image

ТВИТТЕРИЙН СУУТНУУД БУСДЫН ЭРХЭНД ХЭРХЭН ХАЛДДАГ ВЭ

Твиттерт тэнэг хүн үгүй гэж зүгээр ч нэг хошигнодоггүй болов уу. Жиргээнд ухаантай байх нь чухал, инфлүүнсэр нь болох үндсэн шалгуур. Гэхдээ үнэхээр ухаантнууд дандаа ухаалаг үгс, сургамж жиргээд байж байдаг уу гэвэл үгүй. Сайны хажуугаар саар гэж жинхэнэ төрхөө нуусан, ахмад үеийн төлөвшөөгүй ах эгч нар жиргээнд их. Фэйсбүүкийн тэнэгүүд, хар масс, инстаграмын загварынхан, дүр эсгэгчид, одонцор гэж ярьж шүүмжилж байхыг нь олон сонссон, харсан үзсэн хүний хувьд үүнийг бичиж сууна.

Би твиттерт идэвхтэй нэгэн биш ч, мэдээллийн нэг хэсгээс хоцрохгүй гэсэн бодлоор хувийн хаягтай. Харин хааяа орохдоо твиттерт, фэйсбүүк дээр хар масс гэж адлуулдаг сүрэг шиг хүмүүсийг твиттер дээр ч хардаг.

Жишээ нь өөрийгөө сэтгүүлч, зохиолч гээд л олон гуншин бичсэн  нэг эрхэм өсөн дэвжиж яваа залуу дуучны зургийг элдэв тайлбаргүй жиргээндээ оруулсан байлаа. Гэвч ямар бодолтой тэр зургийг нийтэлсэн нь доор нь хүмүүсийн бичсэн сэтгэгдэлд үзүүлж буй хариу сэтгэгдлээс илхэн харагдана. Муулсан сэтгэгдэлд нь хариу үзүүлж муухай инээсэн сэтгэгдэл бичсэн байгаа нь анхнаасаа өөрийнхөө бодсон муулж, гоочлох зорилгоо бусдаар хийлгэж байгаа юм. Хүмүүс муулах бүрд болж муу хог гэсэн шиг хариу бичсэн харагдаж байлаа.

Энэ мэт нэг нь эхлэлийг нь тавьж, нөгөө хэд нь муулж, доромжилдог хүмүүс жиргээнд ч ялгаагүй сүргээрээ байна. Гэхдээ тэдний нас сүүдрийг тогтоод нэг ажиглавал ихэнх нь дөч гарсан болов уу гэмээр намба суугаагүй, томоожоогүй ах эгч нар минь байдаг нь харамсалтай. Хэн нэгнийг үнэхээр харааж зүхмээр, муулмаар санагдаж байвал өөртөө бодоод өнгөрөөж сурах нь одоогийн нийгэмд соёлт хүмүүний хамгийн зөв хандлага, давуу тал юм гэдгийг хэзээ ойлгох вэ.  Бусдыг шүүмжилж байна нэртэй доромжилж, сэтгэлзүйн хүчирхийлэл үйлдэхдээ миний хувийн хаяг, орон зай юу хийх, юу ярихаа би өөрөө мэднэ гэдэг ядсан арга юм шүү.

 

No description available.

No description available.

No description available.

No description available.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх