image

2MOOD | ИХРҮҮД ХЭРХЭН БИЙ БОЛДОГ ВЭ

Усны дусал мэт ижилхэн төрсөн, бие биендээ амь болсон ихрүүдийг харахаар цаанаа л нэг өхөөрдөм. Гэхдээ энэ хувь тохиолыг олж төрнө гэдэг гайхалтай аз завшаан юм. Ихрүүд нэг өндгөн эсээс эсвэл өөр өөр өндгөн эсээс үүсэж болдог. Нэг өндгөн эсийн (монозиготийн) ихрүүд хоорондоо хүйс, царай зүсээрээ ижилхэн төрдөг бол хоёр өндгөн эсийн (дизиготийн) ихрүүд өөр хүйсний, өөр өөр төрхтэй байх боломжтой.

Эмэгтэй хүнээс байгалийн жамаараа сар бүр нэг өндгөн эс боловсорч, эр бэлгийн эстэй нэгдэж үр тогтдог. Харин зарим тохиолдолд нэг биш хоёр өндгөн эс боловсорч тус бүрдээ үр тогтож, эхийн умайд бэхлэгдэж чадсанаар хоёр өндгөн эсийн ихрүүд үүсдэг. Харин нэг өндгөн эсэд нэг эр бэлгийн эс нэвтэрч, үр тогтож, үр хөврөл болсны дараа үр хөврөлийн хөгжлийн эхний хоногуудад зиготын хуваагдал үүссэнээр (zygote splitting – зиготийн хуваагдал) нэг өндгөн эсийн ихрүүд бий болдог. 

Нэг өндгөн эсийн ихрүүд 250 төрөлт тутамд нэг тохиолдох боломжтой бөгөөд нийт ихэр төрөлтийн 30 хувь, харин хоёр өндгөн эсийн ихрүүд 70 хувь эзэлдэг байна. Үүнээс гадна ихэр хүүхэд төрөхөд эцэг эхийн ген, удамшил ихээхэн нөлөөлдөг.

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх