
Хархорин худалдааны төв түрээслэгчдийн түрээсээс хөнгөллөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ сарын 26-ны өдөр Хархорин худалдааны төвд ажиллан, худалдаа эрхлэгчид, түрээслэгчидтэй уулзан санал бодлыг нь сонсов. Мөн тэрээр тус худалдааны төвийн удирдлагуудтай түрээсийн төлбөр хөнгөлөх асуудлыг зөвшилцсөн. Энэ хүрээнд Хархорин худалдааны төв түрээслэгчдийнхээ түрээсийн төлбөрийг 2021. 05. 31-ний өдрийг хүртэл 20 хувиар хөнгөлөхөөр боллоо. Ингэснээр тус төвд лангуу, тасаг түрээсэлж худалдаа эрхэлдэг иргэд, ААН-үүд нэг тэрбум орчим төгрөгийн бодит хэмнэлт хийх боломж бүрдэж, хүнд үеийг давахад дэмжлэг болох юм.
Нийслэлийн зүгээс худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг бүх талаар дэмжин ажиллах бөгөөд, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, хамтын хүчээр цар тахлыг даван туулахыг тэрбээр уриаллаа.
БУСАД МЭДЭЭ

05
“Токио-2020” олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээн үргэлжилж байна
Энэ тэмцээнд манай улсаас 20 тамирчин Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммед, гавьяат тамирчин М.Бундмаа нарын удирдлагад хүч үзэх юм.
Цааш үзэх
05
Төрийн дээд шагнал хүртсэн соёл, урлагийн салбарынхан
Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган төрийн одон, медаль хүртээсэн юм. Үүнд:
Цааш үзэх
05
Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахимжлаа
Нийгмийн даатгалын дэвтэр цахим хэлбэрт шилжсэн нь дараах давуу талуудыг бий болгож байна.
Цааш үзэх
0 Сэтгэгдэл:
Сэтгэгдэл илгээх