image

20 долларын дэвсгэртийн нүүрийг Харриет Табманы зургаар солих ажлыг эхлүүлжээ

Жозеф Байдены засаг захиргаа 20 долларын дэвсгэртийн нүүрийг боолчлолын эсрэг тэмцэгч Харриет Табманы зургаар солих ажлыг эхлүүлжээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн юм.

Сангийн яамнаас боолын эзэн хэмээгдэх Эндрю Жексоны зургийг 1820-иод оны үед боолчлолын нийгэмд төрж,  зуу зуун боолд зугтахад нь тусалж байсан Харриет Табманы зургаар солих болно" гэж мэдэгдсэн.

Энэ ажил бүрэн биелэлээ олсон тохиолдолд Харриет Табман Америкийн мөнгөн дэвсгэртийн нүүрэнд зураг нь тавигдсан "анхны өнгөт арьст эмэгтэй" хүн болох аж.

1890 оноос нэг долларын дэвсгэртийн нүүрэнд тэргүүн хатагтай асан Марта Вашингтоны зураг, 1860-аад онд 20 долларын дэвсгэртийн нүүрэнд Индиан гүнж Покахонтасын зураг тавигдаж байжээ.

Мөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэн Псаки: "Манай улсын мөнгөн дэвсгэртүүд өнгөрсөн түүх соёлоо илэрхийлсэн байх нь чухал. 20 долларт зураг нь тавигдах Харриет Табман бол чухал түүх" хэмээсэн байна.

20 долларын дэвсгэртийн нүүрийг 2016 онд Харриет Табманы зургаар солихоор Барак Обамагийн засаг захиргаа зарлаж байсан ч Доналд Трамп ерөнхийлөгч болсны дараа тэрхүү ажил зогссон юм. 

TIMES

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 03
05

“Токио-2020” олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээн үргэлжилж байна

Энэ тэмцээнд манай улсаас 20 тамирчин Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммед, гавьяат тамирчин М.Бундмаа нарын удирдлагад хүч үзэх юм.

Цааш үзэх
Image 03
05

Төрийн дээд шагнал хүртсэн соёл, урлагийн салбарынхан

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган төрийн одон, медаль хүртээсэн юм. Үүнд:

Цааш үзэх
Image 03
05

Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахимжлаа

Нийгмийн даатгалын дэвтэр цахим хэлбэрт шилжсэн нь дараах давуу талуудыг бий болгож байна.

Цааш үзэх