image

САНАЛ БОЛГОХ | ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ 11 КИНО

Сайн уу?. Хөөрхөн охин, үзэсгэлэнт бүсгүй, хүчирхэг эмэгтэй минь. "Чи бол хорвоогийн эхлэл" гэж чамайг магтмаар байна. Өнөөдөр чи хэн байгаад хаана, юу ч хийж явж болох юм. Би чиний сэтгэл ханамж, хүссэн хүсэл эсэх, түгжигдсэн сэтгэлгээг асуух гэсэн юм. Чиний хариулт юу вэ?.

Чамд хүрч буй үгсээрээ юуг ч өөрчилж чадахгүй байх... Гэвч чамд сонголт өгөхийг хүслээ. Энэ удаа эдгээр 11 киног үзэхийг санал болгож байна. Чамайг өөр хаалганы өмнө аваачна гэж итгэл төгс хэлэхгүй ч сэтгэлийн чинь цонхыг арчиж өгөх болно. Цэлмэг, цэвэрхэн цонхоор аливааг харах хэчнээн сайхан билээ дээ. 

1. “Хатан хаан Элизабетийн алтан үе” (Elizabeth: The Golden Age)

Эмэгтэй хүн сайн охин, сайн эхнэр, сайн ээж байхын зэрэгцээ ажил амьдрал бодит тулгарч буй нөхцөлд эр хүнээс ч илүү хүчирхэг байх ёстой үе ирдэг. Дээрх кинонд 1585 оны үйл явдлыг харуулдаг. 52 настай Элизабет хүчирхэг байхын тулд хэрхэн ямар олон золиосын эзэн болж буйг энэхүү түүхэн киноноос үзэж болно.

Elizabeth: The Golden Age (2007) - IMDb

Трэйлер: https://www.youtube.com/watch?v=0wNboYbgYjo

2. "Бардам зан ба алагчлал" “Pride and Prejudice”

Английн алдарт реалист үргэлжилсэн үгийн зохиолч Жейн Остин (Jane Austen) “Pride and Prejudice” романаар уг кино бүтсэн. Гол дүрийн бүсгүй өөрөөрөө байх хүслийнхээ төлөө бусдад нийгэмд хэрхэн гадуурхагдахад хүрэх мөн тогтсон хэв маягийг эмэгтэй хүн эвдэхэд хэчнээн хэцүүг, түүнийг туулах арга ямар байхыг мэдмээр байна уу?

Pride & Prejudice on Twitter: "#KeiraKnightley as Miss #ElizabethBennet  👒📖😍 (her Best Actress ~ #Oscars and #GoldenGlobeAward nominated role) in  #PrideandPrejudice2005 film 🎞… https://t.co/ngTVMt9XOR"

Трэйлер: https://www.youtube.com/watch?v=LjmjaFjHT2M

3. “Мона Лизагийн инээмсэглэл Mona Lisa smile

Зорилгодоо үнэнч тууштай байх, сэтгэлийн хат, эр зориг, эрхэмсэг оршихуйн чухлыг харуулна. Түүнчлэн эмэгтэй хүний ёс суртахуун, ухаалаг байдал болоод хамгийн гол нь өөрийгөө бодох, хайрлах тухайг сонирхолтойгоор харуулсан кино.

Julia Roberts Mona Lisa Smile | Attrici, Attori, Preferiresti

Трэйлер: https://www.youtube.com/watch?v=VqexVyd_ybI

4. “Прада өмссөн чөтгөр The Devil wears Prada

Зохиолын үйл явдалд дэлхийн хамгийн нөлөө бүхий загварын сэтгүүлийн ерөнхий редактор Миранда Пристлигийн туслахаар ажилд орж буй Энди гэх залуу бүсгүйн тухай өгүүлдэг.

Эндээс л бүх зүйлд эхэлдэг чамин хээнцэр, илүү хүчирхэг бие даасан, ажил хэрэгч байхад эмэгтэй та хэн болж хувирдаг, хэн байх ёстой эргэлзээ... Өчүүхэн бага алдаа л чамайг уулын оройгоос өнхрүүлж мэднэ. Хичээл зүтгэл үргэлж эцэст нь биднийг шагнадаг. Өрсөлдөөн байх тусам бид улам илүү хөгжиж, сурч өөрийгөө олж авдагийг энэ киноноос үзээрэй.

The Devil Wears Prada: A Fashion Movie That Hates Fashion | Time

Трэйлер: https://www.youtube.com/watch?v=2PjZAeiU7uM

5. “Тэр намайг Малала гэж нэрлэсэн” He named me Malala

Малала чамайг дэлхийн тэгш эрх, эрх чөлөөтэй эмэгтэй байх ёстойг сануулна. Дэлхий нийтийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бэлгэ тэмдэг болсон Малала. Тэгэхдээ яг юу түүнийг ийм алдартай, хүчтэй бие хүн болгосныг “Тэр намайг Малала гэж нэрлэсэн” баримтат киноноос үзэж болно.

Тэрээр “Би дуулах эрхтэй, би дэлгүүр орох эрхтэй. Бас би үзэл болдоо илэрхийлэх эрхтэй. Гэртээ ч бай, сургууль ч бай хаана ч байсан би боловсрол эзэмших болно. Тэд намайг зогсоож чадахгүй” гэж хэлсэн байдаг.

Nobel Laureate Malala Yousafzai reveals her many sides as Vogue's cover  star | Fashion Trends - Hindustan Times

Трэйлер: https://www.youtube.com/watch?v=vE5gSHJkusU

6. “Коко Шаниелийн эхлэл” Coco Before Chanel

Бид эхлэх хэрэгтэй. Эхлэл гэдэг бүх амжилтын 50 хувь. Чиний хийж чаддаг зүйл их бага, мом жижиг нь хамаагүй. Зөвхөн эхлэх, тууштай хөдлөх шаардлагатай. Тэр бүхнээс чиний олж авах зүйл бол өөрийнхөө хүссэн ЧИ.

Vudu - Coco Before Chanel Anne Fontaine, Audrey Tautou, Benoit Poelvoorde,  Marie Gillain, Watch Movies & TV Online

Трэйлер: https://www.youtube.com/watch?v=isEnyrd2Moc

7. “Сая долларын бүсгүй The million dollar baby

Боксын аварга болох хүсэл мөрөөдөл. Гэвч түүнд бүх зүйл сэтгэл хангалуунаар байхгүй учир уналтад орно. Магадгүй хүсэхэд хясдаг шиг байдал хүний л амвдрал байх. Ихэнхдээ сонголт, золиос бүх зүйлийг өмнөөс минь аль хэдийн шийдчихсэн байдаг. Бидэнд байгаа бүх зүйл бол яг одоо гэсэн цаг хугацаа л байдаг гэдгийг тултал нь мэдэрмээр байна уу?

Watch Million Dollar Baby | Prime Video

Трэйлер: https://www.youtube.com/watch?v=5_RsHRmIRBY

8. “Малена Malеna

Алдарт Мална киног уг жагсаалтад оруулахгүй байхын аргагүй. Маленаг эрчүүд харж сэтгэлээ сэргээдэг бол эмэгтэйчүүд үзэн яадах нь хачин. Түүний гоо үзэсгэлэн амьдралыг нь хэтэрхий энхэл донхолтой болгочих шиг.

7 самых стильных героинь кино

  Трэйлер: https://www.youtube.com/watch?v=MrVm9wKXi38

9. “”Maleficent

1959 онд гарсан “Нойрсож буй гүнж” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн Maleficent кино бусдаасаа онцлогтой юм. Учир нь киноны гол дүр нь гүнж биш хорон санаат хатан нь. Хэн нэгэн байхад болоход юу нөлөөлдөг. Бүа зүйл харагдаж байгаа шигээ биш байдгийг бүгд мэддэг ч мартчихдэг. Харин энэ киног үзээд эргэн санаарай.

A Reminder That 'Maleficent' is a Live-Action Retelling Done Right

Трэйлер: https://www.youtube.com/watch?v=Kewd7JvMirQ

 

10. Жой Joy

Ганц бие ээжийн уналт босолт, таарах бэрхшээлийг өгүүлнэ. Тэгэхдээ Уой бол бизнесээ боснох гэсэн дэврүүн хүсэлтэй. Гэвч түүнд саад болж байгаа зүйлс нь юу байна гээч?  Таны бодсоноос огт өөр. Эмэгтэй хүний амьдралыг утга учир яг юу юм бэ гэдгээс авахуулаад ер нь хүний амьдралыг үнэн чанар юу вэ гэдэг асуултыг зино эхлэхээс өмнө өөрөөсөө асуугаарай.

Film - Joy - Into Film

Трэйлер: https://www.youtube.com/watch?v=uR-2TiQVY-k

11. "Харриет" Harriet

Боол эзэмших ёсыг халахын төлөө бүх насаа зориулсан Harriet Tubman-ы амьдрал, тэмцлийг өгүүлнэ. Феминизмийг эхлүүлэх зам ч байсан байж болохыг энэхүү киноноос үзээрэй.  

Мохошгүй эр зориг, тууштай тэмцлийнхээ үр дүнд өөрөө боолын гинжнээс мултраад зогсохгүй олон мянган боолыг чөлөөлж чадсан гайхамшигт энэ бүсгүй 🇺🇸 түүхийн хуудсыг өөрчилсөн юм.

Review: 'Harriet' Biopic Is Heavy On Hollywood Hokum : NPR

Трэйлер: https://www.youtube.com/watch?v=GqoEs4cG6Uw

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 08
17

Humans of New York | ХЭН ХАМГИЙН САЙН НАЙЗ БОЛДОГ ВЭ

(Humans of New York) сэтгүүлийн нэгэн дугаарт жижигхэн хоолны буфетэнд даруухан хооллож буй хоёр өвгөний зураг нийтлэгдсэн ба тайлбар нь “Бид жилд нэг удаа л уулзаж, хооллонгоо ярилцдаг. Яг ийм байдлаар нөхөрлөөд 40 жил өнгөрч байна” гэсэн байлаа. Энэ бүхнээс сайн найз байхын шалгууруудыг яаж дүгнэж болохыг алдарт сэтгүүлийн редакц зорьжээ.

Цааш үзэх
Image 08
16

Аз жаргалгүй өнгөрүүлсэн цаг хугацаанд хэнийг буруутгах вэ

Цаг хугацаа бидний дунд ав адилхан өнгөрч, он жилүүд улиран өнгөрөхийн хэрээр нас хэвийдэг.

Цааш үзэх
Image 07
30

Бичвэрээрээ уяраадаг ТАВАН инстаграм хаяг

Фэйсбүүк идэвхитэй хэрэглэдэг 1,7 сая, Youtube хэрэглэдэг 879 мянга, Tik tok-ийн хэрэглээ 9 хувь буюу 189 мянган залуус идэвхитэй хэрэглэж байна. Харин Инстаграммын хэрэглэгчид 526 мянгад хүрсэн байна.

Цааш үзэх