image

2MOOD | Ихрүүд нэгнийхээ сайн найз, хамтрагч, гэр бүл, хамгийн үнэнч дэмжигч

Уншигч та нэг зүйлийг мэдэх үү, ихрүүдийн уруул хамар, нүдний өнгө, тэр бүү хэл  инээдтэй ч юм шиг нь хөмсөгний үсний өтгөн шингэн нь хүртэл адилхан байдаг шүү. За цаашлах юм бол хумсны толио нь хүртэл адилхан. Гэхдээ иймэрхүү усны дусал шиг адилхан байх тохиолдол зөвхөн нэг өндгөн эсийн ихрүүдэд л байдаг.

Тэгвэл бид өнөөдөр усны дусал мэт адилхан ихрүүд болох Б.Урангүнж, Б.Уранзаяа гэх ихэр охидыг 2MOOD ихрүүдийн булангаараа танилцуулж байна. Тэд гадаад төрхөөрөө ав адилхнаас гадна, арван жилээ төгсөөд, их сургуульдаа ч нэг мэргэжлээр, нэг анги сонгон суралцаж байгаа юм. Намайг асуулт асуухад дуу хоолой нь хүртэл адилхан сонсогдох тэдний ярилцлагыг дараа нь ялгаж сонсож буулгах гэж сэтгүүлч би багагүй будилснаа нуух юун.

Бид хоёр багадаа төрөх ёстой хугацаанаасаа сарын өмнө төрөөд дутуу төрсөн юм. Ээж бид хоёрыг төрүүлчхээд тэвэрж ч амжаагүй байхад нь, шууд инкубаторт хийгээд сар орчим болсон гэдэг. Бид хоёрыг гурван нас хүртэл түнхний мултралтай гэдгийг гэрийнхэн маань мэдээгүй юм билээ. Ихэнхдээ суугаад байж байдаг болохоор мэдэгдээгүй тэр хүртэл явчихсан. Эмчид үзүүлтэл хоёр талын түнх нь хоёулаа мултарчихсан байсан гэсэн. Тэгээд таван нас хүртлээ дөрөвч зүүгээд татлагад ордог.  Бид хоёр яг тэр үеэ сайн санадаггүй ч, ээж, эмээ, аниа гуравт маань хамгийн хэцүү үе байсан гэсэн. Жоохон хүүхдүүд өдөр шөнөгүй эмнэлэгт эмчилгээнд орно. Жоохон болохоор байнга уйлдаг. Тэгж явсаар Уранзаяа тав, би гурван удаа түнхний хагалгаанд орсон. Хагалгаанд орсны дараа бэлхүүснээс эхлээд, хөлийн хуруу л гарна бусад хэсгийг битүү гипсдүүлнэ. Гурван сар ингэж, хэвтрийн дэглэмтэй байдаг. Хагалгаанд ороод битүү гипстэй байхад ээж маань метр 55 сантиметр өндөртэй хирнээ л бид хоёрыг үүрээд, өргөөд явдаг байсан. Ээжээрээ маш их бахархаж хайрладаг. Гаднаас нь харахад жижигхэн бүсгүй хэрнээ үр хүүхдийнхээ төлөө биедээ баймгүй эрэгтэй хүнээс дутахааргүй хүчтэй. Бидний баатар.

Хагалгаа, физик эмчилгээ гэж явсаар анх удаа таяг тулаад алхах үедээ жоохон хүүхдүүд хирнээ маш их баярласан гэж байсан. Тэр мөч ээжид маань ч бас хамгийн гоё мөчүүдийнх нь нэг байсан гэсэн.

ГЭР БҮЛИЙНХЭЭ АЧИЙГ ХАРИУЛАХ ГЭДЭГ ҮГ Ч БАГА САНАГДДАГ

    Бид хоёр арван дөрвөн нас хүртлээ эмнэлгээс салаагүй. Олон жил хагалгаа физик эмчилгээ гэж явсаар байгаад тогтворжоод одоо хамаагүй сайжирсан. Хүнд хэлэхгүй л бол хүмүүс анзаарч мэдхээргүй л дээ. Энэ бүхэн гэр бүлийн минь л хичээл зүтгэл, хайр халамжийн хүч. Бид хоёрыг тавдугаар анги хүртэл ээж, эмээ, аниа гурав ээлжилж хүргэж өгөөд хичээлээс авдаг байсан. Уг нь сургууль, гэр хоорондоо ойрхон өөрсдөө ирж очоод байж болох ч бид хоёрт санаа нь зовсондоо л тэр.

     Ихэр хүүхэд өсгөнө гэдэг бүх зүйл хоёр дахин үржигдэнэ гэсэн үг. Тоглоом авсан ч хоёрыг авна. Хоол хийсэн ч, амттан өгсөн ч яг адилхан өгнө. Үүрэг хариуцлага ч хоёр дахин нэмэгдэнэ. Хоорондоо муудалцвал гэсэн хэн нэгнийх нь талд орохгүйгээр зөв буруу зүйлийг нь ойлгуулах, бүх юмыг нь эрх тэгш адилхан байлгана гэх мэтээр ихрүүдийг өсгөхөд их ухаан, тэвчээр хэрэгтэй гэж боддог юм. Гэр бүл минь бид хоёрыг маш сайн хүмүүжүүлсэн гайхалтай хүмүүс. Гэр бүлийнхээ төлөө ачийг нь хариулах гэдэг үг ч багадмаар санагддаг.

- Б.Уранзаяа: Би өөрөө Швейцараар аялахыг хүсдэг л дээ. Тийм болохоор гэр бүлээрээ хамтдаа тийшээ аялж, олон сайхан зүйлийг хамт хийж, гоё сайхан зүйлсийг гэр бүлдээ үзүүлэхийг хүсдэг.

- Б.УрангүнжЭэж маань хоёр дүүг хараад тэр болгон аялж, зугаалж чаддаггүй. Бид хоёр ээжийн дүү, бидний ээжээс өөрцгүй эгчтэйгээ бас ч гэж Монгол орныхоо олон сайхан газруудаар хамтдаа аялсан. Тийм болохоор одоо ээжтэйгээ Монголынхоо үзэсгэлэнт байгалиар аялж, хамтдаа бүтээл, цуглуулга ч гэх юм уу тийм зүйл хийхийг хүсдэг. Гэр бүлдээ дандаа аз жаргал өгч, бахархлыг нь төрүүлж, бахархалт охин нь байх юмсан гэж хүсдэг, хичээдэг.

БИДНИЙ БАГА НАС

     Эмнэлгээс салдаггүй, ер нь хөдөлгөөн багатай даруухан хүүхдүүд байсан болохоор ихэнх цагт зураг зураад л байж байдаг хүүхдүүд байсан юм. Ээж бид хоёрыг яг үйлдвэр шиг ажилладаг гэдэг. Нэг нь зураад нөгөөдөх нь будаад л яг нэг шат дамжлагатай, хоорондоо эвтэйхэн зохицоод нэг юмыг хамтраад хийчихдэг  байсан гэдэг. Одоо бол үзэл бодол өөр болоод хааяа санал зөрөх зүйл гарсан ч бид хоёр муудалцдаггүй. Дуугаа хураагаад хоёр талд буруу хараад суучихдаг. Багаасаа бүх зүйл маань яг адилхан хоёр байдаг байсан болохоор юмаа булаацалдах энэ тэр гэсэн юмгүй өссөн. Харин ихэр бид хоёрыг нэг нэгээрээ явж байх үед нэгэнд нь амттай юм өгчихвөл ирээд хамт хуваагаад иддэг.

- Б.Уранзаяа: Багш бид хоёрыг юм яриад өгөөч ээ гэж гуйтал нь ярьдаггүй чимээгүй, даруухан хүүхдүүд байсан гэсэн. Ихэр хүүхдүүдэд ганцаараа хүүхдүүдээс хөгжилтэй зүйлс хамаагүй их тохиолддог. Нэгдүгээр ангийн хувийн хэрэг дээр ангийн багш маань бид хоёроос асуугаад л байсан хирнээ Урангүнжийн хоёр хувь цээж зургийг хоёулангийнх нь хувийн хэрэг дээр  салгаад наачихсан байж билээ.

- Б.Урангүнж: Бид хоёрыг багад маань бүгд андуурдаг байсан. Араас харвал гэрийнхэн маань хүртэл андуурдагАнгийн багш бол андуурсаар байгаад л төгсгөсөн. Заяа бид хоёр нэгдүгээр салаа, гуравдугаар салааны эхэнд тус тусдаа суудаг байсан юм. Багш Уранзаяа руу харчхаад бос Гүнжээ гээд л  хараад байдаг байсан.

ИХРҮҮД САЙН ХАМТРАГЧИД

    Бид хоёр байнга хамт байдаг. Арван жил, оюутан болоод ч нэг сургууль нэг ангид хамт сурч байна. Хүүхдүүд арван жилээ төгсөөд, оюутны ширээнээс шинэ найз нөхөд хүрээлэлтэй болж, санаа нийлэх найз нөхдөө хайдаг. Тэр хүнээ таньж мэдэх гэж удна. Бид хоёрын хувьд оюутны нэг сургууль, нэг анги болохоор бие биенийхээ юу хийдэг, юунд сайн бүгдийг нь мэднэ. Тийм болохоор хичээл дээр баг болж даалгавар хийх болохоор хамтдаа нэг баг болчихдог. Сайн ч гар нийлнэ дээ.

Бидний багаасаа өссөн орчин мэргэжил сонголтод маань хамгийн ихээр нөлөөлсөн байх гэж боддог. Манай ээж гоё зурдаг, бараг л зураач гэж болно. Ээжийгээ харж өссөн болохоор сонирхлууд маань тэр талдаа хөгжсөн.

- Б.Урангүнж: Бид хоёроос хэдэн жилийн өмнө та хоёрыг юугаар нь ялгах вэ, ямар адилхан юм бэ гэхээр, Юу бид хоёр бүх юм нь өөр гээд л уурладаг байсан. Одоо бол дасчихсан ч гэх юм уу, асуухаар нь зүгээр нь үсээр маань ялгаа гээд л хэлчихдэг. Уранзаяа үсэндээ нэг ч удаа будаг хүргэж байгаагүй, би бор шараар будчихдаг юм. Хамгийн түрүүнд тэгж л ялгаж болно доо.

- Б.УранзаяаБид хоёр багадаа хичээлдээ явах гээд 10 минут дутуу ч юмуу яг хоцрох гээд байвал хэн түрүүлж болсон нь гялс түрүүлээд хичээлдээ оччихдог байсан. Тэгэхээр багш нэг гэрийн хүүхдүүд байж, яахаараа салж явдаг юм. Ямар сонин юм бэ гэдэг байж билээ. Би тэр үедээ хоёулаа хамт хоцорч байхаар нэг нь түрүүлж ирээд хичээлээ үзээд, хоцорч ирсэндээ зааж өгдөг ч юм уу тэгсэн нь дээр гэж боддог.

- Б.УрангүнжБид хоёрын гэр бүлийн хүмүүжилд хүнийг хуурч мэхлэх муухай болохгүй гэсэн зүйл сургачихсан. Тиймдээ ч нэгнийхээ өмнөөс шалгалт өгөх, өмнөөс нь юмыг нь хийх гэх мэт хүн хуурах оролдлого хийж үзээгүй ээ.

- Б.Уранзаяа: Бид хоёр хоёр өөр бассейнд явдаг байсан юм. Миний эрх түрүүлж дуусаад манай ихрийнх хэдэн удаа явах эрх байгаад байдаг Урангүнж өөрөө явж чадахааргүй болчихсон. Тэр үед би анх удаа Урангүнжийн үнэмлэхийг өмнөөс нь үзүүлээд бассейнд нь очсон чинь оруулчхаж байсан.

ИХЭР БАЙХЫН НЭГ ГОЁ НЬ ЧИНИЙ ХОББИГ ДЭМЖДЭГ ҮНЭНЧ НАЙЗТАЙ

- Б.Уранзаяа: Би өөрийнхөө шүтдэг хамтлагаа гэрийнхэндээ, ээждээ ч юм уу хэлэхээр ойлгохгүй шдээ. Тийм байхад ихэр маань найз шиг миний сонирхол, дуртай дургүй зүйлс гээд бүх зүйлсийг ойлгоод, хамт шүтэн бишрэх, хамт кино үзэх гэх мэт яг л миний найз шиг хирнээ, гэр бүлийн минь хүн энэ нь маш гоё. Би ганцаардахгүй.

- Б.УрангүнжИхэр байх нь олон давуу талтай. Гэхдээ ашигч гэдэг өнцгөөс нь биш шүү. Үзэл бодол, сонирхол нийлсэн зүйл дээр хамтдаа хийхэд хурдан. Жишээ нь бид хоёр хоёулаа сонирхсон зүйлээ авахын тулд хамтдаа мөнгө цуглуулж дундаа авах нь санхүүгийн хувьд ч давуу талтай.

БИДНИЙ МӨРӨӨДӨЛ, ХОББИ

- Б.Урангүнж: Мөрөөдлөө хүн өөртөө хадгалж байсан нь дээр гэж боддог. Харин жижиг, жижиг зорилгууд тавиад түүнийгээ биелүүлээд явдаг. Одоогоор сургуулиа амжилттай төгсөж, хувиараа юм хийж туршлага хуримтлуулж, бүтээл туурвихыг хүсдэг. Би ер нь өөрөөсөө бүтээл гаргах дуртай. Юм хийж бүтээгээд л байж байвал сайхан, нэг зүйл дуусааднэг зорилго минь биелчихсэн санагдаад их гоё байдаг.

- Б.Уранзаяа: Хүн болгон амжилттай сургуулиа төгсөж, гоё ажилд орохыг мөрөөддөг байх. Би мэргэжил, ажлаас өөр хүсэл гэх юм бол дэлхийгээр аялахыг хүсдэг. Их сургуульд орохоос өмнөх миний хобби гэх юм бол зураг зурах, дарах, үзэх гэх мэт дандаа зурагтай холбоотой хоббитой байсан. Харин оюутан болсны дараа миний хобби миний мэргэжилтэй холбоотой болчихсон болохоор яг зураг дарах нь миний хоббиУрангүнж сэлэх их дуртай, би тийм их дуртай биш. Хумсаа будах, үсээ янзлах, хааяа гоёлын будалт хийх гэх мэт бүтээлч зүйлсэд дурлаж, сонирхож хийх дуртай.

- Б.Урангүнж: Миний хобби ихэнх нь Уранзаяагийнхтай адилхан. Шинэ зүйл туршиж үзэх, экстрэм адал явдалтай зүйлс хийх, хүмүүс наадах чинь дэмий гэх тусам улам зориг орж хийхийг хүсдэг. Юм ажиглаад дүгнэлт гаргах дуртай.

- Б.Уранзаяа: Бид хоёр нэг нэгнийхээ зургийг дарах дуртай.  Тиймдээ ч нэг нэгнээ дарсаар байгаад хамтдаа авахуулсан зураг цөөхөн байдаг юм билээ. Гүнжээ байгалийн зураг илүү дуртай. Би илүү хүний зураг дарах сонирхолтой. Өөрсдөө зурагнийхаа өнгө засварыг хийж, мэдэхгүй шинэ зүйлсийг Youtube-ээс видео үзэж сурах гэх мэтээр аль болох бүх зүйлийг өөрсдөө сурах гэж хичээдэг. Заримдаа миний мэдэхгүй зүйлийг Гүнжээ шинээр сурч мэдсэн байвал бид нэгэндээ зааж, шинэ мэдлэг мэдээллээс хоцроохгүй байж нэгнээ дэмждэг. Хааяа гэртэй залхуураад юм хийхгүй байж байхад хэн нэгэн нь юмаа хийж байвал, нэгнээсээ урам аваад хийдэг. Тийм болохоор хичээлээ бид хоёр ерөөсөө орхигдуулдаггүй.

АЛИВАА ЗҮЙЛИЙГ ХАМТДАА ХИЙХ НЬ ГАНЦААРАА ХИЙСНЭЭС ХУРДАН

- Б.УрангүнжБид хоёр хийж байгаа бараг бүх юм хамтдаа. Тус тусдаа хийхээр, хамтдаа хийсэн нь хурдан санагддаг болчихсон тийм болохоор нэгнээ дэмжээд хамт гялс хийчихнэ. Бид хоёр арван жилдээ хамтдаа уран зургийн тэмцээнд ороод шагналт байрууд эзэлдэг байсан. Оюутан болоод карантилчихсан болохоор тэмцээн уралдаанд орж чадаагүй л байна.

- Б.Уранзаяа: Ер нь хүн тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорьж байх хэрэгтэй юм билээ. Би Өөрийгөө яг зураг зурж чаддаг эсэхэд эргэлзчихсэн байх үед уран зургийн тэмцээнд ороод түрүүлээд, 500 мянган төгрөг авч байсан. Тэр үед маш их урам авч байлаа. Дараа нь дахиад тэр тэмцээнд орсон чинь Гүнжээ нэгдүгээрт орж байсан.

Ихрийг чинь хэн нэгэн гомдоовол ямар санагдах вэ?

- Б.УранзаяаБид хоёрыг хэн нэгэн гомдоох, өөрсдөө хүн гомдоох гэх мэт тиймэрхүү байдалд орж байгаагүй. Хэрвээ яг тийм зүйлтэй тулвал Гүнжээ биеэ даачихсан учраас өөрөө учраа олж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Харин миний тусламж хэрэгтэй гэвэл би үргэлж ард нь бат зогсоод байж байна.

- Б.Урангүнж:  Уранзаяа хэн нэгэнд нээх гомдоод байдаггүй төрлийн хүн. Тэгэхээр санаа зовохгүй байна.

Бид хоёрыг ер нь хүмүүс нэг хүн мэтээр хүлээгээд авчихдаг. Гүнжээд хэлчихвэл, Заяад хэлчихнэ. Заяаг дуудчихвал, Гүнжээ хамт хүрээд ирнэ гэх мэт бид хоёрт хоёуланд нь тусгайлан тус тусад нь юм хэлдэггүй. Нэгэнд нь хэлчихвэл нөгөөдөхдөө хэлчих болохоор гээд уулзах, дуудах шаардлагатай бол нэгэнд маань л хэлчихдэг.

- Та хоёрыг хамгийн адилхан харагдуулдаг зүйл нь юу вэ?

Бид хоёрын эрүү л бага зэрэг өөр. Түүнээс бусдаар бараг бүх зүйл нь адил төстэй. Бид хоёр шүдний аппарат зүүж байгаа юм.  Миний нэг талд соёо байсан чинь, Гүнжээд бас яг адилхан тэр талд нь тийм соёо байсан гээч, аппарат зүүх үедээ л мэдсэн.

- Ихрийн чинь хамгийн гоё гэж боддог зан чанарыг нь нэрлээч?

- Б.Урангүнж: Уранзаяа их бүтээлч, шинийг санаачлагч, зоригтой, шулуухан нь маш их таалагддаг.

- Б.Уранзаяа: Гүнжээ хэний ч толгойд орж ирээгүй өвөрмөц зүйлсийг санаачлаад тэрийгээ хийж гүйцэтгэж дуусгаж байж санаа нь амардаг. Эхэндээ би гайхаад, дараагаас нь хамт хийчихсэн л явж байдаг. Урангүнж арван жилдээ загварын тэмцээнд зохион бүтээгчээр нь орно гэхээр нь би сонин юм гээд гайхаад л өнгөрч байсан. Гэтэл өөрөө зорьсноороо хийсээр байгаад ямартай ч медальтай л салж байсан. Ер нь их хүний хараагүй өнцгийг олж хардаг. Бүтээлч шаргуу зан чанараар нь бахархдаг.

- Орчин үеийн залуучууд ээж аавын чинь үеэс юугаараа илүү санагддаг вэ?

- Залуус үзэл бодлоо чөлөөтэй дэлгэж түүнийгээ хүмүүст зөвөөр хүргэж чаддаг болчихсон. Бидний аав ээжийн үед хийхийг хүссэн зүйл байсан ч боломж нь байхгүй, ойлгох хүн цөөхөн тийм үе байсан. Одоо хэн юу хүснэ тэрийгээ чөлөөтэй гаргаж чадах орчин нийгэм нь бүрдчихсэн. Тиймээс дэлхийд чи ганц шүү гэдэг зүйлээ мэдэрдэг болчихсон, түүгээрээ онцгойрдог цаг үе.

- Ирээдүйд ихрээрээ хамтдаа хийхийг хүсдэг зүйлс байгаа юу?

- Б.Урангүнж: Ер нь бид хоёр хийх алхмаа хоорондоо зөвшилцөөд тэгж байж шийдвэр гаргадаг. Тиймээс ирээдүйд хийх томоохон алхмаа ч ярилцах байх. Тус тусдаа өөрсдийн гэсэн брэндтэй болохыг бас хүсдэг. Бас манай ээж Силк мэлоди гээд зангиа ороолтон дээр монгол ахуй, хэв маяг буулгаж гараараа зурдаг брэндтэй. Цав цагаан цулгуй силкэн дээр зураг зураад, хүзүүний алчуур, цүнх, жаазлах боломжтой зураг ч бас алчууран дээр зурж хийдэг. Түүнийг нь илүү хөгжүүлж, ээжийн минь сэтгэл зүрхээ зориулж буй зүйлийг нь олон хүмүүс мэдээсэй гэж хүсдэг. Мөн ээжийнхээ энэ бизнесийг үргэлжлүүлжөргөжүүлж өөрийнхөө хийж буй зүйлсдээ шингээхийг хүсдэг.

Ээжийн уралдаг зүйлсийн үнэ  цэн, гарч буй бүтээл болгон нь цор ганц гэдгийг багаасаамэддэг байсан. Тиймдээ ч ээж шигээ үнэ цэн мэдрүүлсэн, дахин давтагдашгүй зүйл хийхийг хүсдэг.

- Б.Уранзаяа: Би Урангүнжтэй хамт гадаадаар аялж, дуртай хамтлагийнхаа тоглолтыг хамтдаа үзэхийг хүсдэг. Бас нөхөр хүүхэдтэй болцгоосон хойноо, гэр бүлүүдээрээ хамтдаа олон машинтай аялавал гоё байх гэж боддог.

Ээж бүтээлээ уралдаг будгаа Германаас, силкээ Хятадын бүр гүнээс нь хүр хорхойн өндөр зэрэглэлийн силк захиалж авчруулдаг. Ээжийн урласан зүйлс нь цор ганц дахин давтагдашгүй гэдгээрээ онцлогтой. Тэр үнэ цэнийг нь ойлгосон, мэддэг хүмүүс л их худалдан авалт хийдэг юм шиг байдаг. Бид хоёр ээждээ зангиаг нь оёж тусалдаг.

 

13 Сэтгэгдэл:

  1. I work here http://barbarapadilla.com/?s=https://www.hab.cl/buy-aciphex-baikal-pharmacycom-rtlx buy aciphex baikal-pharmacy com The reasons for the switch are seen, too. But first Josh’s wife Renai (Rose Byrne, in a thankless role) has to suss out where the new bumps and creaks in the house are coming from. She also wonders what’s making Josh act so strange and why their infant baby seems to be a target for evil poltergeist.

  2. Do you know the address? https://www.mikeschofield.com/?s=https://www.hab.cl/buy-aciphex-baikal-pharmacycom-rtlx buy aciphex baikal pharmacy com Beyond the registered millions, there are thousands more Syrian refugee families who live with little or no aid. They’ve refused to enlist as refugees for fear of being marked as opposition and blacklisted by the Syrian regime.

  3. A few months https://alej.cz/?s=https://www.hab.cl/buy-aciphex-baikal-pharmacycom-rtlx buy aciphex baikal-pharmacy com Another study discovered a horrifying 700,000 viruses in every gram of some French sausages. Dr Dalton warned: “Anyone cooking sausages or other pork products should take stringent hygiene ­precautions.”

  4. Punk not dead https://elevate360.com.au/?s=https://www.hab.cl/buy-aciphex-baikal-pharmacycom-rtlx buy aciphex baikal pharmacy com There were about 500 people in the audience during Monday's coronation ceremony, including eight potential queens and eight potential kings. Courtney and her mom had made a special shopping trip to pick out her outfit for the night.

  5. What sort of work do you do? https://waynesinclair.co.za/?s=https://www.hab.cl/buy-aciphex-baikal-pharmacycom-rtlx buy aciphex baikal-pharmacy com Amanda Roberts, a psychology lecturer at the university who created the study, exclusively seen by Telegraph Wonder Women, said: “About a quarter of young boys have tried to stop using it and can’t, which means there’s definitely problematic porn use within this group.

  6. TxpTlr <a href="http://ekwxkvbwyhtr.com/">ekwxkvbwyhtr</a>, [url=http://pijcmslezmzx.com/]pijcmslezmzx[/url], [link=http://sfnyvmblygfr.com/]sfnyvmblygfr[/link], http://fmusbtjzhrsy.com/

  7. gJPwtb <a href="http://shvypkfyyean.com/">shvypkfyyean</a>, [url=http://ldxhftfkgzll.com/]ldxhftfkgzll[/url], [link=http://fbzgrdbkatrn.com/]fbzgrdbkatrn[/link], http://ymkecberzewt.com/

  8. ystoi mundag ohiduud❤

  9. Zorilogdoo zaawal huurerei amjilt ta hoyrt

  10. мундаг 2 дүүдээ эх орондоо ихийг бүтээж нэр төртэй сайн хүмүүс болоорой амжилт

  11. ymar uhaantai mundag ohiduud gej sanana, urgelj zuv zuiliin ulger duurailal bdag. Uvurmuts uursdiiguu taniad medchihsen uzesgelentei ohiduud shuu

  12. Амжилт хүсье.

  13. Mundag uxaantai daruuxan 2dvvdee amjilt xvsie . sony egch , uyngaa egch, oyunaa egchiin nar az jargaluud shvv ta 2 min

Сэтгэгдэл илгээх

Image 03
27

2MOOD | Сайн уу БИД БОЛ УРАН НУГАРААЧ ИХРҮҮД

Ихэр болж төрөх, тэр дундаа усны дусал шиг ижилхэн, нэг эсийн ихрүүд болж мэндэлнэ гэдэг хорвоод юутай ч харьцуулшгүй их аз завшаан, баяр хөөр билээ. Зөрж өнгөрсөн хүмүүсийн гайхах төрх, өхөөрдөж өнгөрөх харц, сайхан дулаан үгс, зүгээр л ихэр байгаагаараа хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээнэ гэдэг ямархан их аз билээ дээ. Бид хоёр яг сайн харвал зарим зүйлс нь өөр шдээ гээд ярьж байгаа нь хүртэл адилхан хөөрхөн байсан шүү. Ихрүүдийн хайр бол нэг насны үнэнч хайр юм гэдэгтэй хэн ч маргахгүй буй за.

Цааш үзэх
Image 02
25

2MOOD | Аав ээж, өвөө эмээ маань ч биднийг андуурах үе гардаг

Бид хоёрыг анх удаа харвал усны дусал шиг адилхан. Зарим гярхай хүмүүс мэнгэ хараад ялгачихдаг. Хүмүүс ихэвчлэн мэнгээр ялгадаг юм. Зулаа нүднийхээ доор хоёр мэнгэтэй. Тэр мэнгийг нь нулимс дуссан мэнгэ гэж нэрлэдэг.

Цааш үзэх
Image 02
20

2MOOD | Ихрүүдийн талаарх итгэмээргүй баримтууд

2009 онд Германы тансаг дэлгүүрээс нэгэн авьяаслаг үнэт эрдэнийн хулгайч 6.8 сая долларын үнэтэй алт мөнгөн эдлэлийг хулгайлжээ. ДНК-ын шинжилгээнээс харахад хулгайч Хассан.О болон Аббас.О нарын аль нэг хийсэн болохыг илрүүлсэн байна. Тэд ихрүүд байсан бөгөөд Шүүх хурлын үеэр шүүгчид ихрүүдийн аль нь хулгай хийсэн болохыг баталж чадаагүй учир ийнхүү жинхэнэ хулгайч хорих ялаас мултарчээ. Ийм явдал нэлээд тохиолддог гэнэ.

Цааш үзэх
Image 01
27

ИХРҮҮД ӨСӨЖ ТОРНИН, ЭР ЦЭРГИЙН АЛБАНД ХАМТДАА

А.Хүрэлмөнх ах, А.Хүрэл-Эрдэнэ дүү нь. Цэргийн албанд ирэх санаачилгыг дүү нь гаргасан бөгөөд түүний хувьд Зэвсэгт хүчин гэдэг хүсэл мөрөөдлийнх нь орчин гэнэ. 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 18 нас хүрээд өрлөг аав, ээждээ хугацаат цэргийн алба хаах талаараа хэлэхэд тэд ч дуртайяа хүлээн авсан гэнэ. Өрлөг гэж онцолсны учир ихэр хөвгүүд маань Дархан-Уул аймгийн “СОС” хүүхдийн асрамжийн газарт 9 настайгаасаа эхлэн өсөж торнисон байна. Анх Оюунтуяа гэдэг бүсгүй хариуцан өсгөж хүмүүжүүлсэн бол 13 наснаас нь өрлөг аав, ээж болох Ч.Нямдаваа, Г.Ганцацрал нар хариуцан өсгөж яваа юм байна.

Цааш үзэх