image

Хоолоо сайн зажилж идвэл ТАРГАЛНА, ТАРГАЛАХГҮЙ

Хэрэв илүүдэл жингээс салахыг хүсч байгаа бол хоолоо аль болох сайтар, удаан хугацаагаар зажилж байх хэрэгтэй гэдгийг Харбины их сургуулийн эрдэмтэд зөвлөж байна.

Хэрэв сайн зажлах юм бол калорийн хэмжээ буурдаг.

Эрдэмтэд энэхүү үр дүнгийн судалгааг явуулахад 40 сайн дурынхныг оролцуулжээ.

Тэд хоолоо 40 удаа зажлах ёстой. Ийм маягаар 12 хувиар бага хоол идэж болдгийг эрдэмтэд тогтоожээ. Их зажилна гэдэг нь хүн хэтрүүлэн хоол хүнс идэхгүй, ингэснээр ходоод дүүрчихлээ гэх дохиог уураг тархинд өгөх хугацаа гарч мөн өлсөхөд нөлөөлдөг гормон болох грелины төвшин буурна.

Эрдэмтэд олж илрүүлсэн онолоо батлахын тулд 16 хэвийн болон 14 илүүдэл жинтэй хүмүүс дээр туршилт явуулжээ. Тарган болон туранхай хүмүүс хоол хүнсийг зажлахдаа нилээд ялгаатай байгааг анзаарчээ.

Бялуу өгөөд хэр хэмжээтэй зажилж байгааг нь хальснаа буулгатал, тарган хүмүүс түргэн идэж, бараг л зажлахгүй залгиж байсан гэнэ.

Дараачийн туршилтад сайн дурынханд мөн л бялуу өгч 40 удаа зажлахыг хүсэв. Тэд их зажлах тутам бага хэмжээтэй идэж байгаа нь тогтоогджээ. Мөн хоол идсэнээс хойш авсан цусны шинжилгээгээр өлсөхөд нөлөөлдөг гормоны хэмжээ бага байгааг илрүүлсэн байна.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 04
09

Нидерланд золбин нохойгүй цорын ганц улс

Нидерландын Засгийн газар хяналтаа улам чангатгахын тулд амьтдын эрүүл мэнд, нийгмийн халамж болон хамгаалуулах эрхтэй холбогдох хууль баталжээ. Үүнд гэрийн тэжээмэл амьтдын эрүүл мэндийн байдалд анхаарч байх, тэдэнтэй зүй бусаар харьцахгүй байх зэргийг тусгажээ. Хэрвээ энэ хуулийг зөрчвөл иргэнд гурван жил хүртэлх хорих ял, 16 мянган ам.долларын торгууль ногдуулах аж.

Цааш үзэх
Image 04
08

Ардын уран зохиолч Л.Түдэв: Зэс хэрэглэхийн гайхамшиг

Бага балчир ахуй цагт хурга хариулж эмээдээ тусалдаг байлаа. Эмээ маань өндөр настай ч гэсэн тэнхлүүн бас ач, зээ биднийхээ өмгөөлөгч байлаа. Эмээгийн тогоо нь зэс, домбо нь зэс, бөгж нь зэс. Бас аяга нь улаан зэс байсан.

Цааш үзэх
Image 04
07

ХЭРЭВ ТА 30 НАС ХҮРСЭН БОЛ ЗААВАЛ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ 18 ЗҮЙЛ

Байшин авмаар байна уу. Ном бичмээр байна уу. Боловсролоо ахиулмаар байна уу. Карьераа өөрчлөмөөр байна уу. Бизнес эхлүүлмээр байна уу. Тийм бол өнөөдөр эхэл. Хэзээ нэгэн өдөр хийнэ хэмээн бүү хойш тавь.

Цааш үзэх
Image 04
07

Фэйсбүүкт хэнд аниулснаа мэдэх боломжтой линк

Таны илгээсэн найзын хүсэлтийг хэн нэгэн аваагүй байгааг та өөрөө ч мэдэхгүй байгаа юм биш биз?

Цааш үзэх