image

Их, дээд сургууль болон МСҮТ, коллежууд заавал монгол бичгийн хичээл үзнэ

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” 2020-2024 онд хэрэгжинэ. Одоогоор ЕБС-ийн сурагчид зургадугаар ангиасаа эхлэн үндэсний бичиг үзэж байгаа билээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд оюутнууд ирэх хичээлийн шинэ жилээс эхлэн үндэсний бичиг үзэхээр болжээ. Тодруулбал их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд монгол бичгийн хичээлийг заавал судална. Цаашлаад их, дээд сургууль, коллежид суралцагчдаас монгол бичгийн хичээлийн шалгалт авах, шалгалтын дүнг бакалаврын дипломд баталгаажуулах чиглэлээр холбогдох журамд нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжүүлнэ. БШУЯ-ны зүгээс багш бэлтгэдэг их, дээд сургуульд монгол бичгийн хичээл заах арга зүй, сургалтын технологийг шинэчлэх, багш нарын мэдлэг ур чадварыг сайжруулах сургалт семинар зохион байгуулж, “Монгол бичиг заах аргазүйн хичээл”-ийн хөтөлбөрийг сайжруулах, магадлан итгэмжлэх шаардлагатай байгаа аж.

Монгол хэл бичгийн сургалтын чанар, арга зүйн шинэчлэл, мэргэжлийн багшийн хөгжлийн асуудлаар бүсийн болон улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөгөөнөөс гарсан санал, шийдвэрийг цаашид хэрэгжүүлэх бодлогод тусгахаар төлөвлөжээ.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
15

Биатлоны холбооны цомын тэмцээнд Т.Ариунболд бүх буудалтаа алдалгүй бууджээ

Олон улсын биатлоны холбооны цомын тэмцээн Германы Арбер хотод болж Монголын таван тамирчин оролцож байна. Тэмцээний үеэр Т.Ариунболд бүх буудалтаа алдалгүй буудаж түүхэн амжилт үзүүлжээ.

Цааш үзэх
Image 01
15

PCR шинжилгээнд хамрагдах иргэд WWW.ERUUL.GEREGE.MN сайтаар цаг авч үйлчлүүлнэ

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулж байна.

Цааш үзэх
Image 01
15

QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Хан-Уул дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төвүүдийн QR платформын хэрэглээнд шалгалт явууллаа.

Цааш үзэх