image

ГУРВАН МИНУТ | ЗУН ДУУСАХААС ӨМНӨ АМЖИЖ ХИЙХ ТАВАН ЗҮЙЛ

Үргэлжилсэн хөл хорио, хааж боосон шийдвэрүүд, долоо хоног бүр төв талбайд бужигнах жагсаал гээд сатаарч байх хооронд гуравхан сар үргэлжилдэг зуны улирал буцах цаг болжээ. Найзуудтайгаа тухтай ч уулзаж амжаагүй, хүссэнээрээ гоёж хотоо ч чимээгүй байтал намар болсон гэхээр уйтгартай ч юм шиг. Нэгэнт зун дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн юм чинь нар, бороо ээлжилсэн хэдхэн хоногт амжаад жаахан дурсамж цуглуулаад авбал ямар вэ.

ПАРК ОРЖ АЛСЫГ ХАРАГЧ ДЭЭР СУУХ

Парк нээгдсэнийг мэдсэн л биз дээ. Найзуудтайгаа, хайртай хүнтэйгээ, дүүтэйгээ. Бүр болохгүй бол ганцаараа ч хамаагүй очоод тасалбар аваарай. Бусдыг хүлээхгүйгээр өөрөө сонирхолтой зүйл хийж болно шд. Паркаар сүүн зайрмаг идэж алхах ямар гоё билээ. Удахгүй хаачихна шүү, амжиж очоорой. Гараа ариутгаж, маскаа зүүж, зай барихаа мартуузай.

УУЛАНД АЛХАЖ КОФЕ УУХ

Аялж амжилгүй зун дуусчихлаа гэж битгий хямраарай. Хотын төвөөс жаахан холдоод л Богд уулын цэвэр агаар, үзэсгэлэнт тогтоц таныг хүлээж байна. Нар мандахтай зэрэгцэн ууланд алхах ямар кайфтай гэж санана. Нэмээд халуун кофе байвал жинхэнэ сэтгэл хангалуун мэдрэмж гэж тэрийг хэлнэ. Тийм ч их зардал бас сүртэй зохион байгуулалт шаардахгүй учраас намрын сэрүү унахаас өмнө заавал яваарай.

НАЙЗУУДТАЙГАА ШОРЛОГ ИДЭЖ ШАР АЙРАГ УУХ

Нар жаргах үед гадаа талбайд суунгаа задгай шар айраг ууж амжсан уу. Хэрэв амжаагүй бол дуртай хувцсаа өмсөөд гэрээсээ гараарай. Зун идэхэд хамгийн тохиромжтой хоол бол шорлог. Яг л зун болж байгаа юм шиг мэдрэмж өгдөг. Зуны сар тоотой шүү дээ. Хааяа найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөхөөс битгий татгалзаарай.

ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖИНД ОЧИЖ НОМ УНШИХ

Хэдхэн хоногийн өмнө Төрийн ордны баруун тал, Гутлын 22-т өглөөний гудамж нээгдсэн билээ. Тэнд амттай хоол, халуун кофе, үйлчилгээний газрууд болон сууж амрах тохитой хэсгүүд олон байгаа. Өглөө 06.00 цагаас нээдэг тул эртлэн очиж ном уншаарай. Дуртай дуугаа сонсонгоо өглөөний цай уусан ч болно. Ганцаараа явсан ч болох учраас ханиндаа явах хүн хайлгүй өглөөг өөртөө зориулаарай.

ЖИМСЭНД ЯВАХ

Зуны адаг саруудад жимс гүйцэт болоод л жинхэнэ шүлс асгарам амттай болдог. Мөн агаарт гарангаа цагийг зугаатай өнгөрүүлэх нэг арга бол жимсэнд явах. Хотоос ойрхон гараад л, эсвэл амьдарч буй газрынхаа ойр байдаг ой мод руу очиж гүзээлзгэнэ, мойл, үрэл, хад, үхрийн нүд гээд түүх жимс янз бүрээрээ  ургадаг.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 08
17

Humans of New York | ХЭН ХАМГИЙН САЙН НАЙЗ БОЛДОГ ВЭ

(Humans of New York) сэтгүүлийн нэгэн дугаарт жижигхэн хоолны буфетэнд даруухан хооллож буй хоёр өвгөний зураг нийтлэгдсэн ба тайлбар нь “Бид жилд нэг удаа л уулзаж, хооллонгоо ярилцдаг. Яг ийм байдлаар нөхөрлөөд 40 жил өнгөрч байна” гэсэн байлаа. Энэ бүхнээс сайн найз байхын шалгууруудыг яаж дүгнэж болохыг алдарт сэтгүүлийн редакц зорьжээ.

Цааш үзэх
Image 08
16

Аз жаргалгүй өнгөрүүлсэн цаг хугацаанд хэнийг буруутгах вэ

Цаг хугацаа бидний дунд ав адилхан өнгөрч, он жилүүд улиран өнгөрөхийн хэрээр нас хэвийдэг.

Цааш үзэх
Image 07
30

Бичвэрээрээ уяраадаг ТАВАН инстаграм хаяг

Фэйсбүүк идэвхитэй хэрэглэдэг 1,7 сая, Youtube хэрэглэдэг 879 мянга, Tik tok-ийн хэрэглээ 9 хувь буюу 189 мянган залуус идэвхитэй хэрэглэж байна. Харин Инстаграммын хэрэглэгчид 526 мянгад хүрсэн байна.

Цааш үзэх
Image 07
29

САНАЛ БОЛГОХ | ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ 11 КИНО

Сайн уу?. Хөөрхөн охин, үзэсгэлэнт бүсгүй, хүчирхэг эмэгтэй минь. "Чи бол хорвоогийн эхлэл" гэж чамайг магтмаар байна. Өнөөдөр чи хэн байгаад хаана, юу ч хийж явж болох юм. Би чиний сэтгэл ханамж, хүссэн хүсэл эсэх, түгжигдсэн сэтгэлгээг асуух гэсэн юм. Чиний хариулт юу вэ?. Чамд хүрч буй үгсээрээ юуг ч өөрчилж чадахгүй байх... Гэвч чамд сонголт өгөхийг хүслээ. Энэ удаа эдгээр 11 киног үзэхийг санал болгож байна. Чамайг өөр хаалганы өмнө аваачна гэж итгэл төгс хэлэхгүй ч сэтгэлийн чинь цонхыг арчиж өгөх болно. Цэлмэг, цэвэрхэн цонхоор аливааг харах хэчнээн сайхан билээ дээ.

Цааш үзэх