image

СПОРТZ | Олимпийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээнд оролцох Монголын 10 тамирчин

“Токио-2020” оны зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн төрлийн эрх олгох тэмцээн дөрөвдүгээр сарын 9-11-нд Казахстаны Алматы хотод болно. Үргэлжлэн дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Насанд хүрэгчдийн 2021 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм.

Олимпийн эрх олгох тэмцээнд Монголын Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн 10 тамирчин, Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 20 тамирчин нийт 30 тамирчин оролцохоор болжээ.

Олимпийн наадмын эрх олгох тэмцээнд эрэгтэйчүүдээс: 

57 кг-ын жинд – ОУХМ Т.Түвшинтулга

74 кг-ын жинд- Б.Бат-Эрдэнэ

86 кг-ын жинд –Г.Ганхуяг

97 кг-ын жинд Ө.Батсүх

125 кг-ын жинд М.Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдээс:

50 кг-ын жинд- ОУХМ Ц.Намуунцэцэг

57 кг-ын жинд- Б.Хонгорзул

53 кг-ын жинд- Б.Болортуяа

62 кг-ын жинд- Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд

76 кг-ын жинд- Гавьяат тамирчин О.Бурмаа нар оролцоно.

Эдгээр тэмцээнд оролцох 30 тамирчид дөрөвдүгээр сарын 7-ны өдөр багш, дасгалжуулагчдын хамт “Хүннү Эйр” компанийн тусгай үүргийн нислэгээр Алматы хотыг зорино.

Олимпийн эрх олгох дараагийн тэмцээн тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Болгарын Софи хотод болох юм.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 04
08

Б.Буяндэлгэр жюү жицүгийн дэлхийн аварга боллоо

Арабын нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-ын Абу-Даби хотноо болж буй “Abu-Dhabi World Jiu Jitsu Championship 2021” ДАШТ-нээс Монголын эмэгтэй тамирчин алтан медаль хүртлээ.

Цааш үзэх
Image 04
07

Боксын Залуучуудын ДАШТ-нд манай улсын найман тамирчин оролцоно

Тэмцээнд оролцох Боксын залуучуудын үндэсний шигшээ баг тамирчид Польш улсад хамтарсан бэлтгэлд гарчээ.

Цааш үзэх
Image 04
05

ОУ-ын NBA2K21 тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд Big Gee сонгогджээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ зохиож буй NBA2K21 төрлийн тэмцээнд My Career mode дээр өрсөлддөг долоон залуу сонгогдож Монгол улсыг төлөөлөн тоглохоор болжээ.

Цааш үзэх
Image 04
02

Жүдо бөхийн шигшээ баг ирэх долоо хоногт Азийн аваргад өрсөлдөнө

Жүдо бөхийн ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-9-ний өдрүүдэд Киргизстан улсын Бишкек хотноо болно.

Цааш үзэх