image

ТҮМНИЙ НЭГ | Авьяасгүй ч гэсэн дуртай бол бууж өгөлгүй зураад л байх хэрэгтэй

“Түмний нэг” энэ дугаарт Энхтайван овогтой Үлэмжтөгс оролцлоо. Түүнтэй уран зураг, зурах сонирхлынх нь талаар ярилцлаа.

Зургийн санаагаа хаанаас олдог вэ?

Миний хувьд байгальд алхах, гадуур гарах үед давтагдашгүй онцгой зураглалыг өөрийн эрхгүй зурахсан гэсэн хүсэл тэмүүлэлтэй болдог доо. Заримдаа уншсан номныхоо гол дүрийг төсөөлөн зурдаг.

Хэзээнээс зурж эхэлсэн бэ мөн яагаад?

Багаасаа л зурах сонирхолтой байсан. Гэхдээ дөрвөн жилийн өмнөөс эрчимтэй зурдаг болсон. Зураг зураад суухад өөрөөрөө амар тайван сайхан мэдрэмж авдаг болохоор би зурах дуртай.

Үлгэр жишээ авдаг хүн байгаа юу?

Багш нараасаа л их үлгэрлэдэг дээ.

Уран зураг бол харах яруу найраг гэдэг шүү дээ. Энэ тухайд онгод гэх зүйл ер нь байдаг болов уу?

Би тийм зүйл байдаг гэж боддог. Сэтгэл хөдлөлгүйгээр бүтээл гарна гэж байхгүй  байх аа. Дотроо бясалгаж, төвлөрч, мэдэрч байж л зурна даа.

Бүтээл гарахад хамгийн чухал зүйл юу вэ?

Мэдрэмж. Гэхдээ мэдээж сэтгэлээ шингээж хийсэн бүтээл бүхэн сайхан болно.

Аливаа зүйлийг хийхэд урам их чухал. Үүнийг хаанаас авдаг вэ, хэн нэгний хэлсэн санаанаас гардаггүй үг?

Аавынхаа магтаал, найзууд болон багш нарын хэлсэн урмын үгнээс л хүч авдаг даа. Багш нэг удаа чиний аргачлал, мэдрэмж чинь бусдаасаа онцгой юм. Энэ эрчээрээ зураад байгаарай гэж хэлсэн нь мартагддаггүй.

Уран зураг хүнээс юуг шаарддаг вэ?

Уран зураг бол хаан урлаг гэдэг. Чадвар, хөдөлмөр, мэдрэмж, сэтгэлгээ, авьяас гээд маш олон зүйл шаарддаг.

Үүнээс өөр зүйл хийх бодол төрдөг үү, аль эсвэл өөр зүйл байдаг уу?

Зураг зүйн багшаар сурдаг. Хүүхэд гэдэг бяцхан ертөнцийн нууцыг нээж сэтгэл мэдрэмжийг нь зургаар дамжуулж ил гаргана гэдэг маш сайхан санагддаг. Бас сүүлийн үед шивээсийг их сонирхож байгаа.

Зураг зурах давтамж байдаг уу?

Бараг байдаггүй ээ. Заримдаа огт болж өгөхгүй зургийг урж хаяад шинээр зурах тохиолдол байдаг.

Зурсан зураг хараад санаа олох гэж их хичээдэг. Бүх бүтээлдээ шингээж чаддаг уу?

Яг зуун хувь шингээж чаддаггүй ээ. Зурах үеийн сэтгэл хөдлөл нөлөөлдөг юм шиг санагддаг.

Зурсан зургандаа нэр өгдөг үү?

Зураг хүнд өгч байгаа мэдрэмжээс шалтгаалан нэр өгдөг.

Зурахад юу хамгийн чухал вэ?

Чөлөөтэй сэтгэх хамгийн чухал. Ихэнх хүүхдүүдийг багаас нь яг байгаагаар нь зуруулах гэж хайрцаглачихдаг. Жишээ нь нар заавал шар өнгөтэй, өвс ногоон гэх мэт. Энэ нь маш буруу.

Хамгийн удаан хугацаанд зурсан зураг чинь юу вэ?

Хичээлийнхээ хажуугаар зурсан болохоор байнга бариад сууж чадахгүй гурван сар болсон нэг Монгол эмэгтэйн зураг бий.

Зурахад хамгийн их ажиллагаа шаарддаг төрөл аль нь вэ?

Миний хувьд гуаш, акрилк, тосон будаг л их ажиллагаа шаарддаг юм шиг санагддаг.

Одоогийн байдлаар урын сандаа хэдэн бүтээлтэй вэ?

Янз бүрийн натюрморт, этюд хөрөг гэх мэт нийлээд дал гаруй л байгаа байх.

Үүнээсээ худалдаж байсан уу, тийм бол яаж үнэлэх вэ?

Тийм хангалттай биш болохоор худалдана гэж боддоггүй ээ. Мундаг зураач болж байгаад л худалдана даа. Одоогоор хорин мянгаас тавин мянгын хооронд захиалгаар ганц нэг хөрөг зурдаг.

“Түмний нэг” цуврал ярилцлаганд маань яриа өгсөнд баярлалаа. Зурах сонирхолтой хүмүүст хандан өөрийн зөвлөгөөг өгөөч?

Ярилцлагадаа оролцуулсанд баярлалаа. Дуртай зүйлээ хийж амьдарна гэдэг хамгийн сайхан зүйл. Авьяасгүй ч дуртай л бол бууж өгөлгүй зураад л байх хэрэгтэй шүү. Гол нь тууштай хөдөлмөрлөөрэй.

Х. Аззаяа 

6 Сэтгэгдэл:

  1. ❤💥💃❤❤❤

  2. Huurhun Vlemjeedee uran bvteelin undur amjilt hvsie mundag bnaa yamar huurhun yum be

  3. Naiziinhaa ohind uran buteeliin undur amjilt husey. Zorilgodoo hurehiin tuld iluu ih hicheej, hudulmurluurei.

  4. Хөөрхөн дүүдээ амжилт хүсье ээ.Мундаг бна аа

  5. saihan duudee amjilt husie

  6. Хөөрхөн үрдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе. ❤

Сэтгэгдэл илгээх

Image 09
14

Монголын волейболын спортын түүхэнд өнгө нэмж яваа "Z" үеийн тамирчин

SportZ волейболын спортын дэд мастер, “Эрчим” клубийн тамирчин Б. Батсуурийн ярилцлагаар уншигчидтайгаа мэндчилж байна. 23 настай Z үеийн төлөөлөл, ирээдүйн дэлхийн тамирчин болох зорилго өвөртөлж яваа тэрээр их спортод хөл тавьсан дурсамж түүх хийгээд мэргэжлийн тамирчинд хүрэхэд нөлөөлөх бэлтгэл сургуулилтын хувийн арга туршлагаасаа хуваалцлаа.

Цааш үзэх