image

АСУУДАЛД ОРОЛЦОХОД ЧИНИЙ ХАНДЛАГА АЛЬ ТАЛД ЗОГСДОГ ВЭ

Бид асуудалд хэт их анхаарснаар урд байгаа боломжуудыг олж хардаггүй.

Өөрөөр хэлбэл зөвхөн тулгарсан асуудалд хэтэрхий их анхаараад байвал шийдлийг олж харахгүй харин юу болохгүй байгаа тухай бодлуудаар л дүүрнэ. Тиймээс байрыг нь солиод юун түрүүнд асуудлын шийдлийг олоход анхаарч эхэл. Зөвхөн асуудал бодсоор байвал асуудлууд цугларсаар байх болно. Харин асуудлын шийдэлд төвлөрвөл шийдэл ба боломжууд нэмэгдэнэ.

Аливаа асуудлын учир шалтгааныг нь олох нь чухал.  Хэрвээ бид “асуудал” гэх үгийг өөр үгээр илэрхийлбэл магадгүй энэ нь шийдлийг олоход дөхөм болж болох юм. Мөн шийдлийг олж чадна гэдэгтээ итгэх нь  юу ч хийж чадахгүй гэдэг мэдрэмжээс  “хийж чадна” гэх өөртөө итгэх хандлагыг бий болгоно.

Асуудалд хандах хандлагаа өөрчилж, тэдгээрийн шийдлийг эрж хайх нь  хязгааргүй их боломжуудыг нээж өгнө.

Хүн бүр өөрийн гэсэн асуудалтай гол нь асуудалд хэрхэн хандаж буй байдлаараа л ялгаатай.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 03
05

Ажлын бүтээмж нэмэгдүүлэх “ШИНЖЛЭХ УХААН”-ы таван зөвлөгөө

Бизнесийн бүтээмж хүнээс шалтгаалдаг. Гэтэл харамсалтай нь хүн гэдэг амьтан тун амархан стрессдэж, самуурдаг байна. Азаар энэ удаа “шинжлэх ухаан” танд ажилтны бүтээмжийг сайжруулах, цог золбоог нэмэгдүүлэхэд туслах нь ээ.

Цааш үзэх
Image 03
02

БОДИТ ТҮҮХ | Охид минь архи бол талх биш гэдгийг ойлгоорой

“Чиний мөнгөөр архи уугаагүй. Чамд хамаагүй” гэж хүүгээ зандарна. Архи хайран санагдаж, гэрээсээ зугтдаг болох нь тэр. Долоо хоног тасралтгүй архи уусан үе цөөнгүй. Нойр, хоолноос гарч, архинаас өөр хүсэх зүйлгүй болов. Харласан нүүр, хөхөрсөн уруул. Хүн биш, амьтай төдий нэгэн шиг болжээ.

Цааш үзэх
Image 02
28

Гуравдугаар сард санал болгох Гурван ном

Гуравдугаар сарын нартай, хуртай, хааяа цастай, салхитай бодолд дарагдсан эсвэл хөл хөнгөрч болзоот охин шиг хөөрч гүймээр хаврын өдрүүдэд унших ном санал болгоё. Танд унших ном зохиолын сонголт мундахгүй их байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гэвч их ном уншихдаа гол нь бус оновчтой ном уншихдаа гол нь гэж би боддог. Тиймдээ ч та бүхэнд гуравдугаар сард унших Гурван номыг санал болгохдоо нэг төрлийн л биш өөр өөр төрөл урсгалын ном санал болгохыг хичээлээ.

Цааш үзэх
Image 02
05

АРХИТАЙ ӨНГӨРҮҮЛСЭН 20 ЖИЛ

Би 20-иод жил архитай нөхөрлөсөн. Анх 6-р ангидаа архи ууж үзсэн. Анхнаасаа л надад таатай мэдрэмж төрсөн. 8-р анги төгсөх жилээ хоёулаанэг юм хуваагаад уучихдаг, ахиад нэг юм яаж сэтгэхэв хэмжээнд очсон байсан. Ер нь тэгж хүнтэй нийцтэй биш, яриа хөөрөө муутай, архи уухаараа л их сайхан яриа хөөрөөтэй байсан маань ойр ойрхон архинаас таашаал авахад хүргэсэн.

Цааш үзэх