image

Гоё ИНСТАГРАМ хаягууд зааж өгье, утсаараа өөрийгөө ХӨГЖҮҮЛЭЭРЭЙ

Та инстаграм хэрэглэхдээ өөрт хэрэгтэй бага ч гэсэн мэдлэг авч чаддаг уу. Эсвэл ямар нэгэн эрч хүч, эерэг өөрчлөлт авчрах хаяг дагаж үлгэр дуурайлал авдаг уу. Магадгүй та инстаграм хуудсандаа өөрчлөлт хийхийг хүсч байгаа бол дараах хаягуудыг дагаж, өдөр бүр шинэ дадал зуршилд суралцаж, сонирхолтой факт болон мэдлэгийг өөртөө шингээгээрэй. Нэгэндээ дэм болж залуусын ажиллуулдаг өгөөжтэй хаягуудыг нэг өдөр бөөнөөрөө дагая. Тэд лав баярлана даа. Тэгээд илүү гоё постууд оруулж бидэнд бэлэг барина. Хамтдаа хөгжицгөөе.

@ugluunii_tsai

Энэ хуудсыг дагаснаар та өглөө бүрийг сэтгэл хангалуун эхлүүлэх болно. Түүгээр ч зогсохгүй өглөөний цайгаа заавал уур сэдэл төрүүлнэ. Ямар гоё зурагнууд байдаг гэж санана. Орон орны өглөөний цай бэлдэх жор зааж өгдөг энэ хаягыг дагаж өглөөний хүн болоорой.

@durtatam

Хүнд сэтгэл онгойлгох, бага ч гэсэн итгэл найдвар төрүүлэх халуун дулаан үг сонсох хэрэгцээ байдаг. Энэ хуудас танд эм шиг үгнүүдийг зөв цагтаа уншуулах болно. Түр амсхийж, тархиа амраахыг хүссэн үедээ энэ хаяг руу зочлоорой.

@sexual.educatio_n

Энэ хаяг руу хүмүүс хүйс харгалзахгүй өөрт тохиолдсон асуудлуудыг бичиж зөвлөгөө авдаг. Мэргэжлийн эмч зохих түвшинд нь нээлттэй хариулт өгдөг тул танд ч гэсэн анхан шатны мэдлэг олгоно. Ичиж, санаа зовохгүйгээр бэлгийн боловсролын мэдээлэл авахыг хүсвэл энэ хуудсыг дагаарай.

@ligths.world.us

Сэтгэл зүйн нэр томъёог онолын үүднээс тайлбарлаж танин мэдэхүйн мэдээлэл олгодог хаяг. Үнэхээр сонирхолтой байдлаар постоо бэлддэг учраас таныг уйдаахгүйгээр мэдлэг өгнө. Сэтгэл зүйн асуудлаасаа болж шаналдаг найздаа энэ хаягыг зааж өгөөрэй. Бага ч гэсэн тус болно шүү.

@rita_eruul_life

Жин хасах хүсэлтэй болон эрүүл хооллохоор төлөвлөж байгаа хүмүүст санал болгоё. Бид юу иддэг вэ, идсэн зүйл биед хэрхэн үйлчилдэг вэ гэх мэт чухал мэдээллийг өгдөг хаяг. Янз бүрийн дасгалууд ч бий. Мөн зөвлөгөө авч, хөтөлбөрт хамрагдах боломжтой юм билээ.

@beltgel_ba_hoollolt

Амьдралын хэв маягаа өөрчилж, өөрийн хүссэн биеэ урлахыг хүссэн хүн бүрт энэ хаяг тус болно. Та хоолны дэглэмийн тухай хэр их зүйл мэдэх вэ. Тэр тусмаа фитнесст явдаг залууст хэрэгтэй маш олон мэдээлэл энэ хаягт байдаг.

@lemonpress.mn

Хүн бүр эдийн засагч болохгүй ч хүн бүр мөнгөтэй харьдаг учраас санхүүгийн мэдлэг хэрэгтэй. Өнөөдрийн нийгэм хүнээс олон талын мэдлэгтэй байхыг шаардаж байна. Тиймээс энэ хаяг танд санхүүгийн тухай мэдлэг олгоно. Өөрийнхөө төлөө дагаад үзээрэй.

@ugtseejleh

Гадаад хэлний мэдлэгээ зугаатай байдлаар шийдэхийг хүсч байвал энэ хаягийг дагаарай. Өөрийн мэдэлгүй цээжилдэг шүү. Жилд 1098 үгийг үнэгүй цээжлэх боломж байна. Ганцхан англи биш @ugtseejleh_german, @ugtseejleh_korean, @ugtseejleh_japanese гээд олон сонголттой. Хялбараар суралцацгаая. Чи чадна аа.

@mongolianhistoric

Та түүхийн тухай сонирхдог уу. Дэлхийн болон эх орныхоо соёл уламжлалын тухай танин мэдэхүйн фактуудыг зураг болон тайлбарын хамт авахыг хүсвэл энэ хаягийг дагаарай. Мэдлэг нэмнэ, дараа хэн нэгэнтэй мэтгэлцэхэд тань хэрэг болох ч юм билүү.

@amisu_bujo

Ном унших дуртай юу. Нэмээд тэмдэглэл хөтөлдөг бол онц! Энэ хаягийн админ уншсан номын тэмдэглэлээ үнэхээр бүтээлч бөгөөд,  сонирхолтой байдлаар хийдэг. Ном уншингаа зурж, будаж, бүтээл хийхийг хүсдэг бол. Бас ямар ном сонгохоо мэдэхгүй байгаа бол энэ хаягийг дагаарай.

@the_humanz.mn

Энэ бол монголын хамгийн анхны GenZ үеийнхэнд зориулсан мэдээллийг цаг гарган бэлтгэдэг манай вэбсайтын инстаграм. Залуу үеийг төрөл бүрийн мэдлэгтэй болгох, зорилготой хүсэл мөрөөдөлтэй байлгах нь бидний зорилго. Шинээр олон мэдээлэл орох гэж байгаа тул манай хаягыг дагаарай.

@positive_dadal

Эерэг хандлагыг эрхэмлэдэг хүн бүрт зориулав. Мөн янз бүрийн цахим давлагааг тэд эхлүүлдэг. Ямар нэгэн сэдэвт баригдалгүй эерэг мэдээлэл оруулдаг болохоор танд сонирхолтой байх болов уу.

@amjilttoday

Өөрийн гэсэн зорилготой, амжилтыг эрэлхийлж хичээдэг хүн бүрийг хурцлах хаяг бол энэ. Байнга сэдэл авч, тасралгүй хичээж, өөрийгөө хөгжүүлэхийг хүсвэл энэ хаягийг дагаарай.

@huurhun_edu

Утга бүхий киноны хэсгүүд, танд сайхан мэдрэмж өгөх үгсийг солонгос, англи, монгол хэлээр хөрвүүлэн хүргэдэг энэ хаяг таны хэлний мэдлэгийг дээшлүүлнэ. Үнэхээр сонирхолтой шүү, өөрийгөө гар утсаараа хөгжүүлээрэй.

Монголын хамгийн анхны GenZ үеийнхэнд мэдлэг олгох вэбсайт. Шэйр хийж бусаддаа түгээгээрэй! 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 08
17

Humans of New York | ХЭН ХАМГИЙН САЙН НАЙЗ БОЛДОГ ВЭ

(Humans of New York) сэтгүүлийн нэгэн дугаарт жижигхэн хоолны буфетэнд даруухан хооллож буй хоёр өвгөний зураг нийтлэгдсэн ба тайлбар нь “Бид жилд нэг удаа л уулзаж, хооллонгоо ярилцдаг. Яг ийм байдлаар нөхөрлөөд 40 жил өнгөрч байна” гэсэн байлаа. Энэ бүхнээс сайн найз байхын шалгууруудыг яаж дүгнэж болохыг алдарт сэтгүүлийн редакц зорьжээ.

Цааш үзэх
Image 08
16

Аз жаргалгүй өнгөрүүлсэн цаг хугацаанд хэнийг буруутгах вэ

Цаг хугацаа бидний дунд ав адилхан өнгөрч, он жилүүд улиран өнгөрөхийн хэрээр нас хэвийдэг.

Цааш үзэх
Image 07
30

Бичвэрээрээ уяраадаг ТАВАН инстаграм хаяг

Фэйсбүүк идэвхитэй хэрэглэдэг 1,7 сая, Youtube хэрэглэдэг 879 мянга, Tik tok-ийн хэрэглээ 9 хувь буюу 189 мянган залуус идэвхитэй хэрэглэж байна. Харин Инстаграммын хэрэглэгчид 526 мянгад хүрсэн байна.

Цааш үзэх