image

Харуки Муракамагийн зохиолын сэтгэлийн утас хөндсөн ишлэлүүд

Харуки Мүраками нь Японы зохиолч, орчуулагч юм. Тэрээр Японд төдийгүй дэлхийд алдартай нэгэн. Түүний утга зохиолын болон баримтат зохиолын бүтээлүүд нь Франц Кафкагийн шагнал, Франц О Коннорын богино өгүүллэгийн шагнал, Иерусалимын шагнал зэрэг олон улсын утга зохиоын шагналуудыг хүртсэн юм. Мүракамигийн утга зохиол нь Японы уламжлалт бичлэгийн зарчмаас гажиж хошин, хиймэл, маш гадааджуулсан байдалтай, ганцаардуулсан байдлыг харуулдаг нь дотоодын уламжлалт хэсгийнхний шүүмжлэлийг хүлээдэг. Түүний 1987 онд гаргасан "Норвегийн ой" ном нь Японд залуучуудын дунд нэрд гарч олон сая хувиар хэвлэгдэж түүний нэрд гарах эхлэл нь болсон юм. 1986 онд тэр Японоос гарч Европоор аялаад АНУ-д суурьшиж Принстоны Их СургуульТаффсын Их Сургуульд багшаар ажиллажээ. Мүраками нь 2007 онд Лейжийн Их Сургууль ба 2008 онд Принстоны Их Сургуулийн хүндэт докторын зэргээр шагнуулжээ. Түүний хэд хэдэн ном нь Японд болон гадаадад кино болж гарсан байна. Түүний гаргасан номнуудын онцлох хүний сэтгэлийн утас хөндсөн хэсгүүдээс хүргэж байна. Харин ямар зохиолын хэсэг болохыг та бүхэн уншиж, судалж, дурлан байж хайж олоорой. 

- Хэрвээ чамд хайрладаг зүйл байдаг бол, түүнийгээ алдахад хэзээд бэлэн бай.

- Чи намайг оршин тогтнож байсныг, тэр байтугай чиний дэргэд ингээд зогсож байсныг санах болов уу?

- Би зүгээр л хэн нэгнийг буруутгахыг хүсч байна. Ядаж сэтгэл минь амарна….. Ингэлээ гээд юуг ч шийдэж чадахгүй.

- Өвлийн дунд сард, миний дотор үл ялагдах зун байсаар л.

- Миний хийж чадах зүйл бол өөрт оногдсон амьдралаараа л амьдрах. Энэ амьдралаа би шинээр сольж чадахгүй ч ямар нэг сонин зүйл надад тохиолдох байх гэдэгт итгэж байна. Энэ бол би.

- Намайг нэн ховордсон амьтан гэж бодоод холын тэртээгээс дэргэдээ аваач.

- Би чамд итгэхийг хүсч байна. Гэхдээ энийг үнэн гэвэл, би ойлгохгүй байна. Хэн нэгнийг хайрлана гэдэг яагаад заавал чадах чинээгээрээ зовоохын нэрийг хэлдэг юм бэ?

- “Хэдэн жилийн дараа би чамд бүгдийг тайлбарлаж өгч чадах байх, гэхдээ хэдэн жилийн дараа энэ ямар ч хамаагүй болсон байна, тийм үү?”

- “Орондоо орчихоод чиний тухай бодох сайхан байдаг. Чи миний хажууд эвхэрлэдэж хэвтмэгцээ унтаад өгдгийг чинь би бодож байна.”

- “Зовлон шаналлыг бүх хүн өөрийнхөөрөө мэдэрч, өөрийнхөөрөө шархалдаг.”

- “Хоёулаа буцаж явлаа гээд эхэлсэн газартаа дуусгаж чадахгүй.”

- “Бид хоёр 20 см хүрэхгүй зайд зогсож байсан ч үнэндээ тэр эмэгтэй надаас гэрлийн жилийн зайд байсан юм.”

- “Бороо яг ингэж ороход, дэлхий дээр зөвхөн чи бид хоёр л байгаа юм шиг санагддаг. Бороо энэ чигээрээ үргэлжлээсэй.”

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
13

HUMANZ | Ном уншдаг хүмүүс өсөн дэвжих магадлал илүү их байдаг

Боловсролын ухааны профессор Анна Чунинхам нь өөрийн хийсэн судалгааны ажилдаа тогтмол ном унших нь тухайн хүнийг улам ухаалаг болгодог хэмээн цохон тэмдэглэжээ. Энэ нь танд зөвхөн өргөн мэдлэг олгохоос гадна амьдралд тань хэрэг болох олон ач тустай. Зарим тохиолдолд та өөрөө ч мэдэлгүй номоос олж авсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлж байдаг.

Цааш үзэх
Image 01
12

Бизнес шинээр эрхлэгчдийн гаргадаг ТАВАН АЛДАА

Бизнес шинээр эрхлэгчдийн гаргадаг нэгэн ноцтой алдаа бол тухайн эрхэлж буй бизнес нь өсч эхлэхээс өмнө хэт их хөрөнгө оруулалт хийдэг. Ихэнх шинэ компанийн эзэмшигчид тэдэнд байгаа санхүүгийн нөөц бололцооноос давж мөрөөдсөний улмаас, ашиг орлого олж эхлэхээс өмнө хамаг мөнгөө шавхдаг. Үүнээс зайлсхийхийн тулд та хамгийн гол нь тэвчээртэй байж, компаниа удаан ч гэсэн тогтвортойгоор өсгөх, хөрөнгөө зохистой зарцуулах хэрэгтэй.

Цааш үзэх
Image 01
12

Эцэг эхийнхээ мөрөөдлийг нэг удаа ч гэсэн асууж байсан уу, тэд юуг мөрөөддөг байсан бол

Таны ээж аав, эмээ өвөөгийн жинхэнэ хүсэл мөрөөдөл юу юм бол, үр хүүхэд, ач зээ нь эрүүл саруул, жаргалтай байх мөрөөдөл нь үү, энэ талаар нэг удаа ч гэсэн нухацтай бодож, ярилцаж, асууж үзэж байсан уу. Үгүй л болов уу гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл бид өөрсдийн амьдрал, мөрөөдөлдөө санаа тавиад хэтэрхий завгүй байдаг.

Цааш үзэх
Image 01
11

ЯПОН улсад суралцах гурван БОЛОМЖ

Хөгжилтэй улс орнууд өөрийн улсын иргэдийн боловсрол, хүмүүжилд тэргүүн зэргийн анхаарал тавьж хөгжүүлж байж амжилтад хүрсэн нь тогтоогдоод байна. Япон улс бол боловсролын системээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг.

Цааш үзэх