах зээлд ч  гаргах бүрэн боломжтой. 

Мөн өөхөн тосыг хоол хүнсэндээ ашигладаг байсан тэрхүү хоолны өв соёлыг сэргээх нь зүйтэй. Учир нь айл болгоны хоол хүнсэндээ ашигладаг ургамлын тос нь транс тос юм. Уг зохиомлоор гаргаж авсан тос нь үргүйдэл, алцхаймерийн болон зүрх судасны өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар зэрэг олон өвчлөлийн эх үүсвэр болдог. Тиймээс байгалийн цэвэр оливын тос, наран цэцгийн тос эсвэл өөхөн тосыг сонголтоо болгох хэрэгтэй.

Өөхөн тос хүний биед сайн байдаг шалтгаан нь мал амьтан бол амьд бие организм. Манай оронд бэлчих мал нь бэлчээрийн соргогийг дагаж түмэн зүйлийн эмийн ургамлаар тэжээгдсэнээр маш их тэжээллэг чанарыг агуулдаг тул түүхий эд нь эгнэшгүй үнэт байдаг. Бүр ургамлын тосноос гаргаж авч чадахгүй нэмэлт тэжээллэг чанарууд ч бий. Тиймээс талло нь хамгийн чанартай, эрүүл орц найрлагатай бүтээгдэхүүн болдог. Бүр гал тогооны саванг ашигласан усаар цэцэг ногоо усалсан ч хор хөнөөлгүй байх хэмжээний.

Яагаад талло саван хэрэглэх нь сайн бэ гэвэл...

Зургийн тодорхойлолт алга байна.

Талло нь арьсыг эрүүл, зөөлөн, залуу байлгахад шаардлагатай олон төрлийн ашигтай тэжээлээр хангадаг тул арьсанд  гайхалтай үр дүнтэй.

Handmade эко саванг шүлт ашиглан өөх тосыг саванжуулдаг учир шүлтийг бүрэн уурштал хатаалгад 20-45 хоног байгаад худалдаанд гардаг.

Хүний биед өөрийгөө хамгаалах болон гоо сайханд онцгой нөлөөтэй олон төрлийн бодисууд оршдог. Тэдгээр бодисууд нь хүнийг нас ахих тусам багасаж зарим нь огт нөхөгддөггүй. Тэдгээр бодисуудыг өөхөн тос нөхдөг шидэт үйлчилгээтэй. Энэ нь бидний арьсыг нөхөн сэргээхэд шаардлагатай олон төрлийн ашигтай тэжээлийг агуулдаг. Хэрэв та эрүүл чийглэг арьс хүсч байгаа бол талло нь хамгийн сайн чийгшүүлэгч тос юм.

Мөн хуурай арьсыг тайвшруулж, чийгшүүлэхэд өөхөн тостой  эн зэрэгцэх сайн тос байхгүй. Талло нь арьсыг нөхөн сэргээхэд тохиромжтой төдийгүй арьсыг гэмтээхээс хамгаалдаг. Эдгээр бүх арьсанд ээлтэй антиоксидант ба бусад тэжээллэг бодисууд нь арьсыг эрүүл чийрэг байлгахад онцгой сайн нөлөөтэй.

Мөөгөнцрийн найрлага дахь байгалийн нянгийн эсрэг үйлчилгээ нь батга гарахаас сэргийлдэг. Taлло нь үрэвслийн эсрэг хүчтэй шинж чанарыг агуулдаг.

ТАЛЛО-г шинжилбэл...

A, B12, D, E, K витаминуудаар асар баялаг тул нь арьсанд маш их тэжээл өгдөг. Ашигтай витамины энэхүү хослолыг зөвхөн амьтны гаралтай бүтээгдэхүүнүүд л агуулдаг.

Альфа линолей ба линолейны хүчил нь бараг төгс харьцаатай 1:1 харьцаатай байдаг. Эдгээрийг омега3, омега6 тосны хүчил гэж нэрлэдэг бөгөөд арьсны бүтэц, өөрийгөө хамгаалах явцыг хадгалж байдаг. Эдгээр нь арьсны үрэвсэл, дархлааны хариу урвал, түүний дотор экзем, харшил зэрэгт нэн тустай.

Стеарины хүчил ба олеиний хүчил нь арьсны гаднах давхарга, өөх тосонд агуулагддаг хүчил юм. Эдгээр нь зөөлрүүлэх, чийгшүүлэх, нөхөн сэргээх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Стеарины хүчил нь арьсыг нөхөн сэргээх, арьсны уян хатан чанарыг сайжруулж, арьсны нөхөн сэргээх үйл явцыг сайжруулахад тусалдаг. Олеин хүчил нь янз бүрийн ашигтай тэжээлийг арьсанд гүнзгий нэвтрүүлэхэд тусалдаг.

Бид эдгээр үнэ цэнэтэй тэжээлүүдийг хамгийн өндөр тунгаар эмийн биш аргаар химийн нэмэлт бодис шингээхгүйгээр малынхаа өөх тосноос авч болдог 

ЭКО ХЭРЭГЛЭЭТЭЙ ОРОН БАЙХ НЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД Ч ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ... 

Аялал жуулчлалын зууч компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бид нэгэнт эко бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээлд хүч сорьж байгаагийнх хоёр талын салбар бие биедээ ашигтай нөлөөлж чадахыг анзаарсан. Аялагч, жуулчдын дийлэнх нь эко амьдралын хэв маягтай ба манай орны органик бүтээгдэхүүн хийгээд түүхий эдүүдэд хамгийн их сэтгэл ханамжтай байдаг. Гэвч биднийг баялагаа бүтээлцэж чадахгүй байгааг гайхан харамсдаг нь ч ил. Алгынхан чинээ алчууранд савангаа боож, таллогоор хийсэн тос эрхэмлэдэг тэд эх орноосоо энэ бүхнийг бидний борлуулалтын төлбөрөөс илүү үнэтэй авдаг. Харин манайх түүхий эд арвин, зах зээлийн эдийн засгийн боломжит үнэ тогтоож handmade эко бүтээгдэхүүнийг харьцангуй хямд борлуулдаг. Энэ байдлаа мөн д гадны зах зээлд үнэ хүргэж экспортлох нь хамгийн сайн бизнес болох дахин нэг баталгаа болно. 

Мөн аялал, жуулчлалаар ирэх гадны иргэдэд эко бүтээгдэхүүн, үйлчилгээгээр үйлчлэх таатай нөхцлийг санал болговол манай орныг зорин ирэх, сонирхон судлах хүмүүс олширч аялал жуулчлалын салбарт шинэ сэргэлт авчрах юм. http://travel2mongolia.com/

"Буянт малын ашиг шим арвин. Бид хэрэгцээгээ хангахын тулд ашиглаж буй малынхаа нэг ч түүхий эдийг хаягдал болголгүй баялаг болгон ашиглаж сурах шаардлагатай."

Жинхэнэ ЖДҮ... /Сэтгүүлчийн үг/

Эко бүтээгдэхүүн... Эко хэрэглээ... Энэ бүхэн биднээс хол тул ойртуулах ёстой гэсэн бодол эко хэрэглээ бол нүүдэлчин монгол түмнийх угаас байсныг саналаа. Зүгээр ч нэг бий болоогүй монгол өв соёл бол хамгийн эрүүл, органик амьдралын хэв маягийг үргэлжлүүлдэг байж. Багадаа өөхөн тосыг зөөлөн гал дээр залхуутай нь аргагүй хайлуулж суухдаа жинхэнэ "алт" байсныг мэдэлгүй өнгөрөөжээ хэмээн зочинтойгоо хуучлан ярилаа. Энэхүү ярилцлагадаа монголын баялагийн нэг болох өөхөн тосны бодит "ид шид"-ийг энгийнээр зөв ойлгуулж мэдлэг хийгээд мэдээлэл өгөхийг зорин сийрүүллээ. 

Х.Оюунцэцэг эгчийн өрөөнд оров уу, үгүй юу өмнө нь хаана ч үнэртэж байгаагүй зөөлөн тансаг лааны үнэр сэнхийж ая тух засав. Дэлгүүрүүдэд худалдаалагддаг гал тогооны угаалгын шингэнүүдийг "муу" гэдгийг мэддэг ч түүнийг орлуулах эрүүл бүтээгдэхүүн бэлэн байдгийг мэддэггүй надад талло, кофены шаарны орцтой эко саванг ердөө 1500 төгрөгөөр худалдан авах боломжтойг мэдэж ихэд олзуурхсан юм. 

Зургийн тодорхойлолт алга байна.

За, бүр идчихмээр чамин хийцтэй гоо сайхны савангуудаа ч сонирхуулав. Мэдээж эдгээр саван, тоснууд нь ярилцлагад дурдсанчлан үзүүлэх нөлөө үйлчилгээгээрээ хамгийн чанартай, эрүүл нь. Мөн л хамгийн боломжит үнээр 5000-25000 төгрөгний хооронд зарагддаг.

Ийнхүү саван, тос, лаа, үнэртэн тэргүүтнээр брэндээ таниулж яваа Anu Eco Brand-ийн сав баглаа боодол, хаяг шошго бүр нь мөн л бор цаасаар хийгддэг эко. Бүтээгдэхүүний нэр, орц найрлага болон хэрэглэх зааврыг англи хэл дээр бичиж дэлхийд тархан "нисэх" бодлого баримталдгийг нь сонсоход ч алга ташмаар санагдаж байлаа. Дэлхийд хүрэх болтугай!!!. 

No description available.

No description available.

гадаа гэх мэтийн зураг байж болно

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Эрүүл амьдрахад сонголт чухал гэдгийг дахин сануулъя. 

 

ЭКО ХЭРЭГЛЭЭГ ӨРХ БҮР ХЭВШҮҮЛЖ ЭРҮҮЛ МОНГОЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЬЕ!

 

 

 

12 Сэтгэгдэл:

  1. хаана зардаг вэ авмаар бна гоё эрүүл бүтээгдхүүн бна

  2. Сайхан саван хийж буй сайхан монголжингоодоо эруул энх сайхан бухнийг хусье

  3. Мундаг шүү амжилт

  4. Өөхөн төс авдаг юмуу би 2 жилийн өмнө натур төвд өөхин өөхөн тосоор саван сольж авна гэхээр 50кг тос аваад очсон чинь авахаа больсон бсан уул нь биенийхээ хэрэгцээг хангаад тос авдаг болвол зүгээр л юм

  5. Mash zow goe bvteegdxvvn xiij bgd bayrtai bna bi ch gesn oorn xergtseens ilvv gardg tos ooxoor sawn xiij surxg xvsj bna surglt xiix v xo

  6. Амжилт Хаана ямар дэлгүүрээр зарагддаг вэ

  7. Өөхөн тос нийлүүлмээр бна холбогдох дугаар бна уу

  8. Haan. Zardag. We. Vne. N. Goe. Xaragdj. Bn. Amjilt. Ajilchun. Awdag. U. Gereet. Borluulaltaarr. Zardag. U

  9. Удсан өөхөн тос авдаг уу

  10. Хаагуур зарагддаг вэ.Авч хэрэглэхийг хүсч байна.Ялангуяа аягх таваг угаагч.

  11. Үнэхээр сайхан эх орныхоо тансаг малынхаа тосоор хүн ардад ээлтэй эрүүл бүтээгдэхүүн гаргаж байгаад чин сэтгэлээсээ баяр хүргэе амжилт

  12. Сайхан бнаа Хүн бүр энэ саванг авах нь зөв Хаагуур зарагддаг юм бол ... Сурталчилгаа их чухал даа Өөрөн тос хувь хүнээс авдаг юм уу

Сэтгэгдэл илгээх