image

SEXEDUCATION | Эрчүүд бэлгийн ариун цэврээ хэрхэн сахих шаардлагатай вэ 🍌

Бэлэг эрхтний ариун цэвэр, угаалга нь зөвхөн эмэгтэй хүнд хамаатай асуудал биш. Бэлгийн ариун цэвэр бол мөн эрчүүдэд адилхан хамаарна.

Эр бэлэг эрхтэн, ялангуяа тээрхийн арын ховилд их хэмжээний тосны булчирхай байдгаас байнга тослог өнгөртэй байдаг. Энэхүү тослог өнгөр нь хорт хавдар үүсгэдэг бодис агуулдаг болохыг эрдэмтэд тогтоосон юм. Иймд эрчүүд сексдэхийн өмнө бэлэг эрхтнээ сайтар савандаж угаахгүй бол хорт хавдар үүсгэдэг бодис агуулсан эл тослог өнгөр нь эмэгтэй хүний бэлэг эрхтэнд наалдаж хоцорно гэсэн үг. Үүнээс үүдээд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх нь их байж болохыг судлаачид анхааруулж байна.

Зарим үндэстэн, ялангуяа лалын шашинтан нар эрэгтэй хүүхдийн тээрхийн доод талын холбоос хөвчийг багад нь огтолж таслах ёс үйлддэг. Энэ нь тээрхийн ард шамрангийн дор тослог өнгөр хуралдахаас сэргийлэх зорилготой аж. Судалгаанаас үзэхэд, ийм нөхөртэй эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар бага өвчилж байна. Гэвч энэ нь умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хөвчийг огтлох ёсыг дэлгэрүүл гэсэн үг биш.

Тэгвэл хэрхэн бэлэг эрхтнээ угааж, арчлах тухай мэргэжлийн эмч нарын өгдөг зөвлөмжийг хүргэе.

1. Бэлэг эрхтнээ шалгах

18-30 насны эрчүүдийн дунд төмсөгний хорт хавдар элбэг байдаг. Хамгийн өндөр үр дүнг гаргахын тулд эрчүүд жил бүр өөрийгөө шалгаж, эрхтэнд нь ямар нэгэн өөрчлөлт гарсан эсэхийг ажиглаж байх хэрэгтэй юм. Шаардлагатай тохиолдолд эмчид хандана уу.

2. Бэлэг эрхтэнээ тогтмол угаах

Ингэхдээ эрхтэнийг өдөрт хоёр удаа халуун бүлээн усаар угааж цэвэрлэж байх ёстой. Угаахдаа далд байдаг хэсгүүдийг ч нямбай угаах ёстой. Цэвэрхэн байхдаа үнэргүй байдаг эрхтэнээ угаалгүй нэг хоносноор таагүй үнэр гарч, муухай өнгөтэй шингэн ялгарч эхлэхээс гадна нян бактери үржих таатай нөхцөл бүрддэг байна. 

Эр бэлэг эрхтэн нь эмэгтэйчүүдийн үтрээ шиг өөрийгөө цэвэрлэх функцгүй учраас эрчүүд бэлгийн ажил, гар хангалга хийснийхээ дараа зайлшгүй эрхтэнээ угаах ёстой. Үнэхээр боломжгүй тохиолдолд ямар ч үнэргүй хүүхдийн сальфеткийг ашиглаарай. Угаахгүй бол бэлэг эрхтэний завсар үлдсэн үрийн шингэн хатаж төрөл бүрийн бактери үүсэх эрсдэлтэй ажээ. 

Мөн усанд орсны дараах илүүдэл чийг нь далд хэсэгт нян үржих нөхцлийг бүрдүүлдэг тул цэвэр алчуураар зөөлөн дарж арчих хэрэгтэй. 

3. Саван болон гелийг хэрэглэх тухай

Ихэнх савангууд нь хүчиллэг шинж чанартай байдаг болохоор бүлээн цэвэр усаар тогтмол угааж байх нь эрүүл байх хамгийн ухаалаг арга байх болно. Эрэгтэй хүний бэлэг эрхтэн нь тун эмзэг байдаг учраас угааж цэвэрлэхдээ аль болох үрэвсүүлж цочроохгүй байх хэрэгтэй. Эрчүүдэд зориулагдсан шүршүүрийн гелийн найрлаганд гааны төрдлийн сэргээгч бодиснууд агуулагддаг. Тэгвэл эдгээр химийн бодиснууд нь бие махбодийг сэргээдэг ч бэлэг эрхтэнд харшил өгч, цочрол үүсгэх тохиолдол байдаг учраас хэрэглэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. 

Мөн үнэртэй талькаас татгалзаарай. Тальк нь бэлэг эрхтэний далд хэсэгт орж нүх сүвийг бөглөснөөр нян үүсэх боломжийг олгодог.

4. Бэлэг эрхтнээс гадна...

Бэлэг эрхтэний доод хэсэгт үс өтгөн ургадгаас болоод халууцаж, хөлс гарахдаа амархан байдаг. Хөлс гарна гэдэг бол ахиад л өнөөх гайтай "нян" бактери үүсэх сайхан орчин болдог учраас төмсөг, хуйхнаг болон анусыг ч сайтар угааж үргэлж цэвэрхэн байлгах нь чухал. 

5. Бэлгийн харилцаанд баримтлах зүйлс

Секс тоглоомууд нь эрэгтэй хүний бэлэг эрхтэнд сөрөг нөлөөтэй байдаг учраас аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Бэлгийн шинэ хамтрагчтай болох тохиолдын бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэж занших.

6. Үзлэгт хэзээ хамрагдах шаардлагатай вэ

Насанд хүрсэн эрчүүдийн бэлгийн амьдрал идэвхитэй байдаг учраас жилд нэг удаа эмчид зайлшгүй үзүүлэн бэлгийн замын өвчтэй эсэхээ шинжлүүлэх ёстой. Ямар нэгэн өвчтэй байлаа ч эрт үед нь оношилж чадвал таны эрүүл мэндэд тустай. 

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 04
06

SEXEDUCATION | Бэлгийн замын мөөгөнцөр гэж юу вэ

Бэлгийн замын мөөгөнцөр нь бэлэг эрхтэнд “кандида” хэмээх бичил биетүүдтэй холбоотойгоор үүссэн үрэвсэл юм. Бэлгийн мөөгөнцрийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь бэлэг эрхтэнээс цагаан өнгийн ялгарал ихээр гарах юм. Бэлгийн мөөгөнцрийн үед ялгарах цагаан өнгийн ялгарал нь сүү, сүүний цөцгий, ээдэмтэй төстэй байдаг. Үүнээс гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох шинж тэмдэг илэрч болно. Зарим тохиолдолд бие засах үед бэлэг эрхтэн хорсох нь бий. Мөн цөөн тохиолдолд бэлэг эрхтэн хавдаж, хавагнадаг. Бэлгийн мөөгөнцрийн үед бэлэг эрхтэнээс эвгүй үнэр гардаггүй.

Цааш үзэх
Image 04
01

БЗХӨ-өөр өвчлөгсдийн 48-52 хувь нь 25 хүртэлх насны ЗАЛУУЧУУД

Бэлгийн замаар дамжих халдварын өвчлөл, жирэмслэлт, үр хөндүүлэх, төрөх асуудал багагүй гарч тархалт залуучуудын дунд нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.

Цааш үзэх
Image 03
24

ЭРҮҮЛ МЭНД | Өдөрт хэдэн удаа шээх ёстой вэ

Өдөрт хэдэн удаа бие засаж байгаагаар эрүүл мэндийг шинжих нь

Цааш үзэх