image

Humans of New York | ХЭН ХАМГИЙН САЙН НАЙЗ БОЛДОГ ВЭ

 

(Humans of New York) сэтгүүлийн нэгэн дугаарт жижигхэн хоолны буфетэнд даруухан хооллож буй хоёр өвгөний зураг нийтлэгдсэн ба тайлбар нь “Бид жилд нэг удаа л уулзаж, хооллонгоо ярилцдаг. Яг ийм байдлаар нөхөрлөөд 40 жил өнгөрч байна” гэсэн байлаа. Энэ бүхнээс сайн найз байхын шалгууруудыг яаж дүгнэж болохыг алдарт сэтгүүлийн редакц зорьжээ.

Тэгвэл: Найзуудаасаа юуг ч битгий хүлээ. Өөрийн шаардлага хүлээлтийг өмнөө тавьснаар нөхөрлөл биш түншлэл л болдлог. Мэдээж хэн хэнийхээ сэдсэн санаачлага бүрийг нь талархан хүлээж авбал сайхан биш гэж үү.

Заримдаа хэт хувийн амьдралд нь зүгээр л хажуугаас нь хар. Учир нь хувь хүн бүрд орон зай шаардлагатай. Гэхдээ юу ч тохиолдсон түүний ард байна гэдгээ илэрхийлж, урам зориг өгч байгаарай.

Найзуудаасаа үргэлж зав гаргахыг бүү гуй. Зүгээр л сардаа эсвэл улиралдаа  тогтмол уулздаг товтой бол. Мэдээж хэдэн талдаа бүнд завтай бас хамт хөгжилдөх боломж нь таарсан гэнэтийн үеүд гарч ирж амьдралд дурсамж нэмсээр л байдаг.

Асуудлынхаа тухай ярихдаа тэднээс онцгой зөвлөгөө ирнэ гэж бүү хүлээ. Тэд ч бас тухайн асуудалд 100 хувь бэлэн байж болно. Эсвэл тэдний хувийн амьдралд ч хойшлуулашгүй чухал ажил өрнөж буйг тооцоолох хэрэгтэй. Нөхөрлөл 50/50 биш 80/20 байх ёстой гэсэн үг ч байдаг шүү дээ.

Мөн тэдэнд ч гэсэн өөрийнхөө зөвлөгөөг дагахыг бүү ятга. Амьдралд ам гарч болдоггүй гэсэн хөнгөн үг байдаг. Үүнийг жинхэнэ утгаар нь авч үзвэл найзууд нэгнээ хамгийн сайн мэддэг ч тус тусын л амьдрах арга барилтай хүмүүс. Чи зөвлө, түүнд тусла гэхдээ эцсийн шийдвэрийг өөрт нь үлдээ.

Бүү буруутга. Чи алддаг шиг тэд ч бас алдана. Түрүүлээд залгахгүй юм аа гэж хэлэхийн оронд өөрөө эхэлж залга. Тэгвэл хэн ч гоншигонох шаардлагагүй болж байгаа биз.

Дийлэнх нөхцөлд үнэнээ л хэл. Уулзаж чадахгүй, туслаж чадахгүй тухайгаа үнэнээ хэл. Хочр талд хугацаа алдаж дэмий санаагаа төөрөлдүүлж байхаар нэгнийгээ хүндлээд бүх зүйлд үнэнээрээ бай. Харин үнэнээ хэлсэний төлөө барьцаалжбас болохгүй.

Найзуудынхаа үнэ цэнийг хүндлэ. Байхгүй санагдвал олж харахыг хичээ. Нөхөрлөлд хэмжигдэх зүйлийн нэгдүгээрт хүндлэлийг тавь. 

Тэд чамд “өгөхгүй” байсан ч хайрлаад л бай.

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 08
16

Аз жаргалгүй өнгөрүүлсэн цаг хугацаанд хэнийг буруутгах вэ

Цаг хугацаа бидний дунд ав адилхан өнгөрч, он жилүүд улиран өнгөрөхийн хэрээр нас хэвийдэг.

Цааш үзэх
Image 07
30

Бичвэрээрээ уяраадаг ТАВАН инстаграм хаяг

Фэйсбүүк идэвхитэй хэрэглэдэг 1,7 сая, Youtube хэрэглэдэг 879 мянга, Tik tok-ийн хэрэглээ 9 хувь буюу 189 мянган залуус идэвхитэй хэрэглэж байна. Харин Инстаграммын хэрэглэгчид 526 мянгад хүрсэн байна.

Цааш үзэх
Image 07
29

САНАЛ БОЛГОХ | ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ 11 КИНО

Сайн уу?. Хөөрхөн охин, үзэсгэлэнт бүсгүй, хүчирхэг эмэгтэй минь. "Чи бол хорвоогийн эхлэл" гэж чамайг магтмаар байна. Өнөөдөр чи хэн байгаад хаана, юу ч хийж явж болох юм. Би чиний сэтгэл ханамж, хүссэн хүсэл эсэх, түгжигдсэн сэтгэлгээг асуух гэсэн юм. Чиний хариулт юу вэ?. Чамд хүрч буй үгсээрээ юуг ч өөрчилж чадахгүй байх... Гэвч чамд сонголт өгөхийг хүслээ. Энэ удаа эдгээр 11 киног үзэхийг санал болгож байна. Чамайг өөр хаалганы өмнө аваачна гэж итгэл төгс хэлэхгүй ч сэтгэлийн чинь цонхыг арчиж өгөх болно. Цэлмэг, цэвэрхэн цонхоор аливааг харах хэчнээн сайхан билээ дээ.

Цааш үзэх