image

СЭТГЭЦИЙН ӨВЧНИЙ ТУХАЙ 10 КИНО БА НАДАД СУРГАСАН ЗҮЙЛ

Кино үзэх бүртээ би энэ дэлхий дээр ганцаараа биш гэдгээ мэдэрдэг. Надтай ижилхэн зовлонг туулсан, надтай ижилхэн дайнд тулалдаж байгаа хэн нэгэн байгаа гэдгийг сануулдаг болохоор тэр.

Намайг анх хоёр туйлт эмгэгтэй (сэтгэл гутрах) гэж оношлоход би сэтгэцийн эмгэгийн тухай бүх киног үзчихээд байсан юм. Энэ үнэхээр тусалсан юм шүү. Сэтгэцийн өвчинтэй амьдрах, яаж өвчнөө даван туулах тухай би киноноос л сурсан. Өвчинтэйгөө тэмцэж байгаа хэн нэгэнд яаж туслахыг хүртэл эдгээр кино л надад заасан. Юу хийх, юуг хийхгүй байх ирээдүйн итгэл найдварыг надад өгсөн. Тиймээс надад тусалсан сэтгэцийн эмгэгийн 10 киноны тухай өгүүлье. Бүгд аз жаргалтай төгсдөггүй ч кино тус бүрээс суралцах ямар нэгэн зүйл байх болно. Ихэнх нь надтай ижилхэн хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн тухай гардаг боловч зарим эмгэгийн талаар дурдагдах болно.

Анхааруулга: Зарим кино нь сөрөг сэтгэл хөдлөл мэдрүүлж магадгүй шүү.

1.“Melancholia”

Гол утга: Эгч, дүүст тулгарч байгаа түгшүүрт харилцаа яг л дэлхийтэй мөргөлдөх гэж байгаа үл мэдэх гараг шиг

Сэтгэцийн эмгэг:Depression (сэтгэл гутрал)

Надад сургасан зүйл: Сэтгэл гутрал дан ганц эрүүл мэндийг доройтуулаад зогсохгүй, зөвхөн хувь хүн төдийгүй тэдний гэр бүлийнхэнд ч хэр их нөлөөлдгийг харуулсан.

2.“The Other Half”

Гол утга: Уй гашууд автсан хоёр туйлт эмгэгтэй бүсгүй энгийн амьдрах гэж тэмцдэг.

Сэтгэцийн эмгэг: Хоёр туйлт эмгэг

Надад сургасан зүйл:Надад үнэхээр хайртай хүмүүс миний туулж байгаа зүйлийг ойлгохыг хичээж, надтай хамт үлддэг. Мөн эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй.

3.“I Smile Back”

Гол утга:Laney Brooks муу зүйл хийдэг. Тэр гэрлэсэн, хүүхдүүдтэй боловч хүссэн үедээ мансуурч, хүссэн эртэйгээ унтаж, бас хүссэн үедээ алга болдог. Одоо түүний гэр бүл сүйрлийн эрмэг дээр байгаа бөгөөд Laney сүүлчийн цөхрөлтийн оролдлогоо хийж байгаа тухай өгүүлнэ.

Сэтгэцийн эмгэг: Хоёр туйлт эмгэг болон мансууруулагч бодисын зохисгүй хэрэглээ

Надад сургасан зүйл: Энэ бүгдийг эргээд хэвийн байдалд нь оруулах хэцүү боловч гэхдээ үргэлжлүүлэн хичээх хэрэгтэй. Мөн эмчилгээгээ хийлгэх ёстой.

4.“Black Swan”

Гол утга:Чайковскийн “Хунт нуур” жүжгийн гол дүрд шалгарсан балетчин өөрийгөө эрүүл саруул ухаантай байлгахын тулд тэмцэж буйг харуулдаг

Сэтгэцийн эмгэг: Шизоферин

Надад сургасан зүйл: Төгс байх гэж хичээх хэрэггүй угаасаа энэ нь эрүүл бус, хүрэх боломжгүй зүйл.

5.“Girl, Interrupted”

Гол утга: Зохиолч Сюзанна Кейнс 1960-аад оны үед сэтгэцийн эмнэлэгт 18 сарын хугацаатай байсан тухайгаа бичсэн зохиол дээр сэдэвлэжээ.

Сэтгэцийн эмгэг: Олон төрлийн сэтгэцийн эмгэг

Надад сургасан зүйл: Хэн нэгнээс тусламж хүсэх нь муу зүйл биш бөгөөд тусламж хүсч буйдаа ичих хэрэггүй.

6.“The Virgin Suicides”

Гол утга: 1970-аад оны дундуур Детройт хотын захын хорооллын шашинлаг хатуу чанга гэр бүлийн нууцлаг таван эгч, дүүс эрэгтэй найзуудын сэтгэлийг татаж буй талаар

Сэтгэцийн эмгэг:Сэтгэл гутрал

Надад сургасан зүйл: Сэтгэцийн эмгэг бусад хүмүүст үргэлж тодорхой байдаггүй

7.“Silver Linings Playbook”

Гол утга: Оюун ухааны институцэд ажилд орсон багш Pat Solitano ээж, аавынх уруугаа нүүж, хуучин эхнэртэйгээ эвлэрэхийг хичээдэг. Pat асуудлаар дүүрэн нууцлаг Tiffany тай уулзах үед, түүнд маш олон сорилтууд тулгардаг.

Сэтгэцийн эмгэг: Хоёр туйлт эмгэг

Надад сургасан зүйл: Сэргээлт, хайр боломжтой зүйл юм

8.“The Babadook”

Гол утга:Хүчирхийллийн улмаас нөхрөө алдсан ганц бие ээж хүүгийнхээ байшинд нуугдаж байгаа мангасын айдастай тэмцдэг боловч удахгүй түүний эргэн тойрон дахь харанхуй оршихуйг олж мэднэ.

Сэтгэцийн эмгэг: Сэтгэл гутрал нь ерөнхийдөө сэтгэцийн эмгэг юм

Надад сургасан зүйл: Сэтгэцийн эмгэг хэзээ ч эдгэрэхгүй ч түүнийг удирдаж, зохицуулж болно.

9.“Touched With Fire”

Гол утга: Хоёр туйлт эмгэгтэй хоёр өвчтөн сэтгэцийн эмнэлэгт уулзах бөгөөд тэдний хайрын түүх нь аймшигт болоод гайхалтай нөхцөл байдлыг авчирдаг

Сэтгэцийн эмгэг: Хоёр туйлт эмгэг

Надад сургасан зүйл: Миний сэтгэцийн эрүүл мэндийг эрүүл бус гэж үзэж буй хэн нэгэнтэй харилцах харилцаагаа шууд таслах хэрэгтэй

10.“The Perks Of Being A Wallflower”

Гол утга: Нэгдүгээр курсийн дотогшоо залууд хоёрдугаар курсийн хоёр оюутан бодит амьдралд ороход нь тусалдаг.

Сэтгэцийн эмгэг: Сэтгэл гутрал

Надад сургасан зүйл: Гэр бүл, найз нөхөд эмчлэгдэхэд маш чухлаас гадна үнэнтэй нүүр тулж, шударга байх хэрэгтэйг заасан.

 

Эх сурвалж: themighty.com

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 03
05

ТАНД ХЭРЭГТЭЙ: СЭТГЭЛ ЗҮЙН ПОСТ ОРУУЛДАГ 10 ПЭЙЖ ХУУДАС

Сэтгэл тавгүй байдал удаан үргэлжлэх нь амьдралын чанарт маш их сөрөг нөлөөтэй. Сэтгэлийн зовуурь, тавгүй байдлаасаа өөрөө гарч чадахгүй байгаа бол танд туслах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Цааш үзэх
Image 03
04

13 REASONS WHY | Шилжилтийн насны сэтгэлзүй буюу өөрийгөө таних үе

Шилжилтийн насанд бэлгийн бойжилт явагдаж дуусдаг. Бэлгийн бойжилт явагдсанаар үр хүүхэдтэй болох боломжтой болно. Бэлгийн бойжилтын үед сексийн талаар илүү сонирхох болж хүний бие бялдарыг сонирхон хардаг болно. Энэ үед охид хөвгүүд таалагдсан хүнийхээ талаар сексийн бодолтой байх нь хэвийн юм. Заримдаа романтик ном, кино үзэх үед сексийн талаар бодож, сэрэл хөдлөх нь хэвийн үзэгдэл юм. Чамд сексийн талаар асуух асуултууд их гарч ирнэ. Энэ үед итгэл даах том хүнтэй эсвэл эмч, сэтгэл зүйчтэй ярилцах нь зөв юм. Тэднээс асуул зүйлсээ асууж, аюулгүй бэлгийн харилцааны талаар мэдээлэл олж аваарай.

Цааш үзэх
Image 03
03

“ГҮЙЖ ЯВАА ЭМЭГТЭЙ” НОМЫН ОНЦЛОХ 15 ЭШЛЭЛ

Олон олон шантарч халшрах бэрхшээлүүдийн өмнө бяцхан халуун зүрх гэр бүлийнхээ хайраар л босож ирдэг.

Цааш үзэх
Image 02
23

Бага ярьж, их сонсох ухаалаг долоон шалтгаан

Бага ярьж, их сонсох бол ихэнх хүмүүсийн орхигдуулдаг давуу тал билээ. Та өдөрт хэр их ярьж бас сонсдог вэ? Жинхэнэ утгаар нь сонсох шүү. Өөрөөр хэлбэл ‘ярьж дуусахаар нь хэлэх гайхалтай үгээ бодохын оронд нөгөө хүний ярианд анхаарлаа хандуулж, хэлсэн бүхнийг нь шингээн авахыг’ хэлж байна

Цааш үзэх