image

Хөл хорионы үеийн арьс арчилгаа

Нэгэнт бүхэл өдрийг гэртээ бүгж өнгөрөөх болсноор бидний дийлэнх нь өдрийн туршид нүүрээ будахгүй явах болсон биз ээ. Танд энэхүү шинэ, төвөггүй арчилгаа ихэд таалагдаж, урьд нь хийдэг байсан зарим арьс арчилгаагаа алгассан ч онцын ялгаагүй мэт санагдаж байж мэдэх юм. Гэхдээ тийм биш ээ. Таны арьс хотын агаар, хөрсний бохирдлоос үүсэх чөлөөт радикалд (энэ нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг) өртөх эрсдэл буурсан ч гэлээ гэртээ долоо хоногийн 24 цаг бүгэх нь бас л сөрөг үр дагавартай. Хэрвээ та гэртээ агаар цэвэршүүлэгчтэй бол арьс тань хэт хуурайшиж, холцруутах болсныг анзаарсан биз ээ. Нарнаас Витамин D-ээ авч чадахаа больсон учир арьс тань нэг л үнсэн саарал харагдах болсон ч байх. Дээрээс нь, КОВИД-19-өөс болж сэтгэлийн түгшүүр, хямралтай байхад хааяа ч болов нүүрээ будаж, гэрэлтсэн царайгаа харвал сэтгэл санаа жаахан ч атугай дээрдэх сэн.

Иймээс, бид энэхүү эргэлзээтэй, ээдрээтэй үед буй бидний адил олон эмэгтэйчүүддээ арьсны эрүүл мэнд, тэр тусмаа хөл хорионы өдрүүдэд арьсаа хэрхэн арчлах талаар зөвлөгөөг хүргэж байна.

- Арьсаа өдөрт хоёр удаа цэвэрлэх ёстой хэвээрээ.

Гадуур гарч, нүүрээ будахаа больсон ч гэлээ өдөрт нүүрээ хоёр удаа угаах ёстой гэдэг арьс арчилгааны алтан дүрэм хэвээрээ. Тоос тоосонцор, нүүр будалтын бүтээгдэхүүн, бохирдол байхгүй ч гэлээ таны арьсанд илүүдэл тослог ялгарч, үхэжсэн арьсны эсүүд овоорохоо болиогүй л байгаа. Та ганц орой нүүрээ цэвэрлэхгүй унтахад маргааш өглөө нь хар, цагаан батга, бөглөрсөн арьстай л сэрэх болов уу. Цэвэрхэн, сэргэг мэдрэмж төрүүлэх гелэн цэвэрлэгчээр арьсыг эмзэгшүүлэхгүйгээр илүүдэл тослог, бохирдлыг урсган цэвэрлээрэй. 

Зөвлөмж: Хүйтэн усаар нүүрээ угаавал цусны судас агшиж улайлт намжиж, хаван буурч арьс сэргэг, гэрэлтсэн харагдана. 

- Гуужуулахаа таг саначихаагүй биз.

Энэ алхмыг хийх гэж цаг гаргадаг хүмүүс ховорхон байдаг боловч энэ алхам бол арьс арчилгааны гээгдүүлж болохгүй нэгээхэн хэсэг юм. Арьсыг  арьсны эсүүд шинээр гарч ирж, төлждөг. Хүний насаар яривал залуужиж байгаагаас ялгаагүй юм

Зөвлөмж: Долоо хоногт 1-2 удаа арьсаа гуужуулснаар арьсны нүх бөглөрч, батга гарахаас сэргийлээрэй.

- Серум, чийгшүүлэгч кремээр арьсаа эрхлүүл.

Нүүрээ цэвэрлэснийхээ дараагаар тэжээл өгөх Серум түрхэж эрүүл, булбарай арьсаа удаан хадгалаарай. Араас нь чийгшүүлэгч тос түрхэж арьсаа хуурайшихаас сэргийлээрэй (Хүйтэн агаар, гэр доторх ахин дахин амьсгалсан агаар, агаар цэвэршүүлэгч бүгд арьсыг хуурайшуулна).

Зөвлөмж: Аль нэгнээр нь аль нэгнийг нь орлуулах боломжгүй ээ. Хоёуланг нь хэрэглэж л үзэсгэлэнтэй арьстай байна.

- Зовхио ч мөн адил хайрлах хэрэгтэй.

Өөрийн зовхины асуудалдаа таарсан зовхины кремийг орой бүр ядам хуруугаараа зөөлөн товшиж түрхэж байгаарай.

Зөвлөмж: Крем илүү үлдсэн бол дээд зовхиндоо түрхээрэй. Ядам хуруугаараа түрхэхийн учир нь нүдний доод зовхи бол хүний биеийн хамгийн нимгэн арьс ба энэ хуруу арьсанд хамгийн бага даралт өгдөг учраас цочирдохгүй, зөөлөн иллэг хийнэ. 

Танай цонх наран талдаа харсан уу, тэгвэл нарны тосоо түрхэх л хэрэгтэй. 

Гэртээ карантилагдлаа гээд нарны хорт хэт ягаан туяанд өртөхгүй байгаа хэрэг биш. Та гэрийнхээ гадаа, тагтан дээрээ гарч л байгаа бол нарны туяанаас арьс тань гэмтэж байгаа. Иймээс та ойрхон дэлгүүр гарах хэрэгтэй болсон эсвэл цонхныхоо дэргэд суугаад гэрээсээ ажиллаж байгаа бол нарны тос заавал түрхэх ёстой.

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх