image

Нидерланд золбин нохойгүй цорын ганц улс

Нидерландын засгийн газар 2019 оноос хэд хэдэн дорвитой алхам хэрэгжүүлсний эцэст бүх нохойг орон гэртэй болгож золбин нохойгүй улс болжээ. 19 дүгээр зууны үед Голланд улсын нохойн тоо толгой дээд цэгтээ хүрч байв. Айл өрх бүр нэгээс хоёр гэрийн тэжээмэл нохойтой байсан ба энэ нь тухайн гэр бүлийн нийгмийн зэрэг дэвийг илтгэдэг байж. Харин энэ үед нохойн галзуу өвчин тархсанаар маш олон ноход үхэж, эздүүд нь нохдоо хаяж орхих болжээ.

Үүнийг тус улс хуулиараа ч хүлээн зөвшөөрсөн байна. Үүнээс улбаалан гудамж бүр өөр, өөр үүлдрийн золбин нохойн хөлд дарагджээ. Тус улс энэхүү нөхцөл байдлыг өөрчлөхөөр шат дараатай арга хэмжээ авч эхэлсэн байна. Нохдыг гөлөглөх боломжгүй болгож, бүх эм нохдын 70 гаруй хувьд ерөндөг тавьсан байна. Мөн нохой тус бүрд үзлэг шинжилгээ хийж, ямар төрлийн вакцин, эмчилгээ хэрэгтэй байгааг оношилжээ. Эдгээр үйлчилгээний зардлыг тус улсын төр засаг зуун хувь хариуцсан байна.

Нидерландын Засгийн газар хяналтаа улам чангатгахын тулд амьтдын эрүүл мэнд, нийгмийн халамж болон хамгаалуулах эрхтэй холбогдох хууль баталжээ. Үүнд гэрийн тэжээмэл амьтдын эрүүл мэндийн байдалд анхаарч байх, тэдэнтэй зүй бусаар харьцахгүй байх зэргийг тусгажээ. Хэрвээ энэ хуулийг зөрчвөл иргэнд гурван жил хүртэлх хорих ял, 16 мянган ам.долларын торгууль ногдуулах аж. Хүмүүс гэрийн тэжээмэл нохдоо сонгохдоо амьтны дэлгүүрээс үүлдрийн ноход сонгох төлөвтэй байсан тул засгийн газар амьтны дэлгүүрээс нохой худалдаж авах татварыг нэмсэн байна. Ингэснээр хүмүүс гудамжинд байсан золбин нохдыг сонгох болжээ.

Түүнчлэн гудамжны нохдын талаарх ойлголт мэдээллийг дээшлүүлэх компанит ажил өрнүүлсний үр дүнд сая гаруй нохой эзэнтэй болж, аюулгүй орон гэрт амьдрах болжээ. Энэ үйл ажиллагаа өргөн цар хүрээг хамарч , нийт хүн амын 90 хувь нь гэрийн тэжээмэл нохойтой болсон гэнэ. Тус улс 2011 оноос эхлэн “Амьтдын цагдаа”-г мэргэшүүлэн сургаж, ажиллуулж эхэлсэн байна. Өнөөдөр Нидерланд дахь ноход гэртээ тавтай, тухтай амьдрахаас гадна дэлгүүр, хоолны газар гэх мэт үйлчилгээний төвүүдээр чөлөөтэй нэвтрэх боломжтой.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх