image

Шар өвс шатааж гал алдвал зөрчлийн хуулиар торгоно

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. 

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 25 удаагийн түймэр гарч, нийт 19,1 га талбай өртсөн байна.

Тухайлбал гуравдугаар сарын 31-ний өдрийн 16:39 цагт Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Оргил хотхоны далангийн задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах  14 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүн 0,3 га газар шар өвс шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраасан.

Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм. 

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 04
09

Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэж, үнээ нэмсэн ААН-үүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно

Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын пэйж хуудас, и барим апп, 115 дугаарт хүлээн авна.

Цааш үзэх
Image 04
09

Анхилуун үнэртэй лаа нь уушги болон зүрхэнд аюултай

Ялангуяа лимонен гэх бодис орсон лимоны үнэртэй лаа нь хамгийн аюултай.

Цааш үзэх
Image 04
09

МАРГААШНААС ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХГҮЙ ХЭВИЙН ЗЭРЭГТ ҮЛДЭЭХ 15 САЛБАР

Энэ хугацаанд дараах үйл ажиллагааг хязгаарлах юм. Өмнө мөрдөж байсанчлан 15 салбарын үйл ажиллагааг зөвшөөрөх бөгөөд иргэдийн хувьд эмнэлгийн тусламж, өмгөөлөл, түлш худалдан авах болон дэлгүүр орох, газар тариалан, зөөврийн ус, шинжилгээ өгөх, буяны үйл ажиллагааг зөвшөөрнө. 

Цааш үзэх