image

Зөв хөл дээрээ боссон өглөө гэж... | LIFEHACKER

Сэтгэлийн хөдөлгөөнөө хүчээр дарах гэж оролдох хэрэггүй. Харин ч хэлэх гэсэн зүйлээ ил тод хэлж аль болох илэн далангуй бай. Ингэвэл сэтгэл онгойж тайвширдаг. Дотроо шаналж өөрийгөө тарчлаах нь эрүүл мэндэд маш хортой.

Өөрийнхөө боломж бололцоог бодитойгоор дүгнэ. Бусдыг дууриах байдлаар ч юм уу хэрээс хэтэрсэн үүрэг, зорилго өөртөө бүү тавь. Ингэвэл та юу ч хийж чадахгүйд хүрнэ.

Бүх хүмүүст таалагдах гэж өөрийгөө бүү зовоо. Та хүн бүхэнд таалагдах албагүй шүү дээ. Бусадтай жирийн харьц. Гэхдээ заавал сайхан сэтгэгдэл төрөхгүй байж болно. Үүнд эмзэглэх хэрэггүй.

Үзэн ядалт, гомдол хорслоос аль болох хол бай. Стресс үүсгэхийн нэмэр. Болсон явдалд та яагаад гомдох үзэн ядах болов гэдгийг ойлгох нь чухал. Нөгөө тал руугаа дайрч давшлах ч хэрэггүй. Энэ тухай аль болох бодох чөлөө зав өөртөө бүү олго. Аяндаа та тайвширна.

Эерэг зүйл бод .Хэзээ ч юм алдаж оносноо бодож өөрийгөө зовоож шаналгах хэрэггүй. Тэр үед би тэгсэн бол хожих байсан гэдэг ч юмуу ямар нэг харамсал төрүүлсэн бодолд бүү авт. Зөвхөн боломжтой бүтэмжтэй зүйлийн тухай л бод.

Бүх зүйл санаж бодсоноор бүтээд байвал бас дэмий. Амьдралын амт, давс, хужир нь алга болчихно шүү дээ. Тиймээс бэрхшээлтэй байна гээд хөмсөг бүү зангидаж бухимд. Толинд өөрийгөө хараад инээмсэглэ. Тэгээд өөртөө Бүх зүйл удахгүй сайхан болно гэж хэл. Болж өгвөл өглөө бүрийг инээмсэглэлээр угтаж, шинэ хүсэл тэмүүллээр эрч хүчээ сэлбээрэй.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 04
09

Хөл хорих 360 цагийг ингэж ашиглаарай | МӨНГӨНӨӨС ҮЛ ХАМААРАХ БОЛОМЖУУД

Дахиад л хөл хорихоор болов. Та дэмжсэн ч бай, дэмжээгүй ч бай шийдвэр нэгэнт гарсан. Тийм болохоор эсэргүүцэж, шүүж, дархлаагаа унагахгүйгээр иргэний үүргээ ухамсарлан, цар тахлыг хумих ажилд гар бие оролцох үүрэг та бидэнд ирлээ. Магадгүй таны чухал ажлууд хойшлогдож, тавьсан зорилго биелэх хугацаа сунгагдсан байж магадгүй. Үүнээс болж сэтгэлээр унахын оронд өөртэйгөө ажиллах боломж гэж ойлгоод гэртээ хэрэгжүүлэх төлөвлөгөө гарга. Ямар ч орчинд, хэн ч хийж болохуйц энгийн таван санааг танд хүргэж байна.

Цааш үзэх
Image 04
08

ТАНЫ ХҮҮХЭД ТЭЖЭЭВЭР АМЬТАНТАЙ БАЙХ 10 ШАЛТГААН

Тэжээвэр амьтантай болох гэсэн хүүхдийнхээ хүсэлтэнд та “үгүй” гэж хэлэхээсээ өмнө дахин нэг бодоод үзээрэй.

Цааш үзэх
Image 04
06

Цахим ертөнцөд хувийн нууцлалаа хамгаалах ЗУРГААН арга

Хувийн мэдээллийн хулгай, санхүүгийн луйвар, зураг, мессэжээ гаднын этгээдэд алдахаас сэрэмжлэх дараах зөвлөгөөг хүргэе.

Цааш үзэх
Image 04
05

Нойроо сэргээх хамгийн үр дүнтэй арга

Хавар болоод ирсэн хүн бүр л юу юугүй л ядарч, нойрмоглоод л. Ажил дээр ч, гэртээ ч яг нэг юм гараас гаргачих гэхээр л нойр хүрээд, ганц хоёр цаг унтчихвал яг сайхан болох гээд л байдаг даа. Тэгвэл хэдэн жилийн өмнө найзын маань надад хэлж өгч байсан нойроо сэргээх хамгийн үр дүнтэй аргыг та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо.

Цааш үзэх