image

Газар хөдлөлтийг сэрээд зөвхөн фэйсбүүкээс л мэдсэн хүмүүсд зориулав

Газар хөдлөлтийн ерөнхий ойлголт

Дэлхийн царцдас мандалд хуримтлагдсан хүчдэл огцом чөлөөлөгдөн уян харимхай долгион болон тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ.  Үүнийг энгийн үгээр хэлбэл таны алхаж буй газар нь дэлхийн гадаргууд үүссэн хүчдэлийн нөлөөгөөр долгисон хөдлөх үзэгдэлийг хэлнэ.
Энэхүү хүчдэлийг үүссгэгч хүч нь янз бүр байдаг хэдий ч дэлхийн өөрийнх нь үүсгэж буй тектоник хөдөлгөөний улмаас үүсэх газар хөдлөлтийг бусадтай нь зүйрлүүлэх аргагүй билээ. Иймээс ч судлаачид нь газар хөдлөлт гэдэг ойлголтыг доорхи байдлаар томъёолдог.

 

Дэлхийн тектоник хөдөлгөөний улмаас царцдас мандалд хуримтлагдсан хүчдэл огцом чөлөөлөгдөхөд уян харимхайн долгион тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ.
Газар хөдлөлтийг гарал үүслийн хувьд тектоникийн, галт уулын, нуралтын ба тэсэлгээний гэж ангилан хуваан үздэг.

Газар яагаад хөдөлдөг вэ?

Сүүлийн үед судалгаачид газар хөдлөлт болж буй учир шалтгааныг дэлхийн хавтангуудын хөдөлгөөнтэй холбож тайлбарлах болсон. Хавтангууд нь үргэлжийн хөдлөгөөнд орших явцдаа хил, зааг хэсгээрээ харилцан мөргөлдөж нэг нь нөгөөгийнхөө доогуур шурган орох явцдаа хүчдэл хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлж эхэлдэг. Ийнхүү хүчдэл нь өөрийн дээд хязгаарт хүрснээр чөлөөлөгдөн уян харимхай долгионыг үүсгэсэнээр манай дэлхий долгисон хөдлөгөөнд ордог байна. Үүний зэрэгцээ эдгээр хавтангуудын мөргөлдөөнөөс үүссэн хүч нь эх газарт нөлөөлснөөр шинээр хагарлыг үүсгэх буюу хуучин хагарлын дагуу шилжих хөдөлгөөн үүсгэсэнээр эх газрын газар хөдлөлтийг үүсгэдэг ажгуу.

 

Улаанбаатар хотын ойролцоо найм хүртэл магнитудын хүчтэй газар хөдлөлт болбол нийслэлийн барилга байгууламжийн 20-50 орчим хувь нь нурж унана. Хүн амын 30-60 орчим хувь нь өртөх магадлалтай. Одон орон, геофизикийн судалгааны төвийн гаргасан судалгаагаар Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн идэвхитэй зургаан бүс байна гэж үздэг.

 

Тодруулбал: Хустай, Авдрант, Мөнгөн морьт, Эмээлт, Гүнжийн ам, Шархай гэсэн зургаан газрыг идэвхитэй бүсээр тооцдог.  “Жайка” төслөөс 2013 онд ОБЕГ-тай хамтран гаргасан газар хөдлөлтийн гамшгийн үнэлгээгээр Улаанбаатар хотод 6.5-7.6 баллын газар хөдлөлт болсон тохиолдолд нийт барилга байгууламжийн 20-50 хувь нь нурж, 30-60 мянган хүн нас барж, 200-300 мянган хүн газар хөдлөлтийн гамшгийн хохирогч болох магадлалтай гэсэн тооцоог гаргасан байдаг.

Газар хөдлөлтийг яг хэзээ, хаана гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Тиймээс хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн байх ёстой. Өрхийн хүн бүрт гамшгийн үед хэрэглэгдэх 15 зүйл үүргэвчинд байх ёстой.

Үүнд: Хамгийн эхэнд  бичиг баримт, эмийн сан, удаан хугацаанд хадгалж болох гурав хоногийн хүнс, хүлээн авагч /радио/, гар чийдэн, сонин, гялгар уут, дулаан хувцас зэргийг хийж, гэр, орондоо бэлэн байлгах хэрэгтэй. Бэлтгэлтэй байх нь хамгийн чухал. Зөвхөн газар хөдлөлт ч гэлтгүй ямар ч гамшгийн үед иргэд маань бэлтгэлтэй байх хэрэгтэй.

 

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
15

Биатлоны холбооны цомын тэмцээнд Т.Ариунболд бүх буудалтаа алдалгүй бууджээ

Олон улсын биатлоны холбооны цомын тэмцээн Германы Арбер хотод болж Монголын таван тамирчин оролцож байна. Тэмцээний үеэр Т.Ариунболд бүх буудалтаа алдалгүй буудаж түүхэн амжилт үзүүлжээ.

Цааш үзэх
Image 01
15

PCR шинжилгээнд хамрагдах иргэд WWW.ERUUL.GEREGE.MN сайтаар цаг авч үйлчлүүлнэ

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулж байна.

Цааш үзэх
Image 01
15

QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Хан-Уул дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төвүүдийн QR платформын хэрэглээнд шалгалт явууллаа.

Цааш үзэх