image

Монголд хоёр толгойтой залгаа ихэр мэндэлж байсан уу

Сиами ихрүүдийн талаар гадны хэвлэлүүдэд гарсан мэдээллээс манай иргэд багагүй мэдлэгтэй болсон билээ. Тэгвэл манай улсад хоёр толгойтой залгаа ихэр мэндэлсэн ч 20 минутын дараа эндсэн тохиолдол гарч байжээ. Дэлхий дахины мэдээгээр залгаа ихэр 100 мянган амьд төрөлтөд нэг тохиолдох боловч нийт тохиолдлын 60 хувь нь ураг байхдаа амьгүй болдог. Тиймээс 200 мянган төрөлтөд нэг тохиолддог гэж үздэг байна. Энэ ховор тохиолдлын ургийг жирэмсний 35-36 долоо хоногтойд нь ЭХО-гоор оношилсон даруйдаа эмч нар зөвлөлдөн төрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 3190 гр, эр хүйсийн ихэр төржээ. Нярайн биеийн байдал маш хүнд, бүтэлттэй байсан учир сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч үр дүнгүй болж, төрснөөс хойш 20 минутын дараа эндэж байсан гэнэ. 

ЭХЭМҮТ

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх