image

ФОТО: ХАШААГАА ҮЗЭМЖТЭЙ ТОХИЖУУЛАХ ШИНЭЛЭГ САНААНУУД

Бид хаана төрөхөө сонгож чадахгүй. Гэхдээ ямар орчинд амьдрахаа өөрөө шийдэж болно. Хөдөлмөрлөж чадсан хүн ая тухтай, сэтгэл хангалуун амьдардаг энэ нийгэмд боломжгүй зүйл гэж үгүй. Заавал халуун хүйтэн устай орон сууцанд тансаг амьдардаг гэвэл өрөөсгөл. Та өөрийн жижиг ч хамаагүй газраа хүссэн хэлбэрээрээ засч янзалж болно. Бага багаар, нэг нэгээр нь, зах зухаас нь сайжруулсаар байхад нэг л мэдэхэд та тохилог орчныг бүрдүүлсэн байх болно. Хамгийн гол нь тууштай, сэтгэлтэй байх юм бол өөрчлөлтийг хийх тийм ч хэцүү биш. Урин дулаан цаг ирж хүн бүр төлөвлөсөн бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр зэхэж буй энэ цагт шинэ санаа өгөх зорилгоор дараах зурагнуудыг хүргэж байна. Та заавал хуулбарлах албагүй. Мэдээж хамгийн сайн санаа танд өөрч чинь бий. Сэдэл аваад оролдоод үзээрэй.  

Хашаандаа сайхан амьдаръя группт нэгдээрэй!

1 Сэтгэгдэл:

  1. Jijgehench gesen hashaagaa saihan tohijuulah ymsaan

Сэтгэгдэл илгээх

Image 04
06

Эрдэнэшиш, наранцэцэг тарьсан газарт хүнд металлын бохирдол 40 хувиар буурдгийг тогтоожээ

Жишээ нь цагаан давааны хогийн цэгт хөрсний 3-5 метр гүнд хамгийн их нянгийн бохирдолтой гарчээ. Хөрсний хүнд металын бохирдол хамгийн их газар бол Да Хүрээ зах юм. Хөрсөнд хартугалга, кадми, зэс, цайрын бохирдол их байна. Тиймээс Да хүрээ зах орчмын хөрсний бохирдлыг бууруулах туршилт судалгааг газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс хийсэн байна. Туршилтын хүрээнд хэсэг газрыг сонгон авч наранцэцэг, эрдэнэшиш тарьжээ. Наранцэцэг тарьсан хэсэгт хөрсний бохирдол 39.1 хувь, эрдэнэшиш тарьсан хэсэгт бохирдол 40.5 хувиар буурсан байна.

Цааш үзэх
Image 03
22

ХАШААНДАА МОД БОЛОН ЗҮЛЭГ ТАРИХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ АРГАЧЛАЛ

Гэрийн ногоон байгууламжийг зүлэгжүүлэх зорилгоор олон наст ургамлыг тариалсан тохиолдолд байнга услаж байх шаардлагатай бөгөөд хөрсний гадарга тэгш биш байвал ус тогтохгүй алдагдах болно. Зарим налуу газрын талбайг тариалтанд бэлтгэхдээ шатлан бэлтгэх арга байдаг. Зүлэг тарих талбайн хэмжээнээс хамаарч техникээр болон гар ажиллагаагаар хөрсийг боловсруулж элсжүүлэн хөнгөн бүтэцтэй болгож, хар шороо нэмж бууцаар бордож талбайг засна

Цааш үзэх
Image 02
04

“ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЪЯ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ХУГАЦАА МАРГААШ ДУУСНА

#Шалгаруулалт: Оролцогчдийн зургийг хүлээн авч "Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-н хамт олон үзэж танилцаж үнэлгээ өгч хамгийн өндөр оноо авсан сурагчдын бүтээлийг насны ангилал тус бүрээр шалгаруулна. Жич: Оролцогч постны коммент хэсэгт 5 найзаа мэйшин хийж, постыг шэйр хийж түгээсэн байна.

Цааш үзэх
Image 12
25

ГАЗАР БОЛ БАЯЛАГ | ГАЗРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Газар бол байгалийн чухал нөөц баялаг бөгөөд амьдралын эх үүсвэр, нийгмийн оршин тогтнол, үйл ажиллагаа явуулах үндэс болохын зэрэгцээ хамгийн гол нь өмчлөлийн зүйл, үйлдвэрлэлийн хэрэгсэл, хөрөнгө оруулалт, бизнесийн эх сурвалж болдог. Газрын нөөц бол хязгаарлагдмал, харин хүний хэрэгцээ шаардлага хязгааргүй гэдгийг харгалзан түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь улс орны хөгжил, түүний дотор хувь хүмүүсийн амьдралд чухал ач холбогдолтой юм.

Цааш үзэх