image

Долоон ихэр төрүүлсэн гайхалтай түүх

Америкийн нэгэн хос төрөлхийн эмгэгийн улмаас хүүхэдтэй болж чадахгүй байсны эцэст 1996 онд арай гэж нэг охинтой болжээ. Бобби болон Кенни МакКаохи нарын гэр бүл дахиад нэг хүүхэдтэй болохыг оролдсон ч болохгүй байсан тул үргүйдлийн эмчилгээ хийлгэхээр болов. Ийнхүү жирэмслэхэд тусалж, овуляцийг дэмждэг зүйлсийг туршиж үзсэн байна.

Ингээд жирэмсэлж чадсан хос ихэд баярласан ч эмчийн амнаас “долоон ихэр” гэдэг үг сонсоод мэл гайхаж цэл хөхөрчээ. Цочроо нь арилж амжаагүй байтал эмч нар эх, хүүхдүүдэд хэт эрсдэлтэй тул зарим ургийг үгүй хийж, үлдсэнийг нь амьдрах боломжтой болгох санал тавив. Хос хоёр ярилцаад азаа үзэхээр болж, долоон хүүхдээ бүгдийг нь тээхээр шийджээ. Хүмүүс ихээр шүүмжилж, буруутгасан ч тэд тэмцсэн хэвээр, хүүхдүүдээ бүгдийг нь тээж төрүүлнэ гэсэн үзэл бодолдоо бат зогсов.

Жижиг хотынхон энэ тухай мэдээд тэдэнд тусалж эхэллээ. Долоог ихэр төрүүлэхэд дэм үнэхээр хэрэгтэй байв. Хүмүүс живхнээс эхлээд үнэгүй зүйлс, хүүхэд асрах үйлчилгээ үнэгүй өгч, бяслагтай гоймонгийн жилийн хэрэглээ бэлэглэж, бүр гэр бүлээрээ багтах машин хүртэл хандивлажээ. Хамгийн том бэлэг нь 460 мкв байшин байлаа. Үүнийг дагаад бүтэн жилийн хүнсний хэрэглээ ч бэлэглэжээ.

1997 оны 11-р сарын 19-ний өдөр Бобби төрөх хугацаанаасаа есөн долоо хоногийн өмнө, зургаан минутын зайтай 3 хүү, 4 охин төрүүлжээ. Ийнхүү тэднийх ам бүл 10 болов. Ихрүүд эрүүл мэндийн асуудалтай төрсөн ч эсэн мэнд бойжив. Төрөх үед нь эмнэлгийн гадаа сэтгүүлчид пиг дүүрч, гэртээ ирэхэд нь цагдаа нар хамгаалж байсан юм.

Олон хүүхдээрээ дамжуулж олны анхаарал татах гэлээ гэж буруутгагдаж байсан ч БоббиКенни нар хэвлэл мэдээллээс холуур хүүхдүүдээ эгэл жирийн амьдралаа өсгөжээ.

May be an image of 2 people, child and people standing

May be an image of 1 person and indoor

May be an image of standing

 

May be an image of 4 people and textMay be an image of 3 people, baby, people standing and indoor

May be an image of 4 people, child, people standing and indoorMay be an image of 4 people, people standing and indoor

May be an image of 9 people, child, people sitting, people standing and indoorMay be an image of 6 people, child, people standing, cake and indoorMay be an image of 7 people, people standing and outdoors

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх