image

БЗХӨ-өөр өвчлөгсдийн 48-52 хувь нь 25 хүртэлх насны ЗАЛУУЧУУД

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тогтоосон насны 10-19 насыг өсвөр нас гэж үздэг.  Дэлхийн болон Монгол Улсын хэмжээнд өсвөр үеийнхэн нь эрчимтэй өсч хөгжиж буй шатандаа байгаа, бусад насны бүлгийнхнээс харьцангуй эрүүл бүлгийн хүмүүс юм. 

Манай улсын хувьд өсвөр үеийнхний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудад тодорхой хэдэн сэдэв тусгагддаг: Үүнд, эрүүл мэнд ялангуяа бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг муутай мөн энэ талаар үнэн зөв мэдээлэл авах боломж хазгаарлагдмал байдгийг үндэслэсэн.

2020 онд өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн амьдралын талаарх мэдлэгийн түвшинг тогтооход 84 хувь нь хангалтгүй гэж дүгнэгдсэн байна. Шаардлагатай мэдээллүүдийг найз нөхдийн хооронд зарим тохиолдолд телевиз, сонин зэргээс авдаг. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагаас гадна эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдээ хаагуур явдаг, хэнтэй уулздаг талаар нь асууж, анхаарах энэ талаар мэдлэг мэдээллийг өгөх ёстой.

ЕБС-ийн албан ёсны хичээлийн агуулга, хөтөлбөрт эрүүл мэндийн , түүний дотор нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловрол олгох асуудал тусгагдсан боловч, хичээл заах багш бэлтгэгдээгүй, сургалтын гарын авлага, материал хүрэлцээгүй зэрэг шалтгаанаар зарим сургуульд уг хичээл ордоггүй, сургалтын цаг цөөн байгаа юм. 

Охидын жирэмслэлт ихсэж cүүлийн 20 жилд 20-34 насны эмэгтэйчүүдийн төрөлт буурсан байхад өсвөр насны охидын төрөлт сүүлийн 10 жилд өссөн байна. 1998 оны байдлаар 15-19 насны эмэгтэйчүүдийн 9 орчим хувь нь хүүхэд төрүүлж байгаа ба энэ үзүүлэлт хөдөөд хотынхоос хоёр дахин их байна. 1996, 1997, 1998 онуудад дунджаар эхийн эндэгдлийн түвшин 100 мянган төрөлтөд нийт 161 тохиолдол байсан бөгөөд үүний 8.3 хувь нь 15-19 насны өсвөр насны охид байсан ба 20-29 насны бүлгийнхнээс хоёр дахин их байжээ. Тэдгээрийн ихэнх нь буюу 81 хувь нь хөдөө орон нутагт эндсэн байна. Өсвөр үеийнхний дунд бэлгийн замын халдвар ихсэх хандлагатай байна. Үндэсний Статистикийн газрын мэдээнээс харахад жилд 7000-8000 хүн бэлгийн замаар халдварладаг өвчнөөр өвчилсөн ба тэдний 48-52 хувь нь 25 хүртэлх насны залуучууд байна.

Бэлгийн замаар дамжих халдварын өвчлөл, жирэмслэлт, үр хөндүүлэх, төрөх асуудал багагүй гарч тархалт залуучуудын дунд нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.

-ХДХВ,  БЗӨ-аас хэрхэн  урьдчилан сэргийлэх тухай:

БЗДХ-р хэн ч өвдөж болно. Гэхдээ бас урьдчилан сэргийлж  болно. Дархлаа тогтоно гэж байхгүй, дахин халдвар авах боломжтой байдаг.

Халдвар дамжих үндсэн 3 зам байдаг. Ихэвчлэн хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар, халдварлагдсан цус цусан бүтээгдхүүнээр, эхээс хүүхдэд дамжин халдварлана.  Халдвараас сэргийлэхийн тулд: 

Нэгдүгээрт: Тохиолдлын хамгаалалтгүй бэлгийн харилцааг тэвчих

Хоёрдугаарт: Бэлгийн нэг хавьтагчтай байх, гэр бүлдээ хайртай хүндээ үнэнч байх

Гуравдугаарт: Бэлгэвч зөв хэрэглэж хэвших

Дөрөвдүгээрт: Согтууруулах төрлийн ундаа, мансууруулах бодис хар тамхи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа өсвөр насны хүүхэд залуус  эрсдэлтэй, хүсээгүй байдалд орсон тохиолдлууд байдаг.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 04
06

SEXEDUCATION | Бэлгийн замын мөөгөнцөр гэж юу вэ

Бэлгийн замын мөөгөнцөр нь бэлэг эрхтэнд “кандида” хэмээх бичил биетүүдтэй холбоотойгоор үүссэн үрэвсэл юм. Бэлгийн мөөгөнцрийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь бэлэг эрхтэнээс цагаан өнгийн ялгарал ихээр гарах юм. Бэлгийн мөөгөнцрийн үед ялгарах цагаан өнгийн ялгарал нь сүү, сүүний цөцгий, ээдэмтэй төстэй байдаг. Үүнээс гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох шинж тэмдэг илэрч болно. Зарим тохиолдолд бие засах үед бэлэг эрхтэн хорсох нь бий. Мөн цөөн тохиолдолд бэлэг эрхтэн хавдаж, хавагнадаг. Бэлгийн мөөгөнцрийн үед бэлэг эрхтэнээс эвгүй үнэр гардаггүй.

Цааш үзэх
Image 03
31

SEXEDUCATION | Эрчүүд бэлгийн ариун цэврээ хэрхэн сахих шаардлагатай вэ 🍌

Бэлэг эрхтний ариун цэвэр, угаалга нь зөвхөн эмэгтэй хүнд хамаатай асуудал биш. Бэлгийн ариун цэвэр бол мөн эрчүүдэд адилхан хамаарна.

Цааш үзэх
Image 03
24

ЭРҮҮЛ МЭНД | Өдөрт хэдэн удаа шээх ёстой вэ

Өдөрт хэдэн удаа бие засаж байгаагаар эрүүл мэндийг шинжих нь

Цааш үзэх