image

Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахимжлаа

Нийгмийн даатгалын дэвтэр цахим хэлбэрт шилжсэн нь дараах давуу талуудыг бий болгож байна. 

Иргэд, даатгуулагчдын хувьд:

Нийгмийн даатгалын үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран чирэгдэлгүй авах.

Дэвтрийн бичилт хийлгэн баталгаажуулахын тулд нийгмийн даатгалын хэлтэст биеэр очин, дугаарлан цаг хугацаа, зардал гаргах шаардлагагүй болсон;

Шинэ дэвтэр авах, хаясан үрэгдүүлсэн дэвтрийн лавлагаа авах, баталгаажуулахад цаг хугацаа шаардахгүй болсон.

Цахим үйлчилгээний олон суваг ашиглах (“нийгмийн даатгал” аппликейшн ашиглах, Хур систем буюу ТҮЦ машин, e-Mongolia систем зэрэг)-г ашиглах.

Даатгуулагч нь ажил олгогчийнхоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хянах, шимтгэлийн өр үүсгэж байгаа эсэхийг сар бүр харах.

Ажил олгогчдын хувьд:

Нийт 49 мянган ажил олгогчийн Нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр бичилт хийх,  дэвтэрт нийгмийн даатгалын байцаагчаар баталгаажуулалт хийлгэх шаардлагагүй болсноор цаг хугацааг хэмнэсэн, нягтлан бодогчдын ажлыг хөнгөвчилсөн.

Ажилтныг ажилд авсан, чөлөөлсөн тушаал шийдвэрийг нийгмийн даатгалын цахим системд бүртгэх, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны тушаалыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хавсаргадаг болсноор тушаал шийдвэрийн бичигт хийгдэхгүй орхигдох, ажилтнаас заавал тушаал шаардах болон хуурамч тушаал нөхөж гаргах эрсдэлээс сэргийлэх боломж бүрдсэн.

Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн хувьд:

Нийгмийн даатгалын дэвтэр хэвлэхтэй холбоотой төсвийн зардлыг хэмнэх.

Нийгмийн даатгалын байцаагчийн 964.7 мянган албан журмын, 192 мянган сайн дурын, нийтдээ 1.2 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийг сар бүр баталгаажуулах, бичилт хийх ажлыг хөнгөвчлөх, ажлын ачааллыг бууруулах;

Нийгмийн даатгалын байцаагч нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, нийгмийн даатгалын хуульд тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажил олгогч, даатгуулагчдад зөвлөгөө өгөх, шимтгэлийн өр авлагыг барагдуулах, өөрийгөө мэргэшүүлэх, суралцахад түлхүү анхаарах боломж бүрдэх.

Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах зорилгоор хуурамч баримт бичиг бүрдүүлэх, нийгмийн даатгалын санд үүсэх эрсдэлээс хамгаалах.

Сайн дурын даатгалыг бүрэн цахимжуулсан

Сайн дурын даатгалын цахим системийг нэвтрүүлсэнээр даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөхийн тулд заавал нийгмийн даатгалын хэлтэс, банкны салбар дээр дугаарлах шаардлагагүй боллоо.

Даатгуулагч “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшн болон даатгуулагчид зориулсан вэбээр нэвтрэн дээрх үйлчилгээнүүдийг орон зай, цаг хугацааны хамааралгүй авч байна. 1,066 даатгуулагч сайн дурын даатгалын цахим үйлчилгээг ашиглаж байна.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 04
09

Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэж, үнээ нэмсэн ААН-үүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно

Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын пэйж хуудас, и барим апп, 115 дугаарт хүлээн авна.

Цааш үзэх
Image 04
09

Анхилуун үнэртэй лаа нь уушги болон зүрхэнд аюултай

Ялангуяа лимонен гэх бодис орсон лимоны үнэртэй лаа нь хамгийн аюултай.

Цааш үзэх
Image 04
09

МАРГААШНААС ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХГҮЙ ХЭВИЙН ЗЭРЭГТ ҮЛДЭЭХ 15 САЛБАР

Энэ хугацаанд дараах үйл ажиллагааг хязгаарлах юм. Өмнө мөрдөж байсанчлан 15 салбарын үйл ажиллагааг зөвшөөрөх бөгөөд иргэдийн хувьд эмнэлгийн тусламж, өмгөөлөл, түлш худалдан авах болон дэлгүүр орох, газар тариалан, зөөврийн ус, шинжилгээ өгөх, буяны үйл ажиллагааг зөвшөөрнө. 

Цааш үзэх