image

Ариун цэврийн хэрэглэлийн хүрэлцээгүй байдал буюу худалдан авах чадваргүй хүмүүс

Бид өнөөдрийн мэдээллээрээ Шотланд улс ариун цэврийн хэрэглэл дээр ямар бодлого баримталж эхэлснийг танилцуулахаар бэлдлээ. 

Шотланд улсын туршлага

Шотланд ариун цэврийн хэрэглэлийг хүн бүрт үнэ төлбөргүй олгох дэлхийн анхны улс болов. Тус улсын засгийн газрын гишүүд энэхүү хуулийн төслийг санал нэгтэйгээр КОВИД-19 цар тахлын үед 2020 оны 11-р сарын 24-ний өдөр баталжээ. Хуулийн төслийн хүрээнд тампон, ариун цэврийн хэрэглэл зэргийг үнэ төлбөргүй “хэрэгцээтэй хэн бүхэнд” бэлэн байлгах үүргийг орон нутгийн эрх баригчдад ногдуулж байна.

Ариун цэврийн хэрэглэлийн хүрэлцээгүй байдал гэж юу вэ?

Бага орлоготой иргэд өөрт тохиромжтой ариун цэврийн хэрэглэлээ худалдан авах чадваргүй байдлыг “ариун цэврийн хэрэглэлийн хүрэлцээгүй байдал” гэдэг. Дунджаар сарын тэмдгийн үргэлжлэх хугацаа тав хоног байдаг ба энэ нь ойролцоогоор найман фунт стерлинг шаарддаг байна. Энэхүү өртөгийг зарим эмэгтэйчүүд төлөх чадваргүй байсаар байна.

Энэхүү асуудал нь хэр том цар хүрээтэй вэ?

Шотландын ахлах сургууль, коллеж, их сургуулийн 2000 гаруй залуучуудын дунд явуулсан судалгаанд хамрагдсан дөрвөн хүн тутмын нэг нь ариун цэврийн хэрэглэл авахад санхүүгийн бэрхшээлтэй байсан нь тогтоогджээ.

Харин Их Британийн охидын

- 10 орчим хувь нь ариун цэврийн хэрэглэл худалдан авах чадваргүй,

- 15 хувь нь худалдаж авахад санхүүгийн бэрхшээлтэй,

- 19 хувь нь өртөг зардлын улмаас тохиромжгүй бүтээгдэхүүн авдаг. 

Энэхүү хуулийн төсөл нь ариун цэврийн хэрэглэлийн хүрэлцээгүй байдлыг шийдээд зогсохгүй тус бүтээгдэхүүнийг худалдаж авахаас ичдэг байдлыг багасгах юм. Судлаачдын үзэж буйгаар энэхүү асуудлууд нь залуу охидод ихэвчлэн тулгардаг байна. 14-21 насны охидын 71 хувь нь ариун цэврийн хэрэглэл худалдаж авахдаа ичиж зовдог гэжээ. Боловсролд үзүүлэх нөлөө нь уг хуулийн төслийг хэрэгжүүлэхэд чиглэсэн өөр нэг чиглэл юм. Судлаачид судалгаанд хамрагдсан охидын бараг тэн хагас нь сарын тэмдэг ирсний улмаас хичээлдээ явахгүй, завсарддаг болохыг тогтоожээ.

Ариун цэврийн хэрэглэлийн хүрэлцээгүй байдлыг арилгахын тулд юу хийгдээд байгаа вэ?

Одоогийн байдлаар тампон, ариун цэврийн хэрэглэл, дахин ашиглах боломжтой зарим бүтээгдэхүүнийг Шотландын ахлах сургууль, коллеж, их дээд сургуулиудад байршуулахаар төлөвлөсөн байна. Шотландын засгийн газар үүнийг дэмжих зорилгоор 5.2 сая фунт стерлингийн санхүүжилт гаргаж, бага орлоготой өрхүүдэд үнэ төлбөргүй бүтээгдэхүүн хүргэх зорилгоор FareShare буяны байгууллагад 0.5 сая фунт стерлинг олгосон байна. Дахин дөрвөн сая фунт стерлингийг зөвлөлүүдэд нээлттэй болгосон тул олон нийтийн бусад газрууд жишээлбэл спорт клубүүдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгож байна. Зарим паб, ресторанууд аль хэдийнээ үнэ төлбөргүй ариун цэврийн хэрэглэлээр үйлчлүүлэгчдээ хангаад эхэлжээ. Энэ бол шаардлага гэхээсээ илүү нэр хүнд, сайхан сэтгэлийн илрэл юм.

Бусад улс орнууд энэ талаар ямар чиглэлтэй байдаг вэ?

Их Британийн засгийн газар сарын тэмдгийн бүтээгдэхүүний хүрэлцээгүй байдлын эсрэг ажлын хэсэг байгуулан ажилладаг бөгөөд үндсэн гол зорилго нь гутаан доромжлол, боловсролын асуудлыг шийдвэрлэх явдал юм. Мөн энэ ажлын хэсэг сарын тэмдгийн бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажилладаг байна. Энэ оны 1-р сард Англи улс бага болон дунд сургуулиудад үнэ төлбөргүй сарын тэмдгийн бүтээгдэхүүнүүд байршуулсан байна. АНУ-ын цөөн хэдэн мужууд сургуулиудад үнэ төлбөргүй бүтээгдэхүүн нийлүүлэх хууль баталжээ.

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
14

БЭЛГИЙН БА НӨХӨН ҮРЖИХҮЙН ЗӨВ МЭДЛЭГИЙГ БАГА НАСНААС НЬ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

БЭЛГИЙН БА НӨХӨН ҮРЖИХҮЙН МЭДЛЭГИЙГ БАГА НАСНААС НЬ ЗӨВ ОЙЛГОЛТ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

Цааш үзэх
Image 01
11

SEX EDUCATION | Бэлгийн замын мөөгөнцөр гэж юу вэ

Бэлгийн замын мөөгөнцөр нь бэлэг эрхтэнд “кандида” хэмээх бичил биетүүдтэй холбоотойгоор үүссэн үрэвсэл юм. Бэлгийн мөөгөнцрийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь бэлэг эрхтэнээс цагаан өнгийн ялгарал ихээр гарах юм. Бэлгийн мөөгөнцрийн үед ялгарах цагаан өнгийн ялгарал нь сүү, сүүний цөцгий, ээдэмтэй төстэй байдаг. Үүнээс гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох шинж тэмдэг илэрч болно. Зарим тохиолдолд бие засах үед бэлэг эрхтэн хорсох нь бий. Мөн цөөн тохиолдолд бэлэг эрхтэн хавдаж, хавагнадаг. Бэлгийн мөөгөнцрийн үед бэлэг эрхтэнээс эвгүй үнэр гардаггүй.

Цааш үзэх
Image 01
08

SEX EDUCATION | Бэлгийн эрүүл мэнд яагаад чухал вэ

Бэлгийн амьдрал бол хүний амьдралын салшгүй хэсэг. Хайр, сэтгэл хөдлөл, дотно харилцаа нь хүүхэд байхаас өндөр насанд хүртэл эрүүл харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Цааш үзэх