image

Байгалийн гоо үзэсгэлэнтэй байхад тань туслах 10 дүрэм

Бид нүүр  цэвэрлэгч, нарнаас хамгаалах тос, хөгшрөлтийн эсрэг тос хэрэглэдэг ч энэ  хангалттай биш. Бүсгүй хүн бүр үргэлж өө сэвгүй, батгагүй арьс мөрөөддөг ч, бодит байдал дээр өөр байдаг.  Заримдаа Цэвэрлэгч-Тонер-Чийгшүүлэгч гэсэн дарааллаар хамгийн сайн чанартай, үнэтэй гэсэн бүхнийг авч хэрэглэдэг ч үр дүнд хүрэхгүй байдаг биз. Тэгвэл  та доорх хэдхэн дүрмийг мөрдөөд үзээрэй .

1. Гүн цэвэрлэгээ

Арьсаа заавал цэвэрлэж байж унтаарай. Шөнийн туршид арьс хангалттай амьсгалах хэрэгтэй. Тиймээс өдрийн туршид арьсанд наалдсан шороо тоос, будаг зэргийг зайлшгүй арилгаж амрах хэрэгтэй. Үгүй бол нүхжилтээс эхлээд нөсөө толбо, батга, үрчлээ гээд байж болох бүхий л асуудлууд таниас хэзээ ч салахгүй. Сүүлийн үед их дэлгэрээд байгаа давхар цэвэрлэгээ нь хоёр өөр төрлийн цэвэрлэгч ашиглан арьсан дахь бүх бохирдлоо ул мөргүй арилгах аргыг хэрэгжүүлээрэй.

2. Гуужуулалт

Хүний арьс үргэлж шинэчлэгдэн солигдож байдаг. Тиймээс долоо хоногт нэгээс хоёр удаа, үхэжсэн арьсны давхаргыг арилгахын тулд гуужуулах хэрэгтэй. Ингэхдээ антиоксидант, витаминаар баялаг ч юм уу ямар нэг нэмэлт үйлчилгээтэй гуужуулагч сонгоорой.

3. Нарнаас хамгаалаарай

Нарнаас хамгаалах тосыг хамгийн багадаа UVF болон UVB туяанаас 15-тайг сонгоорой. Нарны хэт ягаан туяа нь хөгшрөлтөөс эхлээд нөсөө толбо үүсгэх гээд ямар их хор нөлөөтэй билээ дээ. Гадаа үүлэрхэг байлаа ч, өвлийн улиралд ч, ер нь ямар ч шалтгаантай байсан нарны тосыг хэзээ ч бүү март.

4. Гоо сайхны хүнс

Танай хөргөгчид, эсвэл ширээн дээр тань үргэлж байх хүнсний жагсаалтыг тэмдэглээд аваарай. Өргөст хэмх, тарвас, жүрж, гүзээлзгэнэ, нарийн ногоо зэрэг шинэхэн хүнсийг идэж, хангалттай уураг, витамин өөртөө шингээгээрэй. Харин халуун ногоотой, давс ихтэй ,шарсан хуурсан хоол ихээр идэх дуртай бол сайхан арьсандаа салах ёс хийгээрэй.

5. Дасгал хийгээд үз

Дасгал тогтмол хийх нь зөвхөн биед нөлөөлөөд зогсохгүй гоо сайханд ч маш их чухал нөлөөтэй. Тогтмол иог хийж гүйснээр  бие мах-бодийн цусны эргэлт сайжирч бодисын солилцоо хурдасдаг. Ингэснээр арьс маш хурдан цайж, толийдог. Дасгал хийхээсээ өмнө арьс арчилгаагаа түр хойш тавиарай.

6. Нойроо сайн авч байх хэрэгтэй

Шөнөдөө дор хаяж найман цаг унтах хэрэгтэй. Хэрвээ хангалттай нойр авахгүй бол арьс тань маш их ядрах болно. Унтахаасаа өмнө нүүрээ угааж, чийгшүүлж байгаарай. Хуурай арьсны хувьд алкохолыг агууламж багатай цэвэрлэгчийг ашигла. Мөн халуун уснаас зайлсхийх хэрэгтэй.

7. Н2О оогоо авар

Өөрийгөө чийгшүүл. Өдөр бүр наймаас доошгүй стакан ус уух. Мөн тарвас, өргөст хэмх, жүрж, гүзээлзгэнэ зэрэг жимс ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэнэ.Усаар нүүрээ угаахаас илүүтэйгээр сарнайн усаар нүүрээ цэвэрлээд үзээрэй. Ингэснээр арьсны балансыг тэнцвэржүүлэн, хуурайшилтыг багасгадаг.

8. Батгандаа баяртай гээрэй

Нүүрэндээ өдөрт гурван удаа гидроксилын хүчлээр иллэг хийн, халуун усаар нүүрээ угаагаарай. Батгатай арьсанд цэвэрлэгээ хамгийн чухал, ингээд арьсаа хатсаны дараагаар бэнзийл пероксидийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглээрэй.

9. Өдөр бүр СПА

Скраб ашиглах нь  арьсыг тэжээж, илүү сайн амьсгалахад нь тусална. Аз болоход таны хэрэгтэй бүх зүйл таны гал тогоонд аль хэдийн орсон байна. Өдөр бүр маск тавихад үнэхээр буруудахгүй. Өнөөдөр чийгшүүлэх маск тавьсан бол маргааш тэжээлийн гэх мэт хамгаалдаг.

10. Эрүүл мэндийн уламжлалт арга

Стресс, ядаргаанаас ангижрахын тулд өөртөө цаг гарган иогийн дасгал хийж байгаарай. Стресс нь бие мах-бодийг кортизол болон бусад даавруудыг бий болгодог тул арьсыг илүү тослог болгодог. Амьсгалын дасгал, иог, бясалгал зэргийг хийснээр та дотор гаднаасаа зэрэг гэрэлтэх болно.

Эдгээр дүрмийг ягштал мөрдөж чадвал та даруй 10 насаар залуу харагдах болно. Амжилт охидоо

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
15

Биатлоны холбооны цомын тэмцээнд Т.Ариунболд бүх буудалтаа алдалгүй бууджээ

Олон улсын биатлоны холбооны цомын тэмцээн Германы Арбер хотод болж Монголын таван тамирчин оролцож байна. Тэмцээний үеэр Т.Ариунболд бүх буудалтаа алдалгүй буудаж түүхэн амжилт үзүүлжээ.

Цааш үзэх
Image 01
15

PCR шинжилгээнд хамрагдах иргэд WWW.ERUUL.GEREGE.MN сайтаар цаг авч үйлчлүүлнэ

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулж байна.

Цааш үзэх
Image 01
15

QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Хан-Уул дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төвүүдийн QR платформын хэрэглээнд шалгалт явууллаа.

Цааш үзэх