image

#NONAADAM | ЭРЭМДЭГЛҮҮЛЭХИЙН ТУЛД ЖАГССАН УУ

Би Монгол Улсын иргэн, хөдөлмөр эрхлэгч залуу хүний хувиар “NONAADAM”Тэвчээр Тасарлаа эсэргүүцлийн жагсаалд сайн дураараа очиж нэгдсэн. Хэн нэгэн намайг ятгаагүй бөгөөд, оролцохыг санал болгоогүй. Ямар нэгэн эх үүсвэрээс мэдээлэл авч очоогүй.

БИ ЯАГААД ТЭРХҮҮ ЖАГСААЛЫГ ДЭМЖИХ БОЛСОН БЭ?

Монгол Улсад анх ковид19-ийн халдвар гарсаар үр дүнгүй олон удаагийн урт хөл хорио тогтоосон. Урт хөл хорио бүрт хувиараа бизнес эрхлэгчид, ААН-үүд, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд, оюутнууд гээд маш олон ард иргэд хөрөнгө санхүү, сэтгэл санаа, мэдлэг боловсрол гээд үнэлж баршгүй олон зүйлээрээ хохирсон. Гэвч бүгд өвчингүй бол болно доо гэсэн сэтгэлээр хүлээцтэй, нэг үгээр бол дуулгавартай байсаар ирсэн гэхэд болно.

Nonaadam эсэргүүцэлд нэгдсэн олны танил хүмүүс – tac.mn

Харин улс төрийнхөн бүх зүйлсийг хааж боож, зогсоосон хэрнэ өөрсдөө сонгууль хийж, уулзалт бөөгнөрөл үүсгэж, яг нэг мал маллаж байгаа аятай үйлдэл, шийдвэрүүдийг ар араас нь гаргасаар байсан. Эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ байчихсан, амьсгалын аппарат нь хүрэлцээгүй, ковид туссан иргэд нь эм авч чадахгүй, зарим нь эмчилгээ авч чадалгүй эмнэлгийн гадна нас барсан. Эрүүл мэндийн салбарын ажилчид нь ядарч туйлдаад, суулт зарлачихсан ийм л хүнд хэцүү нөхцөл байдалтай байж улсын 10 тэрбум төгрөгөөр наадам хийж баярлаж цэнгэнэ гэх. Тэр төсвийн мөнгөөрөө эмнэлгүүдэд амьсгалын аппарат ч болтугай аваач, ямар нэгэн хэрэгтэй зүйл хийгээч, зөвхөн энэ өвчний үед нэг удаа өнжчихье гэж би наадмыг эсэргүүцсэн. ААН-үүдээ нээж, ард иргэдээ өөрсдөө хөдөлмөрлөж амьдрах боломжоор нь хангаач гэж би "Тэвчээр Тасарлаа" хөдөлгөөнийг дэмжсэн.

Гэтэл "Даяар Монгол" хөдөлгөөний гишүүн, Хонхэрээдийн Б.Энхбат өчигдөр /2021.08 05/ хэвлэл мэдээллийнхнийг цуглуулж байгаад улс даяар “No Naadam” жагсаалд оролцсон хүмүүсийг олж эрэмдэглэнэ" гэсэн мэдэгдэл хийсэн нь олон нийтийн дунд багагүй айдас, эвгүйцлийг төрүүлэв.

Эрэмдэглэнэ гэдэг үгийн тайлбар утгыг хүргэж байна

 

No description available.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх