image

Зургаан ихрийн эцэг, эх 10 мянга гаруй живх сольж, хэдэн жилдээ унтаж амраагүй гэнэ

Жанэт уолтонГрэхэм уолтон нар хүүхэдтэй болохыг юу юунаас илүү хүсдэг байжээ. Гэвч тэр хоёр үр шилжүүлэн суулгах зэрэг орчин үеийн бүхий л зүйлийг туршин үзсэн боловч нэг нь ч амжилттай болоогүй билээ. Гэвч тэдэнд гайхамшигтай зүйл тохиолдож 21дэх оролдлого дээр нь зургаан ихэр хүүхэдтэй болсон билээЖирэмсний найм дахь долоо хоног дээрээ хэт авианы дуранд харуулахад эмч нар цочролд орж, хэсэг хугацаанд хоорондоо ярилцаж эцэст танай гэр бүл зургаан ихэр хүүхэдтэй болох нь гэсэн гайхамшигтай мэдээ дуулгасан билээ.1983 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Уолтоны гэр бүлд зургаан ихэр охин мэндэлсэн билээ. Тэд охидоо Рут,Ханна, Люси, ЖенниСараКейт,хэмээн тус тус нэрлэжээ. Охид 31 дэх долоо хоног дээрээ Америкийн Ливэрпүүл дэх эмнэлэгт кесар хагалгаагаар төрсөн билээ. Эмч нар хоёр сарын дараа эх,үрсийг эрүүл чийрэг гэж үзсэн учир эмнэлгээс гарчээ.Тэд дор хаяж 10 мянган живх сольсон бөгөөд бараг л хэдэн жилдээ унтаагүй гэнэ. Зургаан хүүхдийг зэрэг хооллож, усанд оруулж, живхийг нь сольж унтуулсаар...Өдгөө эгч дүүс 37 настай ба хоорондоо маш дотно билээ. Ханна бага сургуулийн багш, Кейт хүний нөөцийн мэргэжилтэн, харин Люси орон нутгийн нислэгийн компанид ажилладаг. Женни бейкери ажиллуулдаг бол Рут дуудлагын оператор хийдэг бөгөөд саяхан сүй тавьсан билээ. 2014 онд Сара охин нь ЖанетГраам хоёрыг эмээ, өвөө болгосон байна. Гэнэтийн тохиолоор зургаан үржигдсэн Уолтоны гэр бүл одоо маш их жаргалтай амьдарч байгаа билээ.

Эх сурвалж: https://margaash.live/

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
30

2MOOD | Сайн уу БИД БОЛ УРАН НУГАРААЧ ИХРҮҮД

Ихэр болж төрөх, тэр дундаа усны дусал шиг ижилхэн, нэг эсийн ихрүүд болж мэндэлнэ гэдэг хорвоод юутай ч харьцуулшгүй их аз завшаан, баяр хөөр билээ. Зөрж өнгөрсөн хүмүүсийн гайхах төрх, өхөөрдөж өнгөрөх харц, сайхан дулаан үгс, зүгээр л ихэр байгаагаараа хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээнэ гэдэг ямархан их аз билээ дээ. Бид хоёр яг сайн харвал зарим зүйлс нь өөр шдээ гээд ярьж байгаа нь хүртэл адилхан хөөрхөн байсан шүү. Ихрүүдийн хайр бол нэг насны үнэнч хайр юм гэдэгтэй хэн ч маргахгүй буй за.

Цааш үзэх
Image 11
28

2MOOD: ИХРҮҮД ТОХИОЛ УУ, ТОХИОЛДОЛ УУ

Энэ хорвоод хүн болж мэндлэнэ гэдэг зүүний үзүүр дээр ганцхан ширхэг будаа тогтохтой адил ховорхон азтай хувь тохиолдол гэлцдэг. Харин хос зүрх нэгэн зэрэг бүрэлдэж, хоёр ихэр болж мэндлэнэ гэдэг хувь тохиол уу, тохиолдол уу ? Усны дусал мэт ижилхэн харагдах ихрүүдийн талаар та бүхэнд хүргэж байна.

Цааш үзэх
Image 11
21

2MOOD | Би ихрийгээ хөгшрөөд эмээ болсон ч миний дараа л бурхны орон руу яваарай гэдэг, ихэргүй байна гэдэг төсөөлөгдөшгүй

Би ихэртээ өдөр бүр, хором бүрд баярладаг. Орой болгон миний хоолыг бэлдээд, хийчихсэн байдаг. Намайг эмчилдэг, халамжилдаг гуйсан бүхнийг минь зөвшөөрдөг. Ихэр минь их цайлган, сайхан сэтгэлтэй.

Цааш үзэх
Image 11
16

Фото | Ихэр мэт бие биетэйгээ ижил дотно найзууд ChaeLisa

Ихрүүд хоорондоо хамгийн сайн найзууд байдаг. Нэгнийхээ үнэнч найз, хамтрагч, зөвлөгч, туслах, гээд итгэл даах бүх зүйл нь. Харин яг л ихэр мэт ижилдэн дассан, яг нэг хүн мэт биедээ ууссан найзууд гэж байдаг. “Найз” гэдэг нь таны сонгож авсан гэр бүл гэсэн үг юм. Хүнд хэцүү болоод баяр жаргалтай үед хэзээд хажууд тань байдаг хүмүүсийг хэлдэг.

Цааш үзэх