image

Эмнэлгийн ажилчдын нөөц 5-10 дахин хурдтай хомсдох эрсдэл үүсжээ

Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал ихсэж байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээллээ.

 

Сарын өмнөх үеийнхтэй харьцуулахад хүндэвтэр өвчтөн 5.4 дахин, хүнд өвчтөн 24.6 дахин, нэг хүн өвчтөний тоо долоо дахин нэмэгджээХөнгөн 30 тохиолдолд нэг баг орж ажилладаг бол хүнд тохиолдолд гурван өвчтөнд тухайн баг, нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл хэрэгцээтэй болно. Хүндэрсэн өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ажилчдын нөөц 5-10 дахин хурдтай хомсдох эрсдэл үүсэж байна. Тархалтыг зогсоохын тулд хөл хорио тогтоохоос өөр аргагүйг ХӨСҮТ болон ЭМЯ-наас байнга хэлж байгаа. Тархалтын тоо өсөхийн хэрээр шууд хамааралтай хүнд, хүндэвтэр хүний тоо өсөж, эмнэлэгт ачаалал нэмж байгааг тэрбээр дурдсан юм.

 

Тэрбээр, “Сүүлийн нэг жилийн хугацаанд ХӨСҮТЦэргийн төв эмнэлэг хамаг нөөцөө шавхан ажиллаж байнаӨнгөрсөн хоёр сарын хугацаанд бусад эмнэлэгт батлагдсан тохиолдлуудыг эмчилж байгаа. Эмнэлгийн ажилтнууд өнөөдөр туйлдаж байна. Хүний нөөц, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хувьд хамгийн эрсдэлтэй үедээ явж байна. Иргэд ухамсартай байвал халдвар авахгүй байх боломжтой. Ялангуяа 60-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй, сүрьеэтэй, уушгины архаг өвчтэй, астматай, таргалалт, артерын даралт ихсэх өвчтэй хүмүүс хүндрэх магадлалтай. Тиймээс энэхүү эрсдэлт бүлгийнхэн гэртээ байж, халдварт өртөхгүй байх нь эрүүл мэндийн салбарынханд хүргэж буй хамгийн том тус юм" гэв.

 

Улсын хэмжээнд 25 мянган 600 орчим эмнэлгийн ортой бөгөөд энгийн үед 70-75 хувийн дүүргэлттэй байдаг. Халдварын тархалт өдөр өдрөөр нэмэгдэж буй энэ үед бүх ор, хүний нөөцийг зөвхөн COVID-19”-ийн тусламж үйлчилгээ рүү шилжүүлэх боломжгүй гэдгийг тэрбээр тодотгов.

 

Эх сурвалж: Монцамэ

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 04
09

Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэж, үнээ нэмсэн ААН-үүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно

Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын пэйж хуудас, и барим апп, 115 дугаарт хүлээн авна.

Цааш үзэх
Image 04
09

Анхилуун үнэртэй лаа нь уушги болон зүрхэнд аюултай

Ялангуяа лимонен гэх бодис орсон лимоны үнэртэй лаа нь хамгийн аюултай.

Цааш үзэх
Image 04
09

МАРГААШНААС ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХГҮЙ ХЭВИЙН ЗЭРЭГТ ҮЛДЭЭХ 15 САЛБАР

Энэ хугацаанд дараах үйл ажиллагааг хязгаарлах юм. Өмнө мөрдөж байсанчлан 15 салбарын үйл ажиллагааг зөвшөөрөх бөгөөд иргэдийн хувьд эмнэлгийн тусламж, өмгөөлөл, түлш худалдан авах болон дэлгүүр орох, газар тариалан, зөөврийн ус, шинжилгээ өгөх, буяны үйл ажиллагааг зөвшөөрнө. 

Цааш үзэх