image

Бичвэрээрээ уяраадаг ТАВАН инстаграм хаяг

Монголд 1,8 сая хүн ямар нэгэн байдлаар сошиал медиа ашигладаг. Энэ нь Монголчуудын 84 хувь нь гэсэн үг юм.

Фэйсбүүк идэвхтэй хэрэглэдэг 1,7 сая, Youtube хэрэглэдэг 879 мянга, Tik tok-ийн хэрэглээ 9 хувь буюу 189 мянган залуус идэвхтэй хэрэглэж байна. Харин Инстаграммын хэрэглэгчид 526 мянгад хүрсэн байна.

Энэ удаа инстаграм хэрэглэгчдийн дунд өндөр хандалттай, бичвэрээрээ уяраадаг таван хаягийг онцолъё.

1. @autem.quotes

No description available.

16.5 мянган дагагчтай уг инстаграмд зохиолч, яруу найрагчдын шүлэг-шүлгийн бадгууд бичигддэг. Тэгэхдээ хамгийн сайхан шүлгүүд дэс дараалан орсон байх нь хэчнээн бахдам... Утга зохиолын түүхийг орчин үеийн медиа сувагт мөнхөлж буй мэдрэмжтэй админ нь хэн юм бол?.

No description available.

2. @goymbe

No description available.

Үнэхээр гоё юм бэ!. Энэ хуудсын бичвэрийг уншихад хэзээ ч ганцаардахгүйгээ мэдэрдэг. Нэг их уянгалахгүй ч зүрх сэтгэлээсээ амьсгалахад тусална. Админ нь гайхалтай ертөнцтэй хүн юм.

No description available.

3. @durtatam

No description available.

Дур татам бас сэтгэл татам... Тэр сануулдаг, зөвлөдөг. Бидний сэтгэлийг уудлах шиг бичвэрүүд... Үзэхэд урамтай дүрс, зургууд ч бий. Хорвоогийн өчнөөн тохиол биднийг хэн байлгаж бас хэн байлгах ёстойг үргэлж сануулдаг @durtatam-д баярлалаа.

No description available.

4. @lights.world.us

No description available.

15.1 мянган хүний цонхыг арчиж солиотой гоё инстаграм хаяг. Асуулт, сануулгын гарчгаасаа дараалсан энгийн бөгөөд хүчтэй үгс... Яг л бидний мэддэг ч мартчихдаг эсвэл өөрсдөдөө хэрэгжүүлдэггүй зүйлсийг энд хүүрнэдэг. Бидэнд илүү хүчтэй нөлөөлөөрэй.

No description available.

5. @thinkingmindspage

No description available.

Сэтгэл бас сэтгэлгээ... Монгол админы хаяг биш ч бүх бичвэр нь уншигчдадаа хамааралтай. Бид бол дэлхийн хүмүүс. Хэн, хаана, юу хийдэг нь өөр ч мэдрэмжүүдийн хувьд тойрогт оршдог. Энэхүү хаягаас далавчгүй эрх чөлөөг уншиж болно.

No description available.

1 Сэтгэгдэл:

  1. waaaw goe ym be

Сэтгэгдэл илгээх

Image 08
17

Humans of New York | ХЭН ХАМГИЙН САЙН НАЙЗ БОЛДОГ ВЭ

(Humans of New York) сэтгүүлийн нэгэн дугаарт жижигхэн хоолны буфетэнд даруухан хооллож буй хоёр өвгөний зураг нийтлэгдсэн ба тайлбар нь “Бид жилд нэг удаа л уулзаж, хооллонгоо ярилцдаг. Яг ийм байдлаар нөхөрлөөд 40 жил өнгөрч байна” гэсэн байлаа. Энэ бүхнээс сайн найз байхын шалгууруудыг яаж дүгнэж болохыг алдарт сэтгүүлийн редакц зорьжээ.

Цааш үзэх
Image 08
16

Аз жаргалгүй өнгөрүүлсэн цаг хугацаанд хэнийг буруутгах вэ

Цаг хугацаа бидний дунд ав адилхан өнгөрч, он жилүүд улиран өнгөрөхийн хэрээр нас хэвийдэг.

Цааш үзэх
Image 07
29

САНАЛ БОЛГОХ | ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ 11 КИНО

Сайн уу?. Хөөрхөн охин, үзэсгэлэнт бүсгүй, хүчирхэг эмэгтэй минь. "Чи бол хорвоогийн эхлэл" гэж чамайг магтмаар байна. Өнөөдөр чи хэн байгаад хаана, юу ч хийж явж болох юм. Би чиний сэтгэл ханамж, хүссэн хүсэл эсэх, түгжигдсэн сэтгэлгээг асуух гэсэн юм. Чиний хариулт юу вэ?. Чамд хүрч буй үгсээрээ юуг ч өөрчилж чадахгүй байх... Гэвч чамд сонголт өгөхийг хүслээ. Энэ удаа эдгээр 11 киног үзэхийг санал болгож байна. Чамайг өөр хаалганы өмнө аваачна гэж итгэл төгс хэлэхгүй ч сэтгэлийн чинь цонхыг арчиж өгөх болно. Цэлмэг, цэвэрхэн цонхоор аливааг харах хэчнээн сайхан билээ дээ.

Цааш үзэх