image

Аз жаргалгүй өнгөрүүлсэн цаг хугацаанд хэнийг буруутгах вэ

Аз жаргалгүй өнгөрүүлсэн цаг хугацаа буцаж ирдэггүй нь хамгийн харамсалтай. Гэхдээ аз жаргал сүүдэр ч үгүй алга болох нь бүр ч гуниглам.

Цэцэрлэгийн жаалхан найзтайгаа тоглоом булаацалдаж муудалцана. Хэн ч мэдэм буруу харж, зөрүү гишгэлцэж явах ч төд удалгүй уучлаарай найзаа сайндъя гэдэг. Харин сургуульд ороод ширээний найзтайгаа муудалцахад тэр өдрийн хичээл дуустал үг авиа солилцдоггүйсэн. Гэвч маргааш нь номоо дундаа тавиад л нэг мэдэхэд эвлэрчихсэн байдагсан. Харин том болоод... том болоод гэж яг хэзээнээс гэдгээ санахгүй ч бид хэн нэгэнд гомдох нь бүр ч их болж. Бас багахан хугацаанд үргэлжилдэг уур яагаад гомдол, цөхрөлдөө тултал явдаг болчихоо вэ?. 

Багадаа л яг өөрсдийнхөө дүрээр ханатлаа инээж бас уйлж чаддаг байсан зүрх бас яагаад мөч хором өнгөрөх тусам хаалттай, хатуу болсоор байдаг гэж... .

Энэ олон давхацсан асуултад хариу эрэхийн тулд нийтлэлийнхээ бүр эхлэлийг нь сийрүүлье.

Эмэгтэй хүнийг тодотгох өчнөөн л тодорхойлолт, судалгаа бий. Тэр бүхэнд нь нийцэхгүй байх нь тоотой. Үзүүр нь олдохгүй ороолдсон утас байвал тэрийг эмэгтэй хүн гэж илэрхийлэх нь ч бий. Яагаад... яагаад гэдэгт буруу зөвийн дэнс өгөхийг хүссэнгүй. Гэхдээ эмэгтэй хүнээс яасан их зүйл шаарддаг хорвоо, дэлхий, улс, нийгэм, ойрын хүмүүс байдаг юм бэ?. Дахиад харамсалтай нь эмэгтэйчүүд нэгнээ хэмлэдэг нь бүр ч харамсам.

Бошинз өмссөн бол илүү хөдөлгөөн битгий хий, эмэгтэй учраас бага ярь, эрэгтэй хүний толгойд хүрч болохгүй /эмэгтэй бол хамаагүй/ гэх мэт учир зүггүй тодорхойлолтууд... . Цаашлаад цаг хугацааны эрхэнд авгай болох нь ямар ч эмэгтэй хүний л очих цэг болсон нь аймар. Цаг хугацаа бидний дунд ав адилхан өнгөрч, он жилүүд улиран өнгөрөхийн хэрээр нас хэвийдэг. Гэвч эрэгтэй хүн бол буурь сууж, хийморь лундаа нь дээшилдэг бол эмэгтэй хүн зүгээр л хөгшин авгай гэх тодотголд ордог нь дахиад л харамсалтай. Харамсал таригчид нь бид өөрсдөө. Бид л нэгнээ тийнхүү ялгаж хэмлэхгүй аваас сэтгэл ханамж, аз жаргалаар дүүрэн хорвоо байсаар л байна шүү дээ.

Эмэгтэй хүн болж төрснийх нас залуу дээрээ хүүхэд төрүүлэх, тэгэхдээ эрдэм боловсролтой байх, бүр ч болоогүй хурааж хуримтлуулсан эд ч байх хэрэгтэй. Мэдээж ажил, төрөлтэй байхын зэрэгцээ төрөл төрөгсдөө энэрэх цаг хугацааг ч өөрөөсөө гаргах ёстой болно. Бараг л бүгдийг мэддэг, чаддаг бай гэсэн хатуухан бичигдээгүй хууль биднийх. Гэвч тэнгэрийн хаяаны хязгаарыг тэмтрэх, олон тэнгэрийн өнгийг харах, олон салхины чимээг сонсох бидний далавчгүй нисдэг эрх чөлөөг хүндлэх нь цөөхөн.

Бид юм бодолгүй хэлчихлээ гэж хаацайлсан үгээрээ бусдыг гомдоож, энэ хэн бэ гэж танихаасаа өмнө хэн нэгнийг "тэр" болгож байдаг сэтгэл, сэтгэлгээгээрээ бусдын тайван аз жаргалын замыг төөрүүлсээр байгаа юм биш биз?. Ингээд бодохоор бусдад өрөөл нэгэн байх бусдын ч буруу. 

Өөрийнхөө хүсээгүй замаар явах нь хайсан болон мөрөөдсөн аз жаргалаасаа төөрчихлөө л гэсэн үг. Тэгэхээр бусдын харцнаас дээгүүр нисэж чадахгүй олон олон хүмүүсийн буруу юу гэмээр авч тэгэж ингэж бүдэрч яваа олон олон хүмүүсийн нэг нь ч та.

Хүн бүр л анх удаагаа амьдарч байгаа учраас нэгэн цаг үед амьсгалж буй хэн бүр нэгнээ хүндлэх хийгээд хайрлах сэтгэлээ бүү гээгдүүлээсэй. Өөртөө хүсдэггүй тэр "нэр томъёо"-уудад бусдыг түлхэхгүй байх нь л аз жаргалгүй цаг хугацааг танахын дээдээр танах буй за.

2 Сэтгэгдэл:

  1. нар байна

  2. Анх удаагаа л амьдарч байна 😞

Сэтгэгдэл илгээх

Image 08
17

Humans of New York | ХЭН ХАМГИЙН САЙН НАЙЗ БОЛДОГ ВЭ

(Humans of New York) сэтгүүлийн нэгэн дугаарт жижигхэн хоолны буфетэнд даруухан хооллож буй хоёр өвгөний зураг нийтлэгдсэн ба тайлбар нь “Бид жилд нэг удаа л уулзаж, хооллонгоо ярилцдаг. Яг ийм байдлаар нөхөрлөөд 40 жил өнгөрч байна” гэсэн байлаа. Энэ бүхнээс сайн найз байхын шалгууруудыг яаж дүгнэж болохыг алдарт сэтгүүлийн редакц зорьжээ.

Цааш үзэх
Image 07
30

Бичвэрээрээ уяраадаг ТАВАН инстаграм хаяг

Фэйсбүүк идэвхитэй хэрэглэдэг 1,7 сая, Youtube хэрэглэдэг 879 мянга, Tik tok-ийн хэрэглээ 9 хувь буюу 189 мянган залуус идэвхитэй хэрэглэж байна. Харин Инстаграммын хэрэглэгчид 526 мянгад хүрсэн байна.

Цааш үзэх
Image 07
29

САНАЛ БОЛГОХ | ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ 11 КИНО

Сайн уу?. Хөөрхөн охин, үзэсгэлэнт бүсгүй, хүчирхэг эмэгтэй минь. "Чи бол хорвоогийн эхлэл" гэж чамайг магтмаар байна. Өнөөдөр чи хэн байгаад хаана, юу ч хийж явж болох юм. Би чиний сэтгэл ханамж, хүссэн хүсэл эсэх, түгжигдсэн сэтгэлгээг асуух гэсэн юм. Чиний хариулт юу вэ?. Чамд хүрч буй үгсээрээ юуг ч өөрчилж чадахгүй байх... Гэвч чамд сонголт өгөхийг хүслээ. Энэ удаа эдгээр 11 киног үзэхийг санал болгож байна. Чамайг өөр хаалганы өмнө аваачна гэж итгэл төгс хэлэхгүй ч сэтгэлийн чинь цонхыг арчиж өгөх болно. Цэлмэг, цэвэрхэн цонхоор аливааг харах хэчнээн сайхан билээ дээ.

Цааш үзэх