image

ГАЗАР БОЛ БАЯЛАГ | ГАЗРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Газар бол байгалийн чухал нөөц баялаг бөгөөд амьдралын эх үүсвэр, нийгмийн оршин тогтнол, үйл ажиллагаа явуулах үндэс болохын зэрэгцээ хамгийн гол нь өмчлөлийн зүйл, үйлдвэрлэлийн хэрэгсэл, хөрөнгө оруулалт, бизнесийн эх сурвалж болдог. Газрын нөөц бол хязгаарлагдмал, харин хүний хэрэгцээ шаардлага хязгааргүй гэдгийг харгалзан түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь улс орны хөгжил, түүний дотор хувь хүмүүсийн амьдралд чухал ач холбогдолтой юм.

(Үл хөдлөх хөрөнгө ба газрын эдийн засагч, магистр, Төрийн удирдлагын докторант Б.Мэндсайхан)

ГАЗРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Газрын үнэд байршил, зориулалт, орчин нөхцөл, инженерийн шугам сүлжээ, бичиг баримтын бүрэн эсэх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлөхөөс гадна барилга барих тусгай зөвшөөрөл буюу техникийн нөхцөл, Газар зохион байгуулалтын болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, төр засгийн бодлого шийдвэрээс ихээхэн хамаардаг. Мөн үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх нь инфляцийн эсрэг сайн хамгаалалт болдог тул хөрөнгө оруулагчид энэ төрлийн хөрөнгө оруулалтыг сонирхдог бөгөөд газар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлуудыг судлан зах зээлийн бүтэц, оролцогч талуудын оролцоо, үл хөрөнгийн үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг судалж, дүн шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай байдаг. Иймд газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан байгуулах зорилгоор газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд тус системийг ашиглан нийслэлийн газар зохион байгуулалтын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын алба, сумдын Газрын даамлууд үйл ажиллагаандаа ашиглаж газрын зах зээлийн үнийн мэдээг цуглуулж байна.

Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай /ГХ/, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай /ХАА/, худалдаа үйлчилгээний зориулалттай /ХҮ/, хөдөө аж ахуйн газраас бусад үйлдвэрлэлийн зориулалттай /Ү/ гэсэн 4 төрлөөр цуглуулж байгаа бөгөөд газрын эрхээ шилжүүлж байгаа худалдагчаас, шилжүүлж авч байгаа худалдан авагчаас, түрээслэгч, түрээсүүлэгч болон бусад эх сурвалжаас бүрдүүлж байна.

Газрын үнэлгээний эрэлт:

1. Худалдах, худалдан авах

2. Барьцаалах

3. Даатгуулах

4. Бэлэглэх

5. Хөрөнгө оруулалтын баталгаа

6. Татвар, төлбөр

7. Газрын нөхцлийг сайжруулж барилга байшин барих, жимс, хүнсний ногоо тарих талбар болох зэргээр эдийн засгийн харилцаанд орж байдаг.

Нийслэлийн хэмжээнд нийт 387 мянга 453 айл өрх байгаагаас 54,7 хувь буюу 212 мянган өрх гэр хороололд амьдарч байна. 1990-ээд оны үед 6.5 мянган га талбайг эзэлж байсан бол одоо 14.0 мянган га болон тэлж 2.2 дахин өсжээ.

Энэ 212 мянган иргэний амьдарч байгаа дэд бүтцэд холбогдоогүй газрын нөхцлийг сайжруулж утаагүй, хөрсний бохирдолгүй, ядууралгүй болгоход газрын үнэлгээний боловсронгуй байдал шууд хамааралтай юм.

Газрыг зохистой төлөвлөж эдийн засгийн эргэлтэд оруулах нь нийслэлийн иргэдийн амьдралыг сайжруулах, үл хөдлөх хөрөнгөтэй болгож, аливаа төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулан газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах үндэс болно.

Эдийн засгийн агуулгаараа эзэндээ орлого оруулдаг өмчийг хөрөнгө гэдэг.

Гэр бүлийн хэрэгцээний газар:

Газрын биржийн цахим системд бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний газрын 2716 үнийн мэдээ бүртгэгдсэн бөгөөд уг мэдээнд дүн шинжилгээ хийж үзэхэд газрын үнэ нь байршил, орон нутгийн эдийн засаг, нийгмийн байдлаас хамаарч харилцан адилгүй байгаа тул газрын үнийг улсын хэмжээнд дундажлах боломжгүй байна. Иймд аймаг тус бүрээр нь газрын дундаж үнийг тооцож гаргасан.

ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН 2019-2020 ОНЫ УЛСЫН НЭГДСЭН ТАЙЛАН 50

Тайлант хугацаанд гэр бүлийн хэрэгцээний газрын дундаж үнэ нийслэл Улаанбаатар хотод хамгийн өндөр бөгөөд байршлаасаа хамаарч харилцан адилгүй байна. Нийслэл Улаанбаатар хотын гэр бүлийн хэрэгцээний 294 газрын зах зээлийн үнийн мэдээнд дүн шинжилгээ хийж үзэхэд хөрөнгө оруулалт хийгдээгүй 1 метр квадрат газрын дундаж үнэ 8 мянга 200 төгрөг, хөрөнгө оруулалт хийгдсэн 1 метр квадрат газрын дундаж үнэ 30 мянган төгрөг байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод нэг айлын 0.07 га газрын дундаж үнэ хөрөнгө оруулалт хийгдээгүй бол 5 сая 740 мянган төгрөг, хөрөнгө оруулалт хийгдсэн бол 21 сая төгрөгөөр эдийн засгийн эргэлтэнд орж байна.

Гэр хорооллын газар нь Сүхбаатар, Баянгол дүүрэг болон хотын төвд ойр байх тусам үнэтэй, харин Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хотын төвөөс холдох тусам үнэ багатай байна. Мөн аймгуудын хувьд хөрөнгө оруулалт хийгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1 метр квадрат газрын дундаж үнэ Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дорнод аймагт 20-25 мянган төгрөг, Орхон, Хэнтий, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Архангай, Увс, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд аймагт 10-19 мянган төгрөг бусад аймагт 5-9 мянга 999 төгрөг байна.

Зургийг: Хашаандаа сайхан амьдаръя

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 12
24

Гэр хорооллын гэгээлэг өдрүүд | Хүн өөрийнхөө бүтээсэн орчинд жаргалтай амьдардаг

Гудамжны үзүүрээс хоёр гартаа дүүрэн тортой өгсөж ирэх ээжийнхээ дүрийг бодохоор сэтгэл дулаацдаг юм. Бидний ээж аав амьдралыг нуруун дээрээ үүрдэг эгэл баатрууд ажээ.

Цааш үзэх
Image 11
17

Өөрийнхөө гараар гэртээ зориулсан гар урлал, чимэглэл | Бүтээлч санаанууд

Гэртээ цаг зав зарцуулах боломжтой байгаа энэ үед гэрийн чимэглэлээ өөрөө хийж, туршиж үзээрэй. Өөрийн гараар хийх боломжтой жижиг зүйлүүд нь таны гэрт тав тухыг бий болгох гол хүчин зүйл болдог. Тэдгээрийн ихэнхийг хийхэд тийм ч хэцүү биш. Бага зэрэг төсөөлөл, бүтээлч урам байхад та гайхалтай бүтээлч зүйлс хийж чадна.

Цааш үзэх
Image 11
11

“Нэгнээ гэсэн сэтгэлтэй, нийлээд давах итгэлтэй байхад БУСАД НЬ АЯНДАА БҮТДЭГ”

Бүх зүйл нийлээд 15 сая төгрөгөнд багтжээ. Тухайн үед эхнэр нь зургаан сартай бие давхар байсан хэдий ч ар гэрийнхээ ажлыг огтхон ч түүртэлгүй амжуулав. Бүх зүйл бэлэн болсны дараа нөхрийнхөө ажлын 14 хоногийг хуруу тоолон хүлээж, түүнийгээ ирэхээр бушуухан гэртээ орохсон гэхээс хойр нь хүрдэггүй байснаа Баярмаа ярьлаа.

Цааш үзэх
Image 11
09

Өөрсдийн гараар босгосон амьдрал илүү үнэ цэнэтэй | Доороос дээш зүтгэсэн амьдралаас хожмын дурсамж үлддэг

Хосууд өнгөрсөн оны зургадугаар сард Бэлхийн эцэст хуучин байшинтай хашаа худалдан авчээ. Нам гүм, цэвэр агаартай, зуслангийн зориулалттай болохоор амьдархад таатай, сэтгэл амар байдаг гэнэ. Хүмүүс хотын төвөөс зайдуу гэдэг ч тэдний хувьд хотын төв рүү ажилдаа очих тийм ч хэцүү байдаггүй.

Цааш үзэх