
Үсэрдэг, далий уриалгууд | Сүүн зайрмаг ч ирж...
Ковидгүй зун гэсэн үү, Зунгүй ковид гэсэн үү?
# Зуны зургаан сар ирчихээд байхад нойтон цас ороод хүйтэн салхи салхилаад байсан болохоор аргагүй манайхан ингэж хошигножээ. Гэхдээ өчигдрөөс /06.03/ хойш аюулын дулаахан байна уу даа. Өнөөдөр /06.04/ гэхэд л өдөртөө 23 хэмийн дулаантай байна. Их хотын амьдрал түм түжигнэж бум бужигнасан... Ийм дүр зураг хараагүй удсан болохоор сайхан байлаа. Гэхдээ л өнөөх коронавирусийн өвчлөл 1000-аа хол давж эрдэнэт хүний амь эрсдсэрээр... Энэ цаг үед иргэн бүр дор бүрнээ эрүүл мэндээ сахин хамгаалаарай...
# Залуус нийслэлээ чимэхээр холхилдоно. Тэдний үзэл бодол, харилцаа хандлага цаанаа л эерэг болсон нь мэдрэгдэж байгаа биз...
# Нээрээ, тав хоногийн дараа л Монгол Улс дараагийн ерөнхийлөгчөө сонгох гэж байгааг онцлох нь зүйтэй байх. Залуус үнэт сонголтоо үнэ мөнгөөр бүү худалдаасай гэж хүсч байна. Мөн миний сонголт ч чинийх шиг үнэ цэнтэй гэдгийг ухамсарлан бие биендээ хүндэтгэлтэй хандаж байя!!!
# Өнөөдөр хаа нэг тийшээ гарсан уу? Амтат сүүн зайрмаг ирсэн байсныг харсан уу? Албан ёсоор зун ирсэн юм шиг л санагдаж байгааг нуух юун... :)) Амны хаалтаа марталгүй зүүж, олон нийтийн газар явахдаа хүн хоорондын зайгаа баримтлан дуртай бүхнээ амтархан идээрэй...
1 Сэтгэгдэл:
Сэтгэгдэл илгээх
БУСАД МЭДЭЭ

17
Humans of New York | ХЭН ХАМГИЙН САЙН НАЙЗ БОЛДОГ ВЭ
(Humans of New York) сэтгүүлийн нэгэн дугаарт жижигхэн хоолны буфетэнд даруухан хооллож буй хоёр өвгөний зураг нийтлэгдсэн ба тайлбар нь “Бид жилд нэг удаа л уулзаж, хооллонгоо ярилцдаг. Яг ийм байдлаар нөхөрлөөд 40 жил өнгөрч байна” гэсэн байлаа. Энэ бүхнээс сайн найз байхын шалгууруудыг яаж дүгнэж болохыг алдарт сэтгүүлийн редакц зорьжээ.
Цааш үзэх
16
Аз жаргалгүй өнгөрүүлсэн цаг хугацаанд хэнийг буруутгах вэ
Цаг хугацаа бидний дунд ав адилхан өнгөрч, он жилүүд улиран өнгөрөхийн хэрээр нас хэвийдэг.
Цааш үзэх
30
Бичвэрээрээ уяраадаг ТАВАН инстаграм хаяг
Фэйсбүүк идэвхитэй хэрэглэдэг 1,7 сая, Youtube хэрэглэдэг 879 мянга, Tik tok-ийн хэрэглээ 9 хувь буюу 189 мянган залуус идэвхитэй хэрэглэж байна. Харин Инстаграммын хэрэглэгчид 526 мянгад хүрсэн байна.
Цааш үзэх
Mundag hamt olond amjilt husie