image

Зургаан ихэр хүүхэд төрүүлэх магадлал 4.7 тэрбумд нэг байдаг

Зургаан ихэр хүүхэд төрүүлэх магадлал 4.7 тэрбумд нэг байдаг аж. Тэгвэл Польшийн иргэн Клаудия Мажек нь Краков хотод амаржихдаа дөрвөн охин, хоёр хүү, нийт зургаан ихэр хүүхэд төрүүлж байжээ. 

Клаудия 2019 оны тавдугаар сарын 19-нд Краков хотын анагаахын их сургуулийн дэргэдэх эмнэлэгт төржээ. Эмч нарын хэлж байгаагаар Кдаудиягийн жирэмслэлт 29 дахь долоо хоног дээр явж байхад ус нь гарсан бөгөөд Кесаревын хагалгаа хийх замаар хүүхдүүдийг төрүүлжээ. Хагалгааг нийт 40 эмч гүйцэтгэснээрээ түүхэнд үлдсэн бөгөөд тэд нийт таван хүүхэд эх барьж авна гэж тооцоолж, байсан боловч нийт зургаан хүүхэд байсанд үнэхээр их гайхсан гэнэ.

Тус эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч “Та нар таван хүүхдийг тус бүрийг нь эх барьж авах таван баг, таван ор, таван өлгий бэлдээд хүлээж байтал гэнэт дахиад нэг хүүхэд гараад ирлээ гээд бод доо. Бид үнэхээр их гайхсан. Эхо аппаратаар харах үед тэр таван хүүхэд нэгнийгээ нууж чадсан бололтой” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Ихрүүдийн жин 890 граммаас 1.3 кг-ын хооронд төрж байжээ. Хүүхдүүдийн ээж: “Бид хоёр таван хүүхдэд зориулж гэрээ өөрчилсөн байсан. Одоо зургаа дахь хүүхдэдээ ахиж юм бэлдэх хэрэгтэй болох нь. Гэхдээ бүгдээрээ эрүүл саруул байгаа цагт тэр зэрэг юу ч биш” гэж ярилцлага өгчээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх