image

Наадмын дараа намар аа гэж... | Тэгсэн, тэглээ, тэгэх үү

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн энэ жил тохиож буй билээ. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх тухай цаг үеийн нөхцөл байдалд тохируулан үзэгчтэй зохион байгуулна гэж Засгийн газраас тавдугаар сард мэдэгдэж байсан. Гэвч цар тахлыг тойрсон асуудлуудаас болж Засгийн газар иргэдийг саналыг хүлээж авснаар наадмыг дараа жил хүртэл хойшлуулсан юм. Баяр наадамд 10 тэрбумыг төсөвлөж, наадмын нээлт, хаалтын концертыг дөрвөн найруулагчаар найруулуулан мөн соёлын фестивалыг зохион байгуулах ажлын хэсэг хүртэл бүрдүүлж байсан. Гэвч 600 гаруй хүн ковидоор амь насаа алдаж, ААН-үүд үүд хаалгаа барин, ажилгүй иргэд хэдэг мянгаараа нэмэгдэж ард иргэд туйлдаа хүрэн "ТЭВЧЭЭР ТАСАРЛАА" хэмээн төв талбайг тойрон тайван жагсаж наадам болохоос хэдхэн хоногийн өмнө засгийн газрын бүх шийдвэрийг цуцлуулав.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс, гадаа болон хөшөө дурсгал гэх мэтийн зураг байж болно

Монголчуудын хуулиндаа заасан ажиллах өдөр болон амрах өдрүүд эн тэнцүү гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ жил наадмаар ес хоног амарч таарлаа. Тэгэхдээ 16-ны ажлын өдрийг 24-ны амралтын өдөрт шилжүүлэв.

Ингэн тэгэн байж "NO NAADAM"-д хүрсэн түмэн олонд шийдвэр гарахаас өмнө бэлдсэн баяр наадмын дуу хууртай хөтөлбөрийг найруулагч Б.Баатар бэлдэж амжжээ. Гээндээ ч бий гоондоо ч бий гэхийн үлгэрээр өв соёл, үндэстэн, ястны үнэт зүйлийг самарчихлаа гэж бас л үзэгч түмнээсээ хатуухан үг хүртэж, түүх, урлаг судлаачдаас ч хатуухан онол сонссон хөтөлбөр болж хувирав. Энэ бүхэнд Б.Баатар найруулагч: "Би сүүлийн хоёр жил баяр наадмын хөтөлбөрийг үнэ төлбөргүйгээр найруулсан" хэмээн мэдэгдэж мөн учир дутагдалтай хэсгүүдийг засварлан дахин хүргэхээ ч мэдэгдсэн юм.

8 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

4 хүн, зогсож буй хүмүүс болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Улс орнуудад зорчих эрхээ бүтэн жил хаалгасан Монголчууд эх орныхоо өнцөг булан бүрд аялал зургаалгаар явсаар... Хотоо сахиж үлдсэн нь ч цөөн. Ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн хэдэн өдрүүдэд цар тахлын нөхцөл байдлыг хэн хүнгүй л мартахшив. Орон нутгийн шалган нэвтрүүлэх хэсгүүд ч буусан шиг. Үүний үр дүнд өвчлөлийн тоо буусангүй. Харин хэзээ илүү нэмэгдэж сүйд хийх болдоо хэмээн болгоомжлол харыг бодох нэгэн нь бодно.

авто зам болон тэнгэр гэх мэтийн зураг байж болно

 

Наадмын дараа намар аа гэж бид ярьдаг. Өвлийг өнтэй давахын тулд намрын ажлын бэлтгэл хийх завгүй өдрүүд үргэлжилдэг.  Үүний жишгээр өвчингүй Монголын төлөө дор бүрнээ хичээж, хариуцлагаа чангалахыг уриалж байна. Элгээрээ хэвтэх дөхөж байгаа эдийн засгаа сэргээхийн тулд хуулийн өмнө хүчин төгөлдөр ажил хөдөлмөр эрхэлж буй бүгд чармайн ажиллаж үнэт хувь нэмрээ нийгэмдээ хүртээхийн зэрэгцээ иргэний оролцоотой нийгмийг хүчтэйгээс хүчтэй сэргээцгээе.

3 хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 08
17

Humans of New York | ХЭН ХАМГИЙН САЙН НАЙЗ БОЛДОГ ВЭ

(Humans of New York) сэтгүүлийн нэгэн дугаарт жижигхэн хоолны буфетэнд даруухан хооллож буй хоёр өвгөний зураг нийтлэгдсэн ба тайлбар нь “Бид жилд нэг удаа л уулзаж, хооллонгоо ярилцдаг. Яг ийм байдлаар нөхөрлөөд 40 жил өнгөрч байна” гэсэн байлаа. Энэ бүхнээс сайн найз байхын шалгууруудыг яаж дүгнэж болохыг алдарт сэтгүүлийн редакц зорьжээ.

Цааш үзэх
Image 08
16

Аз жаргалгүй өнгөрүүлсэн цаг хугацаанд хэнийг буруутгах вэ

Цаг хугацаа бидний дунд ав адилхан өнгөрч, он жилүүд улиран өнгөрөхийн хэрээр нас хэвийдэг.

Цааш үзэх
Image 07
30

Бичвэрээрээ уяраадаг ТАВАН инстаграм хаяг

Фэйсбүүк идэвхитэй хэрэглэдэг 1,7 сая, Youtube хэрэглэдэг 879 мянга, Tik tok-ийн хэрэглээ 9 хувь буюу 189 мянган залуус идэвхитэй хэрэглэж байна. Харин Инстаграммын хэрэглэгчид 526 мянгад хүрсэн байна.

Цааш үзэх