image

ФОТО: Эртэч хүмүүст тав тух бэлэглэх өнгөлөг ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ

“Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд өглөөний гудамж бидний сайн мэдэхээр талбайн баруун талд буюу гутлын 22-ын орчимд нээгдсэн билээ.

Уг бүтээн байгуулалтад иргэд өглөөний 06:00-09:00 цагийн хооронд төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, амжилттай яваа хүмүүсийн лекц болон сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэрэгт хамрагдах боломжтой юм. “Өглөөний гудамж”-аар үйлчлүүлэхдээ үнэгүй WiFi-тай орчинд төрийн үйлчилгээний мэдээлэл авах, автомашиныг хязгаарлаж, дугуйн болон бусад эко тээврийн хэрэгслийг дэмжих, урлаг, спортын арга хэмжээнд хамрагдах, сургалт, уулзалт зохион байгуулах, гудамжны номын сангаар үйлчлүүлэх зэрэг олон давуу талыг эдэлнэ.

Өглөөний гудамж нэртэй хэсэгт “Book caffee shop”, “Restaurant”, “Pizza hut”, “Po soup”, “Urguu restaurant”, “Caffe bene” болон бусад газрууд үүд хаалгаа нээн эртэч иргэдийг хүлээн авч байна. Тав тухтай, сэтгэл хангалуун өглөөг та эндээс эхлүүлээрэй.

Гэрэл зургийг Г.Мягмардаш

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх