image

Монгол залуус "PUBG MOBILE"-ын дэлхийн аваргад өрсөлдөхөөр Дубайг зорилоо

Цахим спортын нэг төрөл болох PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Z3US ESPORTS баг оролцоно.

PUBG Mobile Global Championship лиг арванхоёрдугаар сарын 20-нд дууссан бөгөөд лигийн хүснэгтийн эхний 16-д бичигдсэн багууд финалын тоглолтыг хийх учиртай. Тоглолтууд энэ сарын 21-24-ны хооронд АНЭУ-ын Дубай хотод байрлах 17 мянган хүний суудалтай Coca-Cola цэнгэлдэх хүрээлэнд болох ба манай баг тамирчид өнөөдөр өглөө Дубай хотод газарджээ.

Хүснэгтийн 13-р байранд бичигдэж буй Монголын баг лигийн хүрээнд 45 тоглолт хийснээс 260 оноо цуглуулсан. Багийн бүрэлдэхүүнд RONIN буюу О.Бат-Оргил, ZYOL буюу Б.Золбоот, ICY буюу Б.Тэнгис, UNDAAK буюу С.Ундрах, ABELY буюу Н.Дулаанжаргал, Godless буюу Б.Билгүүн нар багтаж байна.

Тэмцээний шагналын сан 1,3 сая ам.доллар юм.

- PUBG Mobile Global Championship лигийн хүснэгтийн байдал:

- Four Angry Men

- Bigetron Red Aliens

- RRQ Athena

- Konina Power

- Klas Digital Athletics

- Loops Esports

- Secret Jin

- Futbolist

- Nova XQF

- POWER888 KPS

- Abrupt Slayers

- Alpha7 Esports

- Z3US Esports

- Natus Vincere

- Aerowolf Limax

- Team Secret

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
15

Биатлоны холбооны цомын тэмцээнд Т.Ариунболд бүх буудалтаа алдалгүй бууджээ

Олон улсын биатлоны холбооны цомын тэмцээн Германы Арбер хотод болж Монголын таван тамирчин оролцож байна. Тэмцээний үеэр Т.Ариунболд бүх буудалтаа алдалгүй буудаж түүхэн амжилт үзүүлжээ.

Цааш үзэх
Image 01
15

PCR шинжилгээнд хамрагдах иргэд WWW.ERUUL.GEREGE.MN сайтаар цаг авч үйлчлүүлнэ

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулж байна.

Цааш үзэх
Image 01
15

QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Хан-Уул дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төвүүдийн QR платформын хэрэглээнд шалгалт явууллаа.

Цааш үзэх