image

Монгол залуус PUBG Mobile-ын дэлхийн аваргад гуравдугаар байр эзэллээ

1.3 сая ам.доллар (3.7 тэрбум төгрөг)-ын шагналын сантай "PUBG Mobile Global Championship S0" буюу PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотод болж өндөрлөв.

Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн уг тэмцээнд Монголын "ZEUS ESPORTS" баг амжилттай оролцож гуравдугаар байранд шалгарлаа. Гуравдугаар байранд орсон багийн хувьд шагналын 100 мянган ам.доллар буюу 284 сая төгрөгөөр шагнуулсан юм. Ийнхүү уг тэмцээний амжилтаараа тэд дараа дараагийн томоохон тэмцээнүүдэд урилгаар оролцох эрхээ нээлээ.

Уг тэмцээний тэргүүн байрыг Хятадын "Nova XQF" баг эзэлж (700 мянган ам.доллар), хоёрдугаар байранд мөн Хятадын "4 Angry Men" баг шалгарчээ.

Тэмцээний өмнөх чансаагаар шилдэг 16 багаас 13-т бичигдэж байсан "ZEUS ESPORTS" баг аваргын төлөө хүчтэй өрсөлдөөнийг харууллаа хэмээн олны магтаалыг хүртэж байна. Тэмцээний сүүлийн тоглолт хүртэл аваргын байр таамаглашгүй байсан агаад Монгол залуус дэлхий дахинаа гайхшруулж улсынхаа E-Sport-ын түүхэн дэх хамгийн том амжилтыг үзүүлж чадлаа.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 03
05

“Токио-2020” олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээн үргэлжилж байна

Энэ тэмцээнд манай улсаас 20 тамирчин Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммед, гавьяат тамирчин М.Бундмаа нарын удирдлагад хүч үзэх юм.

Цааш үзэх
Image 03
05

Төрийн дээд шагнал хүртсэн соёл, урлагийн салбарынхан

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган төрийн одон, медаль хүртээсэн юм. Үүнд:

Цааш үзэх
Image 03
05

Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахимжлаа

Нийгмийн даатгалын дэвтэр цахим хэлбэрт шилжсэн нь дараах давуу талуудыг бий болгож байна.

Цааш үзэх