image

Алдарт зохиолч "Эдгар Аллан По"-гийн хайрын түүх | FromINNA

Эдгар По бол дэлхийн хамгийн гайхамшигтай, хамгийн уянгалаг эохиолчдын нэг мөн. Аугаа зохиолчийн хувьд Америкийн уран зохиолд хүндтэй байр суурийг эзэлнэ. Гэвч идэр залуудаа мөрийтэй тоглоом, бор дарсанд толгойгоо мэдүүлсэн учир Виржинийн их сургуулиас хөөгдөж байжээ. Тэрчилэн Америкийн цэргийн тэргүүлэх сургууль болох Вест-Пойнт дахь Цэргийн академид элсэж чадсан хэдий ч бусад нь сургалтын талбайд дадлага хийж байхад хуарандаа шигдэн сууж шүлэг бичин, цэргийн дүрэм ноцтой зөрчсөн учир бас хасагджээ.

Хар багадаа өнчирсөн Эдгар хүүг тамхины наймаачин үрчлэн авсан боловч хэдэн жилийн дараа дургүй нь хүрч нэгэн өдөр түүнийг саваа модоор жанчиж, өв хөрөнгөө залгамжлуулах нь байтугай ганц ч пенни өгөлгүй гэрээсээ хөөж гудамжинд гаргажээ. Ганц төрсөн эгч нь галзуурч нас барсан болохоор түүнийг бас солиотой гэж далдуур гоочилдог хүмүүс байв.

Погийн дурлалын түүх нь уран зохиолын олон зохиолын сэдэв, эохиомж болж болох юм. Халаасандаа ганц ч долларгүй, найруулсан спирт уудаг хэрнээ эхнэр авч дөнгөжээ. 26 настайдаа хоёр дахин дүү, 13 настай охиныг гэргийгээ болгожээ. Хуучны домгоор бол иймэрхүү гэрлэлт дорхноо бүтэлгүйтэх ёстой атал тэгсэнгүй. Тэд атаархам бат бэх хос болжээ. Цэл залуу эхнэрээ бурханчлан шүтэж, англи хэлийг мөнхөд баяжуулсан тансаг сайхан мөрүүдийг түүнд зориулан зохиосон билээ.

Хайр дурлалын шүлгээс гадна дэлхийн уран зохиолын сувд эрдэнэ болох өгүүллэг, тууж бас үлдээсэн билээ. Гэхдээ тансаг шүлэг, өгүүллэгээ борлуулж чаддаггүй байснаас тамхины мөнгө олж дийлэхгүй насаараа ядуу зүдүү амьдарч байжээ. Гэвч

Хад хайрцаг мэт шүүгээ дээр сүглийх
Хон хэрээ чулуун хөшөө мэт заларна
Хөдөлгөөнгүй хөшсөн хүүр мэт түүний харцанд
Хөөрхий миний сэтгэл аргамжаатай нь гаслан

хэмээх хэзээ ч мартагдашгүй мөрүүдийг хүн төрөлхтөнд бэлэглэсэн билээ.

“Хар хэрээ” найраглалаа өчнөөн төчнөөн удаа засварлаж бараг арван жилийн турш бичжээ. Гэтэл найрууллаа хэвлүүлээд дөнгөж хоёр паундын шагнал авч халаглаж байв. Гэтэл хожим нь уул найраглалын гар бичмэл нь 10 мянган паундын үнэ хүрч байсан нь гайхалтай.

Нью-Йорк хотын хөл хөдөлгөөн ихтэй нэгэн талбайд По түүний гэргий Виржиния бүсгүй нарын амьдран сууж байсан байшин одоо ч яг хэвээрээ бий. Эдгар По эзнээс нь царайчлан байж өрөө хөлсөлж байх үед тэр байшин эвдэрч нурах дөхсөн байжээ. Тэр үед энэхүү байшин одоогийнх шиг тэнгэр баганадсан олон байшингын дунд биш нов ногоон цэцэрлэг дотор оршин байжээ. Тиймд хавар болохоор цэцэглэж буй голт бор, интоорын модны хамар сэнгэнэм сайхан үнэр ханхалж зөгийн дүнгэнээ сонсогдож үнэхээр сэтгэл тэниймээр сайхан байдаг байжээ.

Нэг өрөөг сарын 12 шиллингээр хөлсөлж суудаг ч үнийг нь хугацаанд төлж дийлэхгүй хэл ам удна. Мөнгөгүйн улмаас сүрьеэ өвчтэй эхнэртээ идэх эүйл авч чадахгүй, олонтаа мацаг барина. Тэгээд хавар багваахай цэцэг соёолоход толгойг нь тасдан авч чанаж өл залгана.

Хэвтрийн өвчтэй эхнэрээ хэдэн хоног дараалан гэдэс хоосон байлгаж байгааг чих дэлссэн хөршүүд нь тэднийд сагс дүүрэн идэх, уух зүйл авчирч өгдөг байсан удаа олон ажээ. Эдгар По дууны үг бичих авьяастай, Виржиния бүсгүй хайр дурлалын увидастай байсны хувьд энэ хос амьдралын хатуу хүтүүг хоёул насан туршаа тэвчээртэй даван туулжээ.

Виржиния бүсгүй сүрьеэ өвчин нь хүндэрч хэвтэрт орж сүрлэн гудсан дээр өл хоосон, нөмрөх хөнжилгүй хэцүү байдалд байлаа. Түүнийг даарч дагжин чичрэхэд эх нь гарыг нь, Эдгар хөлийг нь барьж дулаацуулна. Вест-Пойнт дахь цэргийн академид суралцаж байх үеэсээ өмсөж байсан цэргийн цуваараа эхнэрээ хучиж шөнө болохоор муур энхрийлэн аргадаж байж гэргийнхээ хөл хавьд хэвтүүлж хөлийг нь дулаацуулдаг байв.

Нью-Йорк хотын захиргаа хэзээ хойно олон жилийн дараа Эдгар Погийн хөлслөн суудаг байсан өрөөтэй байшинг бүхэлд нь худалдан авч гэр музей болгожээ. Энэ гэр музейд хүмүүс ирж ертөнцийн эрээн бараан амьдралыг эрэгцүүлэн боддог юм.

Виржиния бүсгүй нэгдүгээр сард өөд болж өдөр шөнө ээлжилсээр хавар ирэв. Цэцэрлэг дээгүүр сар мандаж тэнгэрийн алсад одод анивчина. По хайрт ханиа дурсаж гуниглан сууна.Ийнхүү сууж байхад нь яруу найрагчаас хайрт амрагаа магтан дуулсан хамгийн шилдэг мөрүүд сэтгэлд нь бууна.

Саран авхай саруул орчлонд гэрэлтэн мандахдаа 
Сайхан Эннабел Аигийн минь тухай 
Мартагдсан дурсамжийг эргэн шивнэнэ 
Түнэр харанхуйг цочоож анивчих оддын гялбаа 
Төгөлдөр гоо түүний минь харцыг тэр орлоно 
Энхрий ялдам эрхэмсэг гоо чамтайгаа би 
Элээж олон шөнийг өнгөрөөсөн
Энэ газартаа уусан шингэсэн чинийхээ цогцсыг
Энэрэлгүй нүдчих далайн давалгаа мэт миний сэтгэл үл амарна 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
15

Наоми Осака "Louis Vuitton" брэндийн шинэ дүр төрхөөр тодорлоо

“Louis Vuitton” брэндийн зүгээс Наоми Осакаг “олон талд хувирч чаддаг, бие даасан, орчин үеийн, LV брэндийг бүрэн тодорхойлж чадахуйц, бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий теннис тоглогчдын нэг" гэж тодорхойлжээ.

Цааш үзэх
Image 01
14

МОНГОЛ ХҮН БҮРИЙН МЭДЭХ ЁСТОЙ 20 УРТЫН ДУУ

Монгол ардын уртын дууны гайхамшиг дахин давтагдашгүй билээ. Монголын өргөн уудам тал нутаг Монгол хүний хоолойны цар хүрээнд нөлөөлсөн бөгөөд өөрөөр хэлбэл нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас үүссэн аялгуу гэж хэлж болно.

Цааш үзэх
Image 01
13

"Хүмүүсийг хайрлахаас илүү уран бүтээлч гэж байхгүй" | ВАН ГОГИЙН 10 ЗУРГИЙН ТУХАЙ

Винсент Виллем Ван Гог (1853 оны 3-р сарын 30 - 1890 оны 7-р сарын 29) Голландын пост-импрессионист зураач. Түүний зарим зураг өнөөдөр дэлхийд хамгийн алдартай, нэртэй, үнэтэй бүтээлүүд болсон.

Цааш үзэх
Image 01
12

FromINNA | Нууцлаг харцандаа дахиад л нууцаа хадгалчих шиг...

FromINNA залуу шүлэгч Л.Мажиггаравын бодол, мэдрэмжээс төрсөн шүлгүүдийг болон найрагчдын бичсэн дуртай шүлгүүдээ онцлон хуваалцаж байна.

Цааш үзэх